16. Надад туслаач багшаа

1.6K 298 36
                                    

Хайр чиний хэзээ ч хийж байгаагүй хачин үйлдлийг дур мэдэн хийлгэдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайр чиний хэзээ ч хийж байгаагүй хачин үйлдлийг дур мэдэн хийлгэдэг. . .

================

Маргааш сэтгэл зүйчтэй уулзах ёстой тул Жүнмён хэд хэдэн удаа хойшлуулсан даалгавраа биелүүлэхээр өнөөдөр шийдлээ.

Нүүр тулахыг хүсдэггүй хардалтын аура. . .

Жүхён долоо хоногт хоёр удаа фитнест явж дасгал хийдэг. Энэ бол түүний хувьд хэвшил болсон энгийн үзэгдэл. Эрүүл мэнд бие галбиртаа анхаарч байгаа энгийн л нэг хэлбэр.

Харин эдгээр хоёр хоног Жүнмёны хувьд хар дарсан зүүд шиг л өнгөрнө.

Өөлөх аргагүй үзэсгэлэнтэй эхнэр нь дасгал хийн бариу хувцастай биеэ гайхуулахад шүлсээ залгиж ядан урсгах эрчүүд ямар их гэж санана.

Санаатай санаандгүй ямар ч тохиолдлоор тэд заавал Жүхёнтэй холбогдох гэж хичээнэ. Энэ л Жүнмёны тэвчээрийг алдуулдаг нэг том хүчин зүйл.

===========

Өдрийн 11 цаг. Яг өдийд Жүхён фитнес дээрээ очсон байх ёстой. Гэвч шууд очоод дасгал хийхэд чинь хамт байна гэж хэлж чадахгүй. Бүр хэзээ ч түүнтэй дасгал хийж үзээгүй байж шүү. . .

Яах талаараа олон янзаар бодох боловч түүний хөл аль хэдийн фитнесийн гадаа ирсэн байлаа.

Эхлээд тэр ажиглахаар болов. Жүхёноос нэлээд хол зогсон худлаа үнэн дасгал хийж байгаа төрх гарган түүнийг ажиглана.

Бүх зүйл яг л түүний төсөөлж байсан шиг. Дасгал хийж байгаа нэртэй хэдэн эр Жүхёноос салж ядан эргэлдэж байгааг харав.

Усных нь тагыг онгойлгож өгөх, дасгал хийх хэрэгслийг нь авч өгөх гэх мэтээр түүнтэй харилцаа холбоо үүсгэх гэж их л хичээнэ.

Энэ бүхнийг харан Жүнмёны хөмсөг байдгаараа зангирах аж.

Гэвч хардалтаа хэрхэн зөв илэрхийлэхээ тэр үнэхээр мэдэхгүй байв. Гэнэт очоод би чамайг хардаж байна гэлтэй биш.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now