《15》

694 78 1
                                    

Жэйкийн намайг авч ирсэн газар өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан жижигхэн тосгон байв. Энэ тосгоны сүмээс Хисыныг багад нь өргөж авч байсан.

Хамтдаа машинаас буусны дараа тосгоны нилээн өндөрлөг хэсэгт ганцаархнаа байх цэнхэр өнгийн байшин руу заасаар Жэйк

"И Хисын тэнд амьдарч байгаа"

"Ойлголоо. Одоо яв даа. Намайг буцаж ирэхийг хүлээсний хэрэггүй" гэхэд тэр толгой дохив.

"Өнөөдөр ажлын чинь хамгийн сүүлийн өдөр үү?" гэж намайг асуухад

"Тийм ээ"

Бидэнд хамт өнгөрүүлсэн тийм ч их цаг хугацаа, дурсамж байхгүй ч тэр надад таалагддаг байсан. Хэцүү үеүдэд дэргэд минь байж дулаахан үгс хэлж өгч байсан хүн. Хамтдаа далай харж, миний төлөө цас хүртэл оруулж байсан. Хийсэн зүйлийг нь уучилж чадахгүй ч ганц ч гэсэн зүйл хийж өгмөөр байна.

"И нарийн бичигт хэр их өртэй юм? Би тусалмаар байна" гэхэд тэр инээмсэглээд толгой сэгсэрлээ.

"Би өдөр шөнөгүй ажиллаад ч хамаагүй төлж дуусгах болно оо. Санаа зоволтгүй"

"Хэрвээ тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй холбогдоорой... Өнгөрсөн хугацаанд сайн ажиллаа"

Тэр надад бөхийгөөд машины түлхүүрийг гарт минь атгуулаад цааш явлаа.

Нүдэнд харагдахаа болих хүртэл нь хойноос нь харж зогссоныхоо дараа би Хисыны байшингийн зүг алхав.

Гадаа дөнгөж л үүр цайн багахан манан татсан байлаа. Жаахан хүйтэн байсан ч зөөлөн салхинд удахгүй шинээр ургах шаралсан өвснүүд найган хийснэ.

Удаанаар байшингийнх нь өмнө алхаж очоод хаалгыг нь зөөлөн тогшиход дотроос нь хэн нэгэн алхаж ирэх чимээ сонсогдон зүрх минь хүчтэй цохилж эхлэв.

Хаалга нээгдэж үс нь багахан сэгсийж нүдэн доогуур нь хөх туяа татсан Хисын гарч ирлээ.

Түүнийг хараад л нүдэнд минь нулимс цийлэгнэн бэлхүүсээр нь ороон чанга тэврэв. Үнэр нь хамаг биеийг минь бүчин авч нулимс минь нимгэн пудволкыг нь норгож байлаа. Тэр эргэлзэнгүй нэг гараараа намайг зөрүүлэн тэврээд

"Исыл аа"

Би түүнээс багахан хөндийрөөд нулимстай нүдээрээ нүд рүү нь эгцлэн ширтэж

"Тэнэг. Яагаад би тэгээгүй гэж хэлээгүй юм? Яагаад огтхон ч тайлбарлаагүй юм?"

"Мэдчихсэн хэрэг үү?"

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now