22. Нууцаа хэлье

1.4K 248 35
                                    

Аливаа зүйлийг эхлүүлэх нь амжилтын 50%

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аливаа зүйлийг эхлүүлэх нь амжилтын 50%. . .

Харин эхлүүлэхэд ердөө ганцхан удаагийн зориг хэрэгтэй. . .

========================

Нэгнийхээ хэлсэн үгэнд баярлахын дээр хэн хэн нь цочирдсон бололтой том харснаа зэрэг инээмсэглэлээ.

Жүхён ичингүйрэн доош хараад "Их ажиллаад ядарсан биз дээ? хоолоо ид. Тэгээд унтаж амар" гэхэд

Жүнмён "Тэгье ээ, их өлсөж байлаа" гэсээр дахин инээмсэглэв.

Жүхён "За" гээд түүнийг дагуулан хоолны ширээ рүүгээ явлаа.

Хоолны ширээний хоёр талд суун хооллож эхлэх мөчдөө, саяхан хоёр биедээ санамсаргүй илчихсэн хайрын үгэндээ ичсэн бололтой юм дуугарсангүй. Зөвхөн савх болон аяганы хорших чимээ сонсогдоно.

Хоёулаа бие биеэ их санасан хэрнээ цааш юу хийхээ мэдэхгүй байгаа мэт хэн хэн нь догдолсон харагдана.

Дэндүү чимээгүй байсанд Жүхён байдлыг өөрчлөх гэж хичээсэн дээ "Танай найз чинь~" гэж дуугарахад

Жүнмён цочсон байдалтай "Юу?" гэж асуулаа.

Жүхён "Юм асууна гээд байсан тэр яасан бол?" гэж яриа эхлүүлэхэд

Жүнмён "Харин л дээ, би бас мэдэхгүй л байна" гэж хэлээд л тэдний яриа дуусчихлаа. дахиад хэсэг хугацаанд чимээгүй суулаа.

Хоёулаа хоол идэж байгаа харагдах ч хэн хэнийх нь санаа тэс өөр зүйлд байгааг даанч мэдэхгүй.

Эцэст нь Жүнмён тэсэлгүй үйлдэл хийсэн нь ширээн дээр тавьсан байгаа Жүхёны гараас атгасан явдал байлаа.

Жүхён нэлээд цочсон ч гараа татаж авсангүй. Зүгээр л гайхсан чигтээ Жүнмён руу харлаа.

Жүнмён "Их гоё хоол болжээ" гэж зөөлөн дуугаар хэлээд атгасан байгаа гараа энхрийлэх мэт эрхий хуруугаараа зөөлөн илбэнэ.

Энэ үйлдэл ч хангалттай таатай байгаа тул Жүхён дургүйцсэн шинжгүй инээмсэглэсээр сууна.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now