6. Чимээгүй даалгавар

1.6K 292 30
                                    

Хааяа үгнээс ч хүчтэй үйлдэл гэж байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хааяа үгнээс ч хүчтэй үйлдэл гэж байдаг. . .

================

Жүнмёнд:

Эмч "Чимээгүй даалгавар их энгийн. Та эхнэртэйгээ ярилцахаараа үргэлж хэлэхийг хүсээгүй үгсээ хэлээд байдаг шүү дээ" гэхэд Жүнмён үнэхээр хүлээн зөвшөөрөх мэт хурдхан толгой дохилоо.

Эмч үргэлжлүүлэн "Тиймээс энэ удаад битгий ярь" гэхэд

Жүнмёны нүд томрон "Тэгээд нэг ч үг дуугарахгүй байх хэрэг үү? тэгэхээр бүр хачин уур амьсгал бүрдэхгүй юу?"

Эмч "Ярихын оронд өөр зүйл хийнэ"

Жүнмён "Юу?"

Эмч "Яг миний хэлсэн дарааллаар хийнэ шүү! Нэг ч зүйлийг өөрчилж болохгүй! ажлаасаа тараад гэртээ оч. Эхнэртэйгээ уулзсан даруйдаа юу ч хэлэхгүй, ямар ч юм тайлбарлахгүйгээр зүгээр л уруул дээр нь зөөлөн үнсээд ажлынхаа өрөөнд ор. Маргааш өглөө хүртэл эхнэртэйгээ дахиж уулзаж болохгүй шүү. Шөнө болж өгвөл өөр өрөөнд унтаарай" гэх нь тэр.

Жүнмён үнэхээр гайхсан харагдах ч эсэргүүцэж ямар нэг зүйл хэлсэнгүй.

==================

Жүхёнд:

Эмч "Чимээгүй даалгавар их энгийн. Та нөхөртэйгөө юм ярих гэж оролдох бүрд хүйтэн хөндий үгс, сэтгэл өвтгөсөн үйлдлээр дуусдаг шүү дээ" гэхэд

Жүхён "Тийм ээ, яг тэгдэг"

Эмч үргэлжлүүлэн "Тиймээс энэ удаад юу ч битгий ярь" гэхэд

Жүхён "Юу? угаасаа муу харилцаатай дээрээс нь огт үг дуугарахгүй бол бидний харилцаа улам муудах юм биш үү?" гэж санаа зовсон төрхтэй асуулаа.

Эмч үл ялиг инээмсэглээд "Яригч байх нь танд зохихгүй байгаа болохоор зүгээр л ажиглагч бай. Юу ч хэлэхгүй, юу ч асуухгүй чимээгүй байхад л болно"

Жүхён "За, тэгээд өнөөдөр түүнтэй юу ч ярихгүй юм уу?"

Эмч "Яг миний хэлсэн дарааллаар хийнэ шүү! Нэг ч зүйлийг өөрчилж болохгүй! Энгийн өдрүүд шигээ гэртээ түүнийг угтаж ав. Гэвч түүнтэй яриа өдөх талаар бодоод ч хэрэггүй. Түүнийг юу ч гэж хэлсэн ямар ч үйлдэл гаргасан чимээгүй өнгөрөө. Ямар нэг асуулт тавьж араас нь хөөцөлдөх хэрэггүй. Шөнө болж өгвөл өөр өрөөнд унтаарай" гэхэд Жүхён үнэхээр гайхсан янзтай том харна.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now