20. Битгий уурлаарай

1.3K 243 48
                                    

Заримдаа бид шаардлагагүй жижиг зүйлсээс ч өөрийн мэдэлгүй айж байдаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Заримдаа бид шаардлагагүй жижиг зүйлсээс ч өөрийн мэдэлгүй айж байдаг. . .

===============

Эхний өдрийг гэр цэвэрлэх ажлаар сатааруулсан Жүхён хоёр дахь өдөртэй нүүр туллаа. Жүнмён томилолтоор явах нь энгийн л зүйл, ойр ойрхон биш хэдий ч ер нь л явж л байдаг ирж л байдаг зүйл. Гэтэл яагаад ч юм энэ удаад түүнийг улам ихээр санагалзаж өдөр хоног удаан өнгөрөөд байгаа мэт санагдана.

Өглөөний хоолоо идэж дуусаад л аль хэдийн уйдаад эхэлсэн түүнд 3 зурвас, 1 дуудлага хийх эрх бий.

Аль нэгийг нь ашиглах уу? яах вэ? гэж бодож байгаад эхний зурвасаа илгээлээ.

Өглөөний мэнд, наана чинь цаг агаар
ямар байна? энд халуун өдөр болж байна.
Өнөөдөр ч бас ажил ихтэй байх уу?

Зурвас илгээгээд бараг л нэг ч минут болоогүй байхад хариу ирсэн нь Жүхёныг баярлуулж бас догдлуулж орхилоо.

Энд ч бас халуун өдөр болж байна.
Би тийм их ажиллахгүй ээ.
Харин чи өнөөдөр ажил хийхгүй шүү.
Гэртээ эсвэл гадуур гарч дуртай зүйлээ хийгээрэй.

 . . . гэх зурвас байлаа.  "За тэгнээ" гээд хариу бичмээр байсан ч үлдсэн хоёр боломжоо түр зуур хадгалахаар шийдэв.

Сүртэй нялуун үггүй энгийн л зурвас авсан хэрнээ сэтгэл нь тогтож ядан догдлох Жүхён. Түүний хайр үнэхээр цэцэглэж байгаа бололтой. . .

===============

Жүнмёны хэлснээр гадуур гарах сонголтыг хийв. Вэнди болон Сүён нартай охидын өдрийг өнгөрөөхөөр товлосон газартаа очлоо.

Тэдний эхний зогсоол spa байв. Биеийн алжаалаа тайлан бариа хийлгэх зуураа охид ойр зуурын хов базна.

Вэнди "Вакс хийлье гэж хэлсэн биз дээ? минийх бараг ой боллоо. Та хоёрынх зүгээр байгаа хэрэг үү?"

Жүхён "Охидоо! ийм юмыг яаж энд ярьдаг байна аа"

Вэнди "Тэднийг чихэвчтэй байгааг харахгүй байгаа юм уу? хувийн яриа гэж мэдэх үү? тэд ийм дүрэмтэй"

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now