《6》

794 95 0
                                    

Хурц иртэй хутгаар цус нь шүүрэх стейкээ хирчин амандаа хийсээр үйлчлэгчийн энэ долоо хоногийн тайлангаа тавихыг сонсож суув. Одоо баасан гарагийн өглөө болж байна. Чэвоныг халсан учраас миний бохир ажлыг хийж өгч байх өөр нэг эмэгтэй олсон.

Үйлчлэгч Жонвоны энэ долоо хоногоо хэрхэн өнгөрөөснийг ярьж дуусгаад Хисыныг ярьж эхлэхдээ их л болгоомжилсон янзтай эхлэв.

"Хисын залуу ноёнтон их сургуулийн хичээлдээ урьдны адил алгасалгүй сууж байгаа. Дүнгүүд нь ч гэсэн сүртэй өөрчлөгдсөн зүйлгүй" гэж хэлээд амаа жимийв.

"Цааш нь"

"Шөнийн клубуудээр орох нь сүүлийн үед ихсэж байгаа"

Би хутгаа ширээн дээр тавиад алчуур аван амаа арчив. Өмнөх хэрэг минь дарагдтал түр зурдаа томоотой байя гэж бодсон юм сан.

"Өнөө орой би ч гэсэн зугаацдаг юм билэв үү?"

Хайртай ахыгаа хэрхэн амьдарч байгааг өөрийн нүдээр шалгах цаг болжээ.

Хичээлээ тараад гэртээ ирэхэд охид миний бэлдээрэй гэсэн зүйлсийг бэлдчихсэн байв. Тольныхоо урд суугаад гартаа нэг нэг даашинз бариад өөдөөс минь харан зогсох гурван охины зүүн талынх руу нь заагаад "Тэрийг өмсье" гэлээ.

Дүрэмт хувцсаа сольж нарийн мөртэй, богинхон, бариу хар даашинзыг өмсөв. Иймэрхүү юм барагтаа бол өмсөөд байдаггүй болохоор охидоор сонгуулах шаардлага гарсан юм. Тэр 3 нүүрийг минь будаж дуусаад дор бүрнээ магтаалын үг урсгаж байлаа.

"Та гоё нүдтэй болохоор ийм будалт үнэхээр зохиж байна"

Нүүрээ толинд хартал хальт харсан хүн бол намайг гэж танихааргүй харагдаж байв. Нүдийг минь хар өнгөөр тод будаж бусад хэсгийг нь хөнгөхөн будсан байлаа. Үсээ янзлуулчихаад машиндаа суун Каннамын баячуудын ордог шөнийн цэнгээний газар луу явав. Тийм газар луу явж байгаа минь анх удаа. Насаа нууцлахад өнгөлөн далдлалт хэрэгтэй байсан болохоор гаднах төрхөө жаахан өөрчилсөн юм.

Шөнө дунд болоход гадаа дугаарлан зогсох хүмүүсийн хойно очиж дотогш орохоо хүлээв. Том биетэй 2 хамгаалагч гаднаас хүмүүсийг шалган оруулж байлаа. Тэдний урд очиж зогстол хоёул дээрээс минь доошоо нэг гүйлгэж харснаа

"Үнэмлэхээ үзүүл"

Новш гэж... Ийм тохиолдолд яавал дээр байдаг юм бол? Мөнгө өгөх ёстой юм болов уу? Хэд байвал болох бол? Хойно олон хүн зогсож байгаа болохоор яахаа мэдэхгүй байж байтал нэг гар мөрөөр минь орж ирэн өөртөө наан тэвэрлээ.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now