《14》

673 82 7
                                    

Эцэст нь хувьцаа эзэмшигчдийн хурлын өдөр ирж компани дээр ирлээ.

Өнгөрсөн 3 долоо хоногийн туршид хичээлээ ч хийж, хуралд ч бэлдээд ширээгээ дэрлээд унтчихсан үеүдэд минь Жонвон оронд минь оруулж, шарханд минь тос түрхэж, хоол ч идэх хүсэлгүй үед минь яаж ийж байгаад идүүлдэг байсан. Тэр байгаагүй бол би аль хэдий нь хаа нэг тийшээ зугтчих байсан байх.

Ганцхан цагийн дараа хурал эхлэх гэж байхад хамаг бие минь чичирч тайвшруулах эм ч нөлөөлөхгүй байв. Одоогийн ерөнхий захирал болох өвөөгийн минь бие муу байгаа учраас И нарийн бичгийн даргыг тэр суудалд томилох вий гэхээс айж байна.

Хүмүүсийн нүднээс зугтах гэсэндээ шатан дээр ганцаархнаа гараа тас атгаад сууж байтал дээд давхраас хэн нэгэн бууж ирэх нь сонсогдов.

"Энд байгаа гэж мэдсэн юм аа"

Жонвон шатаар бууж ирээд урд минь ирж суув. Би салгалах гар луугаа ширтсээр

"Надад тэр хүмүүсийн өмнө гарах итгэл алга. Магадгүй И нарийн бичиг ерөнхий захирал болсон нь зөв байх" гэхэд Жонвон миний гараас атгаад

"Энэ хорвоо дээр чамаас илүү энэ компанийг гэх хүн байхгүй. Тэдний өмнө нүүр бардам зогсож чадна гэдэгт чинь итгэж байна"

Түүнийг ингэж хэлээд дулаахан нүдээрээ нүд рүү минь ширтэхэд нүүрэнд минь инээмсэглэл тодорч бага багаар тайвширч эхэллээ.

"Би хичээнэ ээ. Жонвон аа. Зоригтой байж дахиж И овогтнуудад юугаа ч булаалгахгүй"

Хурлын танхимын хаалга нээгдэхэд хүмүүс бүгд ирчихсэн намайг хүлээцгээж байв. Өөрийгөө энэ газрын эзэн гэдгийг баталж харуулах болно.

---

Хэдэн цагийн өмнө орж ирсэн хаалгаараа буцаад гарахдаа бодит байдалд нэг л итгэж өгсөнгүй. Хөл минь үүлэн дээр хөвөөд байгаа юм шиг санагдаж миний араас гарч ирсэн хүмүүс гараас минь атган баяр хүргэж байлаа. Ийм зүйл болно гэж би төсөөлөөгүй байсан. Хувьцаа эзэмшигчид дуу нэгтэйгээр намайг компанийг өвлөж авахыг дэмжсэн. И нарийн бичиг намайг сургуулиа төгсөх хүртэл зааж зөвлөх үүргийг хүлээсэн. Тэр шийдвэр гарах үед над руу яаж ширтэж байсныг нь одоо ч мартаж чадахгүй нь.

Хурал удаан үргэлжлэх учраас Жонвон хичээл рүүгээ явсан. Одоо гэртээ байгаа байх. Хурдхан л түүн дээр очиж хэлэх юмсан. Хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж дуусаад компаниас гартал Жэйк машиныхаа дэргэд тамхи татаад зогсож байлаа.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now