14. Миний нөхрийн зангиа!

1.4K 272 26
                                    

Харсаар байж бүгдийг тэвчих хамгаас хэцүү, гэвч тэвчээрээ суллан үнэнийг дэлгэх бүр ч хэцүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харсаар байж бүгдийг тэвчих хамгаас хэцүү, гэвч тэвчээрээ суллан үнэнийг дэлгэх бүр ч хэцүү. . .

================

Эмч "Энэ удаад би нарийн заавар өгөхгүй ээ. Зүгээр л хардалтаа та өөрийн бодож байгаа хувилбараар илэрхийл. . . энэ л танд өгөх даалгавар"

Жүнмён "З-За. . ."

Жүхён өөртөө итгэл муутайхан "За" гэх хариултыг сулхан хэлэв.

================

Маргааш өдрийн 12 цаг.

Жүхён өөрийг нь хамгийн таагүй болгодог тэр газар руу явахаар бэлдэж байна. Жүнмёны ажил руу. . .

Өдрийн хоол бэлдэн, хувцсаа солиод гэрээсээ гарлаа.

Жүхён ямар ч үед өөртөө итгэлтэй байдаг хэдий ч Жүнмёны нарийн бичиг нартай таарах үед л яагаад ч юм өөртөө итгэх итгэл нь буурчихдаг талтай. Магадгүй Жүхён нөхөртэйгөө тийм ч дотно биш байхад нарийн бичгүүд нь хамаагүй дотно харагддаг болохоор тэр байх. . .

Ажил дээр нь хамгийн сүүлд ирснээс хойш нэлээд урт хугацаа өнгөрсөн болоод ч тэр үү түүнийг таньж байгаа хүн ховор байлаа. Үүдний хүлээн авах хэсгээс эхлээд л Жүнмёны эхнэр гэдгээ тайлбарлаж явсаар эцэст нь түүний өрөөнд орж ирэв.

Гэтэл тэр хуралд орсон гээд байхгүй байлаа. Ажлынх нь өрөөний голд байх ширээнд хоолоо өрж тавиад түүнийг гарч ирэхийг хүлээнэ.

Хагас цаг орчим хүлээсний дараагаар ашгүй нэг хурлаасаа гарч ирсэн бололтой тэдний яриа өрөөний гадна сонсогдож төд удалгүй хаалга нээгдэн тэд орж ирлээ.

Жүнмён "Сура үнэхээр сайн ажиллаа, өнөөдрийн материалууд чинь их таалагдсан шүү" хэмээн нэг нарийн бичгээ магтах бөгөөд

Нөгөө нарийн бичиг нь яг л гомдлох мэт "Захирлаа би ч бас их хичээсэн шүү дээ" хэмээн үг хаяна.

Гэвч энэ үг, энэ хоолойн өнгө захиралдаа хэлэх ёстой үг гэхээс илүү найз залуудаа эрхэлж байгаа охин шиг л сонсогдох нь Жүхёны уурыг хүргээд амжлаа.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now