《12》

757 92 12
                                    

Жонвон намайг тэвэрч зогсож байгаад өөдөөсөө харуулахдаа л уйлчихсан байсныг минь анзаарав. Царай нь шууд л хувьс хийж "Юу болоо вэ?"

Би Жонвоноос нүүрээ буруулаад "Юу ч биш ээ"

Гэр доторх харанхуй байсан ч тэр цонхоор тусах бүдэгхэн гэрэлд цус болж, шилэнд зүсэгдсэн гар хөлийг минь олж хараад мөрнөөс минь барин "Хэн ингэсэн юм?"

Би Жонвоны гараас атган "Надад муу зүйл болоогүй болохоор санаа зовох хэрэггүй. Өглөө эрт хийх зүйл байгаа болохоор одоо унтмаар байна. Намайг өрөөнд минь оруулаад өгөөч"

"Эмнэлэг явахгүй юм уу?"

"Явахгүй ээ"

Жонвон намайг түшин өрөөнд оруулаад оронд минь оруулж хөнжлөөр хучиж өгөв. Тэрнийг гарах гэхэд нь би гараас нь барьж "Түрхэн зуур энд байж болох уу?"

Жонвон толгой дохиод хажууд минь хэвтэж намайг чанга тэврэв. Би одоо ч чичрэхээ больж чадахгүй л байна. Айдас, гомдол, үзэн ядалт л мэдрэгдэж байсан ч дэргэд минь хэн нэгэн байгаа нь тайвшруулж байлаа.

Бодож байсанчлан үүрээр надад цагдаагаас дуудлага ирэв. Жонвон юу болоод байгааг ойлгохгүй хэвээр байсан ч надаас нэмж юу ч асуугаагүй. Цагдаа дээр мэдүүлэг өгөхөөр очихдоо өмгөөлөгчтэйгөө очсон болохор нэг их зүйл яриад байх хэрэг ч гарсангүй.

Мэдүүлэг өгчихөөд цагдаагийн газраас гарч ирэхэд утсанд дуудлга ирлээ. Өмгөөлөгчдийн минь нэг өчигдөр надад хар тамхи өгөх гэж оролдсон залуугийн хэвтэж байгаа эмнэлэг рүү явсан.

"Байна уу?"

"Сайн байна уу? Би Ким өмгөөлөгч байна. Яг одоо хэрэгтэнтэй хамт байна. Тэр тантай ярьж байж л ам нээнэ гэнэ ээ. Гэхдээ та хүсэхгүй байвал ярихгүй ч байсан болно"

"Зүгээр дээ. Утсаа өгчих"

Өмгөөлөгч утсаа нөгөө хүн рүү шилжүүлэхэд тэр өнөөх муухай хоолойгоороо ярьж эхлэв.

"Хүн алах нь байна шүү дээ авхай" гэж ёжтой хоолойгоор хэлэхэд нь

"Би арай жаахан гүн зүсэх хэрэгтэй байж"

"Өөрөө ирж уучлал гуйхгүй өмгөөлөгчөө явуулаад л. Намайг ингэж дорд үзэж болохгүй шүү"

"Өмгөөлөгч чамд ерөнхийд нь тайлбарлаж өгсөн байх. Уух зүйлд минь бодис хийлгүүлж байгаа бичлэг чинь бидэнд байгаа. Чи намайг ухаан алдсаны дараа зочид буудалд авайчиж хүч хэрэглэхийг оролдсон. Одоо хэргээ хүлээхэд л хангалттай"

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now