《4》

851 104 3
                                    

Нэгэн дээврийн доор ах дүүсийн хувиар амьдарч ирсэн бие биенээ огт танихгүй 3 хүн. Аавын минь миний дэргэд байлгахаар өргөж авсан хүү угтаа бол ах минь байх ёстой байсан ч би түүнд хэдий нь дурлаж орхисон. Түүнийг харамлах сэтгэл, зөвхөн өөрийн дэргэд байлгах гэсэн шуналаасаа болж улам л өөрөөсөө түлхсээр.

Түүний шинэхэн найз бүсгүйн аавыг эмчилж өгснийхөө хариуд салгаж чадсан ч Хисыны хувьд бүр ч аймшигтай хүн болчихлоо. Өөр хүний дэргэд байгааг нь тэвчиж одоо байгаа харилцаагаа ч болтугай авч үлдэх хэрэгтэй байсан юм болов уу? Хэрвээ дараа нь амсах шан нь ийм байна гэж мэдсэн бол хэзээ ч тэгэхгүй байсан байх.

Хисын хамгийн их итгэдэг үйлчлэгчтэй минь унтчихаад юу ч болоогүй юм шиг босоод явлаа.

Яг одоо би хэнд нь илүү гомдож байгаа юм бол? Чэвон уу? Эсвэл Хисын үү? Үгүй бол... Өөртөө юу?

"Нүднээс далд ор"

"Юу?"

"Бодлоо өөрчлөхөөс өмнө алга бол"

Буйдан дээр суугаад ингэж хэлэхэд минь Чэвон хувцсаараа нүцгэн биеэ халхалсаар үүд рүү гүйлээ.

Яагаад надад итгэж болох хүн байдаггүй юм бэ?

Аавынхаа хуучин ажлын өрөө рүү ороод хатаамлынхаа дэвтрийг гаргаж ирэн аль болох тайвшрахыг хичээлээ. Хатаасан цагаан цэцэгнүүдийг цаасан дээр цэвэрхэн гэгч нь эгнүүлэн нааж байхад гар минь салганан нулимс цийлэгнэж байв. Хисын яагаад намайг хичээл дээрээс минь дуудаж авч ирээд тийм зүйл харуулсан юм бол? Хараагүй байсан бол дээр байсан юм.

Хариулаач аав аа? Хэрвээ та Хисын бид хоёрыг тэр үед учруулаагүй байсан бол юмс одоо ямар байх байсан бол? Бид хаа нэгтээ өөр сайхан учралаар учирч болох байсан болов уу?

Гадаа бага багаар харанхуй болж эхлэх үед хаалга онгойж нүдний буланд Хисыны орж ирэх нь харагдав. Хоолойгоо чичирч байгааг мэдэгдүүлэхгүй гэсэндээ дуугаралгүй чимээгүй доошоо хараад сууж байтал тэр сулхан дуугаар

"Би эндээс явлаа"

Ийм зүйл болно гэдгийг мэдээд байсан юм. Энэ удаад л ямар ч аргаар байсан үлдээх хэрэгтэй. Би өөрийгөө хүчлэн байж инээмсэглээд

"Зүгээр дээ. Би уурлаагүй. Та тэр явдалтай үйлчлэгчийг дахиж энд харахгүй"

Хисын нүдээ анин санаа алдаад "Нэг хэсэгтээ бид уулзаагүй нь дээр байх"

Өрөөнд чимээ аниргүй нүүрэлж би дахиад өөрийгөө хүчилж инээмсэглэх ч чадалгүй боллоо. Би ширээн дээрх гараа чанга атгаж хариугүй урсах гэж байгаа нулимсаа цааш залгив.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now