《17》

726 72 4
                                    

18 жилийн өмнө

Нэгэн эмэгтэй сүмийн жижигхэн өрөөнд тайван унтах бяцхан хүүгийн хажууд гараас нь атган сууна. Түүний нүднээс нулимс урссаар

"Хисын аа. Ээж нь чамайг заавал ирж авах болно. Юу ч болж байсан заавал сайхан амьдруулах болно. Амлаж байна" гэж хэлээд жижигхэн гарыг нь үнслээ.

Энэ үеэр хаалганы завсраар өөр нэгэн хүү тэднийг харах бөгөөд Хисын гэх нэрийг дотроо сайтар цээжлэв. Хэрвээ энэ нэрийг сайн тогтоож авбал хэн нэгэн өөрийг нь авахаар ирнэ гэдгийг мэдэж байлаа.

Одоо үе

Доод давхарт ямар нэгэн юм унаж хагарах чимээнээр нойрноосоо сэртэл дэргэд минь Хисын байсангүй. Жонвон ирчихсэн юм байх даа?

Хурдхан шатаар буун доод давхарт очтол Жонвон Хисыныг заамдаж авсан байх бөгөөд ширээн дээр байсан ваар доошоо унаж хагарсан байв. Жонвон үнэхээр ууртай харагдаж байлаа.

"Энд юугаа хийж байгаа юм? Юу хийснээ мартчихаа юу?" гэхэд нь Хисын ямар нэгэн эсэргүүцэл үзүүлсэнгүй.

Би тэдний хажууд очоод "Жонвон аа. Тэр бүгд үл ойлголцол байсан юм. Би тайлбарлая" гэхэд тэр намайг сонсох шинжгүй байлаа.

"Чи юу ч гэж байсан би энэ новшид итгэхгүй"

Жонвон ингэж хэлээд юу хийхээ мэдэхгүй самгардаж зогссон над руу харахдаа гаран дахь бөгжийг минь олоод харчихав. Гайхсан бололтой агаар луу хий ширтэж зогсож байснаа гар нь бага багаар суларсаар Хисынээс тавихад нь

"Ахаа, Жонвон бид хоёр ярилцах хэрэгтэй байна"

Хисын энгэрээ янзлаад бидний хажуугаар зөрж дээд давхар луу гарав.

"Энд яг юу болоод байгаа юм?"

"Хисын бид хоёр гэрлэх гэж байгаа" гэхэд минь Жонвон тоглоод байна уу гэсэн байртай инээснээ

"Бид алхах сургуулиа ч төгсөөгүй байна. Ойлгож байна уу?"

"Сүмд жижигхэн ёслол л үйлдэх болно" гэхэд Жонвон толгойгоо сэгсрээд

"Чи ухаанаа алдчихаж. Дахиад бодоод үз" гэлээ

"Дахиад бодсон ч миний шийдвэр өөрчлөгдөхгүй" гэхэд тэр мөрнөөс минь бариад

"Тэгвэл би яах юм бэ?" гэж хэлээд нулимстай нүдээр нүд рүү минь ширтлээ

Би түүнээс нүүрээ буруулж нүдээ тас аниад "Би чамайг алдмааргүй байгаагаа л мэдэж байна"

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now