《9》

767 95 4
                                    

Өнөөдөр хичээлийн дараа сурагчид өвлийн зугаалгаар явцгаана. Тэгтлээ хол биш, далайн эрэг дээрх зочид буудалд амарна гэж сонссон. Үдэшлэг болсон өдрөөс хойш Хисынтэй уулзаж, холбоо бариагүй...

Өмнөх би байсан бол ямар ч арга сэдээд хамаагүй тэрнийг Солонгост үлдээх байсан байх. Гэхдээ одоо бол чадахгүй. Хүн хүнийг хайрлах тусмаа дэргэдээ уяхад хэцүү болдог бололтой. Нөгөө хүнээ өвтгөх тусмаа өөрөө илүү өвднө.

Ойрдоо гадаа их дулаахан байна. Үдийн хоолны завсарлагаанаар сургуулийн хөл бөмбөгийн талбайн сандалнуудын нэгэн дээр очиж суугаад замбараагүй олон бодлуудаа эргэцүүлж байв. Нэг л мэдэхэд энд байнга ирж суудаг болчихсон байсан. Өмнө нь бол Жонвоны хөл бөмбөг тоглохыг харах гэж ирдэг байсан ч одоо зүгээр л энд суух дуртай.

Хааяа Жонвоныг олж харахад л сайхан байдаг юм. Бага ч болов ганцаараа биш мэдрэмж авах гэж юм болов уу? Эсвэл үнэхээр тэрнийг харахыг хүсдэг юм болов уу?

Гэнэтхэн нэг дулаахан зүйл хүзүүгээр орж ирэхэд нь гайхаад хойшоо хартал хойно минь Жонвон хүзүүнд минь ороолт ороож өгөөд зогсож байлаа.

Тэр хэзээний ийм хүүхэд байсан. Тэрэнд сайхан хандаж байсан удаа байхгүй байтал үргэлж л чимээгүй надад анхаарал тавьж, түүнээсээ хариу нэхэж байгаагүй.

Жонвон хажууд минь ирж хөл бөмбөг тоглох хүүхдүүд рүү харан суулаа. Хисын бид хоёрыг хамт байсан шөнө залгаснаас нь хойш ганц ч удаа ярилцаагүй.

Би л ганцаараа тэр хоёрыг тандаж, мөшгөдөг нь гэж бодож байсан байтал манай гэрт миний тухай Жонвонд мэдээлдэг хүн байсан гэж бодохоор жаахан инээдтэй санагдсан шүү.

"Тэр өдөр Хисын ямар нэг зүйл хийгээгүй биз дээ?" гэхэд нь миний хацар бага зэрэг халуу дүүгэв. Би доошоо харан толгойгоо сэгсэрлээ.

Жонвоны том, зөөлхөн цагаан ороолтноос гоё үнэр үнэртэж байна...

"Юу бодоод яваад байгааг чинь мэдэхгүй ч ухаантай байсан нь дээр шүү"

Энэ Жонвоны надад сургаал айлдаж байгаа бараг анхны удаа байх. Гэхдээ энэ үгнийх нь цаад санаа юу юм бол?

"Тэгэхгүй бол надад тэр гэрээс явсны хэрэг байхгүй болно"

"Юу гэсэн үг юм?"

Жонвон өөр үг хэлэлгүй яваад өглөө. Магадгүй энэ талаар орой зугаалгын үеэр ярилцах хэрэгтэй байх.

Үдээс хойш сургуулийн гадаа эгнэн зогссон автобуснуудаас өөрийнхдөө орж суув. Тэнгэр бүрхээд бороо цас хоёрын нэг нь орох гэж байгаа бололтой.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now