11. Хөөрхөн байна

1.4K 264 15
                                    

Зүгээр л хамтдаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зүгээр л хамтдаа. . .

Шалгаан байхгүй. . . .

=========================

Эмч "Хайртай хүнийхээ сул талыг хүлээн зөвшөөрч ганцхан өдөр түүнтэй адилхан байгаад үз"

Жүхён гайхсан шинжтэй том харсаар "Би тэгээд түүн шиг хаа тааралдсан газартаа хогоо шидээд гахайн хороо шиг байх болж байна уу?" гэж асуухад

Эмч "Миний ойлгосноор танай нөхөр амралтын өдрөө жинхэнээсээ юу ч хийдэггүй амарч чаддаг хүн шиг санагдсан. Мэдээж хогоо хаа хамаагүй хаяад гүйгээд байх нь сайн зүйл биш хэдий ч амрах ёстой өдөртөө өөр юунд ч санаа зовохгүй яг түүн шиг амраад үз"

Жүхён бага зэрэг итгэлгүй "За..." гэж сулхан хэлэв.

Эмч "Санууллаа шүү! юу ч хийхгүй яг түүнийг дуурайгаад өөрийгөө амраагаад үз"

Жүхён "За"

====

Жүнмён "Түүнтэй адилхан байхаа? би тэгээд унтахаасаа өмнө хэдэн мянган юм нүүрэндээ нялах болж байна уу?" гэж яг л байж боломгүй зүйл хэлсэн мэт уулга алдав.

Эмч тайван инээмсэглэсээр "Тийм ээ та зөв ойлгож, гэхдээ гол утга учир нь нүүрэндээ олон зүйл түрхэхдээ биш харин хамтдаа ямар нэг зүйл хийхдээ байгаа юм" гэхэд

Жүнмён бага зэрэг эргэлзсэн харагдах ч "Ойлголоо, туршаад үзье" гэв.

=================

Жүнмёны хувьд шууд орой очоод даалгавраа биелүүлэх ёстой байсан ч ажил дээрээ буцаж очих ажилтай байснаас гадна нэлээд оройтож гэртээ ирсэн тул түүнийг ирэхэд Жүхён аль хэдийн унтсан байлаа.

Маргааш ч мөн адил ажилтай боловч яг одоо бол ажлаас нь илүү эхнэртэйгээ үүсгэж буй харилцаа, гарч буй дэвшлүүд нь чухал байгаа болохоор Жүнмён маргаашийнхаа ажлыг цуцлан гэртээ амрахаар шийдэв.

================

Маргааш өглөө нь:

Жүхён өглөө эртлэн босож хоолоо хийсэн хэдий ч ажлын цаг нь болсон байхад Жүнмён босож ирсэнгүй.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now