《13》

687 84 14
                                    

Удаан update хийгээгүйдээ хүлцэл өчье өө. Өмнөх хэсгүүдээ мартсан бол нэг уншаарай гэж хүсье.

--------------------------------------------------------------

"Нэг л зүйл хэлэх гэж ирсэн юм. Гадаад руу явах асуудлаа аль болох түргэн шийд. Явахаасаа өмнө өөртөө байгаа бүх хувьцаагаа над руу шилжүүлэхэд л болно. Тэгээд бие биенээ дахиж харахгүй байцгаая"

Хайртай хүн минь эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө намайг гэмт хэрэгтэн болгох гэж оролдсон. Тохиромжтой үеийг бүрдүүлэхийн тулд л надад хайртай юм шиг жүжиглэж байж. Түүнийг нь дурлалдаа сохорсон би олж хараагүй хэрэг. Хисын анхнаасаа намайг дүүгээ гэж бодож байгаагүй. Хайрлаж ч байгаагүй байх нь...

Тэр аймшигтай өдрөөс үлдсэн сэтгэлийн шарх минь ч, бие дээрх шарх ч аниж амжаагүй л байна. Хисынтэй нэг мөр бүхнийг дуусгахаар ингээд компани дээр уулзаад сууж байгаа ч тэр ямар ч тайлбар тавилгүй дуугүй л аягатай цай руугаа ширтэн сууна. Хэсэг тэгэж чимээгүй суусны эцэст горьдлого минь тасарч би сандлаасаа босоод хаалганы зүг явлаа. Бидний хамгийн сүүлийн уулзалт ч байж мэдэх байхад ингээд юу ч хэлэхгүй байсаар байх юм гэж үү?

Шархаа нуух гэж зүүсэн нимгэхэн алчуур минь хүзүүнээс минь зөөлнөөр тайлрахад гайхаад эргэж хартал Хисын түүнийг гартаа барьчихсан ард минь зогсож байв. Тэр хүзүүн дээрх зүсэгдсэн шархыг минь хараад гараа ойртуулан хүрэх гэхэд би хойш ухарч хананд тулан зогслоо.

Ийм болгосон хүн нь өөрөө байж яагаад ийм нүдээр хараад байгаа юм... Тэр хүйтэн хуруунуудаа арьсанд минь хүргэн хүзүүнээс минь зөөлөн бариад нүд рүү минь ширтэв.

Яагаад би эсэргүүцэж чадахгүй байгаа юм бол? Юу ч хийхгүй зогссоор байгаа өөрийгөө үзэн ядаж байна. Над руу цоо ширтэх нүд, хэтэрхий ойрхон уруулнаас нь болоод амьсгалж ч чадахгүй нь.

Хисыныг хамаг хүчээрээ өөрөөсөө түлхээд тэр өрөөнөөс гарч хөлөө чирсээр компаний барилгаас гарлаа. Компаниас гарч ирэхэд минь гадаа тэнгэр бүрхэн бороо шивэрч үе үе тэнгэр дуугарч байв. Бороонд гараа тосоод зогсож байтал Жонвон шүхэр барьсаар миний зүг гүйж ирэв. Би түүнийг хараад гайхаж "Энд юу хийж байгаа юм?"

"Тосож авахаар ирлээ"

"Жэйк хаачсан юм?"

"Би явуулчихсан"

"Тийм үү?"

Шүхрэн доор түүнтэй зэрэгцэн алхахдаа хаанаас нь эхлэж юуг ярихаа мэдэхгүй дэмий л уруулаа хазлан явав. Жонвоныг намайг үнсэж, сэтгэлээ илчилснээс хойш бидэнд энэ талаар ярих боломж олдоогүй. Тэр ч бас бодлогоширсон байх бөгөөд магадгүй юу гэж хэлэх ёстойгоо бодож байгаа байх.

"Би тэр эмэгтэйн ажиллуулдаг ресторанд очиж бүх үнэнийг сонссон. Чиний ээж миний аав хоёр гэрлэсэн байсан ч хоёулаа өөр харилцаа үүсгэж бид төрсөн гэдгийг. Тэрийг сонсоод огт гайхахгүй байсан нь сонин шүү" гэж хэлээд багахан инээтэл Жонвон алхахаа болиод над руу харж зогсов.

"Уучлаарай. Ганц өөрийгөө бодсон үйлдэл гаргасанд"

Насаараа өөрийнхөө ээжийг гэж бодож ирсэн хүн минь намайг төрүүлээгүйг мэдээд шархлаагүй гэвэл худлаа болно. Жонвон энэнд л санаа зовж байгаа байх. Би одоо асар олон асуултан дунд төөрөлдчихөөд байна. Өөрийнхөө ээжийг хайх хэрэгтэй юу? Хайхгүй байсан нь дээр үү?

Аажуухан шивэрч байсан бороо аажим аажмаар ширүүсч би шүхэр барьсан Жонвоны гараас нь зөөлөн атгаад

"Жонвон аа, би саяхнаас л чамайг өөрийнхөө дүү гэж бодох гэж хичээж эхэлсэн. Гэхдээ энэ бүхэн хүлээж авахад хэтэрхий хэцүү байна. Надад хугацаа хэрэгтэй"

Ингэж хэлээд түүнээс хариу хүлээж байтал утас минь дуугарч аваад хартал И нарийн бичгийн дарга байв.

"Өө Исыл, чамайг компани дээр ирж Хисынтэй уулзаад явсан гэж сонслоо"

"Тийм ээ ахаа. Бидэнд ярих зүйл байсан юм"

Тэр хүн гэнэтхэн утасны цаанаас хүйтнээр инээснээ "Хувьцааны талаар ярих гэж очоо юу? Харамсалтай нь Хисын аль хэдий нь над руу бүх хувьцаагаа шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурчихсан. Одоо бичиг цаасны ажил дуусах шатандаа орчихсон явж байгаа. Мэдээгүй л биз дээ? Эцсийн эцэст чи зүгээр л хүүхэд шүү дээ. Хүүхдүүд нэг их зүйлд шунахгүй байсан нь дээр. Заза хувьцаа эзэмшигчдийн хурал дээр уулзацгаая" гээд утсаа тасалчихав.

Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй таг гацаж орхив. Тэгэхээр И овогтнууд нэг тал байж ээ. Тэд энэ хорвоо дээр миний хамгийн их итгэдэг хүмүүс байсан. Миний итгэсэн хүн бүхэн нэг нэгээрээ надаас урваж байна.

Хамгийн их итгэдэг байсан үйлчлэгч минь ахтай минь унтсан.

Хамгийн их итгэж, түшиж тулж, бүхнийг хариуцуулж ирсэн И нарийн бичиг ч бас надаас урвалаа.

Тэгээд бас И Хисын...

Дэргэд минь зогсож байсан Жонвон утасны цаанаас бүх яриаг сонссон бололтой санаа алдаад нулимсыг минь арчиж өгөв.

"Жонвон аа. Чи ч гэсэн хэзээ нэгэн цагт намайг орхих уу?" гэхэд минь тэр толгойгоо сэгсрээд

"Үгүй ээ. Хичнээн муухай ааш гаргаж байсан ч, компаниасаа өөр зүйлд анхаарахгүй байсан ч, ганцхан И Хисыныг хайрласан ч орхихгүй. Би өнгөрсөн хугацаанд тэгэж л ирсэн шүү дээ" гэхэд нь би инээмсэглэн толгой дохиод түүнийг тэвэрлээ.

Чихэнд минь бороон дуслуудын шүхрэн дээр ирж буух чимээ л сонсогдон Жонвоны дулаахан энгэрт сэтгэл минь бага багаар тайвширч байлаа.

Хувь тавилан надаас бүхнийг нүүр буруулсан ч энэ хүн л хажууд байвал би тэсэж гарч чадах байх.

Хэд хэдэн том үйл явдлын дараа дуусах болохоор та бүхэн минь сэтгэгдлээ бичиж наддаа урам өгөөрэй ^^

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now