《5》

809 99 5
                                    

Усанд орж хувцсаа сольчихоод нарийн бичиг рүүгээ утастан Хисыны амьдарч байгаа газрыг зааж өгөхийг шаардлаа. Нарийн бичгийг хариу өгсөн дариуд гэрээсээ гарч жолоочдоо хаягийг нь хэлж өгөөд суудлаа налан хойш суув. Хамаг бие сульдаж хариугүй муужирч унах гэж байгаагаа мэдэрсээр ухаан орсноосоо хойш балга ус ч уугаагүй байгаагаа анзаарав. Угаасаа түүнийг харахаас нааш хоолойгоор хоол давна гэж үү?

Машинаар 40 орчим минут яваад хүрдэг нам гүм, уламжлалт загвартай байшингуудын дундуур явсаар нэгнийх нь үүдэнд очиж зогслоо.

"Түлхүүрийг нь наашаа өг"

Жолооч над руу эргэж хараад Хисыны шинэ байшингийн түлхүүрийг гарт минь атгууллаа.

"Түрүүлээд явж бай. Харих болохоороо хэлэх болно" гэж хэлээд машинаас буун хашаагаар нь оров. Тохилог сайхан байшин юм. Нэг давхартай, хуучны модон хийцтэй, том өрөөнөөсөө шууд цэцэрлэг рүү гардаг тавтцантай юм. Хисын ч мөн дөө. Миний дэргэдээс зугтах гэж их удаан төлөвлөсөн бололтой.

Гэхдээ харамсалтай нь тэр миний амьсгалах агаар... Миний сүнс аль хэдий нь түүнд донтчихсон. Намайг зогсоох хэн ч үгүй, буцах зам ч үгүй. Надаас хэр хол ч зугтсан байлаа би гүйцэж очсоор л байх болно. Хаалгыг нь онгойлгон дотогш ортол гэрээс нь Хисыны үнэр үнэртэж байлаа. Том өрөө, гал тогоо хоёр нь хамтдаа байдаг юм байна. Жонвоны өрөө бололтой унталгын өрөөний хажуугаар зөрөн арай том унталгын өрөөнд орж ирлээ. Түүний эд хэрэглэлүүдийг хартал сэтгэлд цаанаа л нэг дотно мэдрэмж төрөв. Хол байсан гуравхан хоногтоо бараг ухаангүй байсан хэрнээ ингэтлээ санасан байх гэж.

Хисыны өрөөнөөс ганц анхаарал татсан зүйл нь цонхны доор байрлуулсан төгөлдөр хуур болон өрөөний өнцөг булан бүрт тависан бусад хөгжмийн зэмсгүүд байлаа. Түүнд багаас нь байж болох бүхий л зүйлсийг зааж сургасан ч ганц ч удаа хөгжим тоглож байгааг нь хараагүй юм байна. Төгөлдөр хуурынхаа дээр харандаагаар сараачиж, дахин бичсэн ноот байрлуулсан байсан нь сонирхол татан тийшээ гараа явуулав. Өөрөө зохиосон юм байхдаа?

Хуудсууд нь эргэчихсэн байсан болохоор гарчигных нь эхний үсэг л харагдаж байв.

И...

Намайг ноотонд хүрэх гэж байтал хойноос "Исыл аа"

Би Хисыны хоолойг сонсоод эргэж харан "Ахаа"

Хисын гартаа тортой хүнс барьсан байх бөгөөд төгөлдөр хууран дээрх ноотыг хааж тавив.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now