《7》

804 99 3
                                    

Аав маань надаас ах бололтой нэгэн хүүг хөтөлж ирээд миний өмнө ирж өндөрт минь тааруулан доош суулаа.

"Исыл аа, одооноос эхлээд тэр бол чиний ах. Хэн ч юу ч гэж байсан та хоёр ах дүүс шүү"

Аав ингэж хэлээд Хисын бид хоёрын гарыг нийлүүлэн атгалаа.

Сэрүүлэгний дуунаар нүдээ нээн гараа явуулан унтраав. Дахиад л хуучны зүйлээ зүүдэлж байна. Өнөөдөр очихоор төлөвлөсөн газартай минь холбоотой байх.

Нүүр гараа угааж зузаан хувцаслаад гэрээсээ гартал Жэйк машинаа налаад тамхи татаад зогсож байв. Тэр намайг олж хараад тамхиа унтраан хойд талын хаалгыг нээж өглөө.

Би Хисыныг манайд ирэхээсээ өмнө ямар амьдрал туулсныг мэдэхгүй. Төрсөн эцэг эх нь ямар хүмүүс байсан, тэр хэр их өөрчлөгдсөн гээд. Зөвхөн 7 настай байхдаа сүмээс үрчлэгдсэнийг нь л мэдэж байна. Тийм болохоор би Сөүлээс нилээн хол байдаг жижигхэн хот дахь сүм рүү явахаар шийдсэн. Радиогоор намуухан дуу явж өнгөрөн одох моддыг ширтэхэд өмнөх дурсамжууд минь толгойд зурс хийж байв.

Би ааваас үргэлж л ахтай болгоод өгөөч гэж гуйдаг байсан. Хариуд нь аав нэг л өдөр Хисыныг авч ирсэн. Хисын И нарийн бичгийн нэр дээр өргөгдсөн ч манайд амьдарч аав түүнээс өөрийг нь аав гэж дуудахыг шаарддаг байлаа. Аав ээж хоёр үргэлж л хэрэлдэж, ээж Жонвоныг тэврээд Хисын бид хоёр луу үзэн ядсан харцаар хардаг байсан. Намайг тэр харцнаас л хамгаалах гэсэндээ аав ахтай болгож өгсөн байх.

Нилээн хэдэн цагийн дараа хүн багатай чимээгүйхэн тосгонд хүрч ирлээ. Тосгоны өндөрлөг хэсэгт байх сүм рүү өгсөж байхад дэргэдүүр цөөхөн хэдэн шавар байшин л үзэгдэж байв. Шороон зам дээрх шинэхэн цас шор шор хийн дуугарч хойноос минь чимээгүйхэн алхах Жэйкийн хөлийн чимээ ч бас дуулдаж байлаа.

Сүмийн үүдэнд ирсний дараа би Жэйкэд хандан "Машиндаа суугаад хүлээж бай"

"Мэдлээ"

Сүмийн хаалгыг татан ороход цөөхөн хэдэн хүн суун залбирч байгаа харагдав. Хаашаа очиж Хисыны талаар асуувал дээр юм бол гэж бодоод зогсож байтал номлогч бололтой үс нь багахан бууралтсан нэг ахимаг насны ах намайг чиглэн ирлээ. Тэр их дулаахан инээмсэглээд "Залбирахаар ирээ юу?" гэхэд нь би толгойгоо сэгсрээд "Нэг хүний талаар асуухаар ирсэн юм?"

"Хэн байдаг билээ?"

"Хисын"

Номлогч тэрний нэрийг танисан бололтой нүд нь гялалзаж "Өөрөө Хисыны хэн сэн билээ?"

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now