《16》

646 71 6
                                    

Хисыны тэвэрт нойрмоглон хэвтэж байхад тэрний хуруунууд нуруун дээгүүр минь гүйн гижиг хүргэнэ. Хөшигний завсраар үд дундын хурц нарны туяа орж ирж байлаа.

Тэр хуучин гэрээсээ ганцхан хуучны хийцтэй төгөлдөр хуураа л авч ирсэн бололтой. Би дээр нь байх ноотыг харсаар

"Тэр ямар ая юм?"

"Өглөөний шүүдэр" гэхэд нь би нүдээ томруулан түүн рүү харлаа.

"Ян Исылд зориулсан ая байгаа юм" гээд тэр хацраас минь зөөлхөн чимхлээ.

"Надад тоглоод өгөөч"

"Дуусаагүй байгаа"

"Хамаагүй ээ. Би таны тоглож байгааг өмнө нь харж байгаагүй"

"Ганцхан эхлэлийг нь шүү"

Хисын ингэж хэлээд орноос босож төгөлдөр хуурныхаа ард суув.

Ая дөнгөж тоглогдож эхлэхэд л би энэ үнэхээр бидний тухай ая болохыг ойлголоо. Нүдээ анихад дотор минь өвлийн дулаахан цастай өдөр, далайн түрлэг, хатаасан цагаан цэцэгс төсөөлөгдөж байв.

Бас цаасан завь...

Удалгүй ая дуусаж тэр ичиж байгаагаа нуух гэсэн бололтой хоолойгоо заслаа. Ийм авьяасыг бусдад таниулахгүй өнгөрүүлэхэд дэндүү хайран.

"Үнэхээр үзэсгэлэнтэй юм. Төгсгөлийг нь сонсохыг тэсэн ядан хүлээж байя"

Тэр хариуд нь аажуухнаар толгойгоо дохив.

Төгөлдөр хуурын ард суух царайлаг нүцгэн залуугаас харцаа салгаж чадахгүй ширтэж байтал тэр газраас цамцыг минь авч нүүр лүү шидээд

"Харих цаг боллоо"

"Юу?"

"Хүмүүсийн санаа зовж байгаа"

Бид хоёр дулаахан хувцаслаад Хисыны гэрээс гарч далайн эргээр хамтдаа алхацгаалаа.

"Өмнө нь бүр бага байхдаа энд ирж байснаа санаж байна уу?"

"Санаж байна"

"Цаасан завь хамтдаа далайд тавья гэхэд уурласнаа санаж байна уу?" гэтэл тэр инээгээд

"Тэгсэн билүү?"

"Би тэр үед завиа тавихдаа ямар хүсэл хүссэн гээч"

"Юу хүссэн юм?"

"Хэдий нь биелчихсэн л дээ"

Урд нь очиж зогсоод хоёр гараас нь атгатал тэр хацраас минь бариад духан дээр минь зөөлөн үнслээ.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now