2. Шалтгаан

1.8K 314 36
                                    


Бид алсын харах гэж дэндүү их хичээснээсээ болж дэргэдээ байгаа зүйлсийг бараг хардаггүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бид алсын харах гэж дэндүү их хичээснээсээ болж дэргэдээ байгаа зүйлсийг бараг хардаггүй. . .

========================

Өглөөний 9:30 минут.

"Эмчээ, Үйлчлүүлэгч ирлээ" хэмээн өрөөний гадаа суух нарийн бичиг утсаар мэдэгдэхэд

Сэтгэл зүйн ухааны доктор, улсдаа дээгүүр үнэлэгддэг нэр хүндтэй сэтгэл зүйч эмч шинэхэн үйлчлүүлэгчээ авахад бэлэн болжээ.

"Оруул" гэж хэлээд удаагүй байхад хаалга нээгдэн үзэсгэлэнтэй залуу бүсгүй орж ирэв.

Эмч "сайн байна уу? И Хэми эмч байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмч "сайн байна уу? И Хэми эмч байна. Танилцсан даа таатай байна. Та суу л даа" хэмээн эелдгээр урихад

Бүсгүй "Жүхён. . . элдэв хүндлэл хэрэггүй дээ зүгээр л Жүхён гэхэд болно" гэж хэлээд эмчийн өөдөөс харан суулаа.

Эмч үйлчлүүлэгчийнхээ бөглөсөн хүсэлтийг уншаад "Гэр бүлийн харилцаан дээр зөвлөгөө хүсэж ирсэн гэж байна. Яг ямар асуудлаар ярилцмаар байна?" хэмээн асуулаа.

Жүхён хөнгөн санаа алдаад "Ер нь бол бараг л бүх зүйл дээр"

Эмч "ойлголоо, мэдээж бололгүй яах вэ. Гэрлээд хэр удаж байна? эхлээд гэр бүлийнхээ талаар товч яриач"

Жүхён "Гурван жил орчим болж байна. Баян залуутай суусан. Олон хүмүүсийн дэргэд сайхан хосууд шиг жүжиглээд л . . . .та ойлгож байгаа биз дээ? үнэндээ бол бидний харилцаа огт танихгүй хүмүүсээс арай л дээр гэж хэлж болно. Ямар ч гэр бүлийн дотно харилцаа байхгүй"

Эмч "Бизнес гэрлэлт байх нь. Мэдээж ийм харилцаа байж болох тул би шүүхгүй. Таны хувьд яг одоо тулгараад байгаа асуудал? бизнес гэрлэлт дээ сэтгэл дундуур байдаг бололтой. Салах талаар бодоо юу? эсвэл харилцаагаа аврах талаар уу?"

Жүхён "Ер нь бол аврах гээд л. . . таны хэлдгээр бизнес гэрлэлт боловч яг үнэндээ би нөхөртөө сайн. . . .биш ээ бүр хайртай. Харин нөхөр минь л. . . "

Эмч "Нөхөр чинь бизнес харилцаанаас цаашилдаггүй байх нь тийм үү?"

Жүхён санаа алдсаар толгой дохин "Тийм ээ, тэр их хөндий. Ер нь бол надад дургүй байх. Намайг зүгээр л мөнгө үрдэг робот шиг л харьцдаг"

Эмч "Тэгтлээ дургүй юм бол яагаад тантай гэрлэсэн гэж бодож байна? шалтгаан байх хэрэгтэй биз дээ?"

Жүхён муухан инээмсэглээд "Ойлгомжтой шүү дээ. Баян эрчүүд үнэтэй цаг, тансаг машин, гоёмсог хослолоор гоёхоос гадна эхнэрээрээ гоёдог. Би бол зүгээр л түүний дагуулж явахад харагдах үзэмжид нь таарч чадсан гоёл чимэглэл төдий"

=========================

16:00 цаг.

"Эмчээ дараагийн үйлчлүүлэгч ирлээ" хэмээн мэдэгдэхэд эмчийг зөвшөөрөл ч өгөөгүй байхад хаалга нээгдэн тансаг хослол өмссөн залуу эр орж ирлээ.

"Эмчээ  дараагийн үйлчлүүлэгч ирлээ" хэмээн мэдэгдэхэд эмчийг зөвшөөрөл ч  өгөөгүй байхад хаалга нээгдэн тансаг хослол өмссөн залуу эр орж ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Эмч дээш босон "Тавтай морил Ким захирлаа. Та суу л даа. И Хэми эмч байна. Танилцсандаа таатай байна" хэмээн суухыг урихад

Жүнмён үл ялиг толгой дохиод эмчийн өөдөөс харан суулаа.

Эмч мөн адил хүсэлт гаргасан цаасыг уншин "Тэгэхээр-" гэтэл

Жүнмён ширээн дээр хавтастай зүйл гаргаж тавиад "Хувийн мэдээллийг минь задруулахгүй гэсэн хатуу заалттай гэрээ. Хэрвээ энэ өрөөнд ярьсан ганц л зүйл хаалганы цаана гарсан байвал та шүүхэд очно. Бас маш өндөр торгуул төлнө гэсэн заалт байгаа. Мэдээж та амаа мэдээд чимээгүй байж чадвал хоёр дахин их мөнгө авна" гэв.

Эмч бага зэрэг гайхсан харцаар хараад "Бид таныг үйлчлүүлэгчээ болгож авахдаа аль хэдийн гэрээ хийсэн шүү дээ" гэхэд

Жүнмён "Энэ бол миний хувийн гэрээ. Үүнд гарын үсгээ зур. Үүний дараа л би ам нээнэ" хэмээн зөрүүдлэв.

Эмч анх удаа л ийм хүнтэй таарсан бололтой гайхширсан байдалтай толгой сэгсэрсээр хавтастай зүйлийг нээн гэрээнд гарын үсгээ зурлаа.

Эмч "Одоо болсон биз дээ? гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авмаар байна гэсэн байсан. Яг ямар асуудал дээр туслалцаа хэрэг болсон юм"

Жүнмён "Эхнэртээ дэндүү хайртай болохоор яг юу хийхээ мэдэхгүй байна" гэх нь тэр.

Эмч сонссон зүйл дээ гайхсан бололтой "Хайртай бол сайн хэрэг шүү дээ, яг юу нь болохгүй байгаа юм?"

Жүнмён "Солиормоор их хайрладаг болохоор тэр их хайраа хэрхэн илэрхийлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Бас нэг зүйл нь эхнэр минь мөнгөнөөс болж надтай гэрлэсэн. Надад огт хайргүй гэх үү дээ"

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now