17. Зайгаа барь

1.3K 253 18
                                    

Нэг алхам ухрахад бүх зүйл илүү тод харагддаг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нэг алхам ухрахад бүх зүйл илүү тод харагддаг. . .

====================

6 дахь уулзалт: (Жүхён 10:00 цагт, Жүнмён 15:00 цагт)

Эмч "Сайн байна уу? дахин уулзах таатай байна"

Нүүрэндээ инээмсэглэлтэй орж ирсэн Жүхён "Надад ч бас таатай байна" хэмээн мэндлээд буйдан руу суулаа.

Жүнмён "Сайн байна уу? сайхан өдрийн мэнд" гэсээр их л сайхан ааштай байгаа харагдана.

Зан төлөв, үйл хөдлөл бүгдийг нь ажиглан инээмсэглэх эмч "5-р даалгавар ямар байсан бэ? амжилттай хийж чадсан уу?" гэж асуухад

Жүхён "Тийм ээ. . . биш ээ тийм ч гэж дээ ер нь бол би бүтэлгүйтсэн хардалтаа тийм ч зөвөөр илэрхийлж чадаагүй л дээ. Гэхдээ азаар нөхөр минь зөвөөр хүлээж авсан. Бас тэр хардалтын талаарх яриа биднийг илүү дотно болгочих шиг санагдсан гээч. Өө нээрээ нэг итгэмээргүй зүйл болсон нь нөхөр минь ч бас надад хардаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ уурлаж эсвэл муухай үгээр идээгүй. Бага зэрэг задгай байсан ч надад их романтик санагдсан" гэсээр одоо ч тэр үеийнхээ талаар бодоод байгаа бололтой хацраа даран инээмсэглэлээ.

====

Жүнмён "Гайхалтай. . . сүүлийн үед байнга шахуу ингэж хэлж байгаагаа мэднэ л дээ. Гэхдээ л таны зөвлөгөө, өгсөн даалгаврууд чинь үнэхээр сайн үр дүн үзүүлж байгаа. Сэтгэл зүйч нарт тийм ч их итгэлтэй байдаггүй байсан боловч одоо бол их хүндэлж байгаа шүү. Эхнэр бид хоёрын харилцаа үнэхээр гал халуухан болчихсон. Би түүнд хардсан гэдгээ илэрхийлэхээс өмнө тэр надад илэрхийлсэн гээч. Үнэндээ эхнэрийнхээ амнаас намайг хардсан гэдэг үг сонсоно гэж төсөөлж ч байгаагүй. Үнэхээр хөөрхөн байсан. Бас би түүнд хардаж байгаа тухайгаа хэлэхэд ч бас тэр их хөөрхөн хүлээж авсан. Яг одоо бид дөнгөж болзож эхэлж байгаа залуухан хосууд шиг л байгаа. Өмнө нь түүний талаар үргэлж боддог байсан ч одоогийнх шиг сэтгэлээ барьж чадахгүй хэмжээнд ихээр догдолж лав байгаагүй байх. Миний зүрх шатаж байгаа юм шиг л байна" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэлээ.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now