4. Эхний даалгавар

1.9K 310 38
                                    

Үг гэдэг үнэхээр хүчтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үг гэдэг үнэхээр хүчтэй. Тэр хормын дотор бүгдийг засаж, эсвэл нурааж чаддаг. . .

========================

Ажлын цаг дуусан, эмч ч тэр нарийн бичиг нь ч тэр гэртээ харихаар юмаа цэгцэлж байлаа.

Нарийн бичиг нэлээд гайхсан шинжтэй өрөөнд орж ирэхэд эмч тайвнаар түүн рүү харан юу хэлэхийг нь хүлээх мэт чимээгүй зогсоно.

Нарийн бичиг бүсгүй өвчтөний түүх, гэрээ хадгалдаг хавтас хоёрыг барьсаар орж ирэх бөгөөд "Эмчээ, энэ хоёрыг хардаа. Өнөөдөр танаас зөвлөгөө авсан хүмүүс. Хоёулаа гэр бүлийн асуудлаар зөвлөгөө авсан. Гэтэл эхнэр нөхөр юм байна. Яаралтай үед холбоо барих гэрийн утас, гэрийн хаяг гээд бүх зүйл нь ижилхэн байна. Нэг гэр бүл дээрээс нь яг ижилхэн асуудлаар хандсан хүмүүст хоёуланд нь зөвлөгөө өгч болно гэж үү? нэг талаа барих боломжгүй болно шүү дээ" хэмээн гайхсан янзтай хавтастай мэдээллүүдийг эмчдээ өглөө.

Эмч тайвнаар инээмсэглээд "Жүнмён, Жүхён хоёрыг хэлээд байна уу? би мэдсэн. Эхний түүх дээрээс нь л. Тэд бие биедээ их хайртай хэрнээ хайраа илчилж чаддаггүй хос байгаа юм" гэх нь тэр.

Нарийн бичиг "Үнэхээр л асуудалгүй бие биедээ хайртай юм бол та хоёр хоёулаа миний үйлчлүүлэгч нууц чинь ийм байна гээд л шууд хэлчих юм бол асуудал нь шийдэгдээд харин ч амархан дуусчих юм биш үү?"

Эмч инээмсэглэсээр толгой сэгсрээд "Тэдний асуудал бие биедээ хайртайгаа мэдэхгүй дээ биш харин өөрийн сэтгэл хөдлөл мэдрэмжээ зөвөөр илэрхийлж чадахгүй байгаа нь асуудал нь байгаа юм. Тиймээс би мэдээгүй дүр үзүүлэх болно. Тэднийг өөрсдөө хоёр биедээ сэтгэлээ нээх хүртэл. Би аль хэдийн тэдэнд эхний даалгаврыг өгсөн байгаа" гэж хэлээд нарийн бичгээ өрөөнөөс нь гарахыг дохилоо.

==========================

Эхний ярилцлага дуусахын өмнөхөн эмч тэдэнд нэг даалгавар өгсөн бөгөөд тэр нь унтахаасаа өмнө нөхөр/эхнэртэйгээ кино үзэх ёстой бөгөөд, кино хамт үзмээр байгаагаа эелдгээр илэрхийлэх ёстой гэх даалгавар байлаа.

/Дууссан/💋 Хачин хос 💋 [Short Story]Where stories live. Discover now