Төгсгөл эсвэл эхлэл

1.1K 133 21
                                    

Уйлснаас болоод урссан будгаа арилгаж дахин эхнээс нь будаад толинд харан инээмсэглэлээ. Юу ч болоогүй юм шиг байхад л болно. Өнгөрсөн хугацаанд юу ч мэдээгүй байсан шигээ аз жаргалтайгаар үргэлжлүүлэн амьдарч чадна.

Би гартаа цэцгээ барисаар буцаад ёслолын танхимд орж ирлээ.

Хисын ч бас үнэнийг мэдсэн байж таарна.

Хэдий бүх зүйл зүгээр гэж өөртөө итгүүлэх гэж хичээсэн ч бүх бие минь чичирч байлаа. Хисын бид хоёр аль хэдий нь хүний үйлдэж болохгүй нүглийг үйлдсэн. Гэхдээ ариун сүмд бурхны өмнө эмээхээсээ илүү би Хисыныг ирэхгүй байх вий гэхээс л айж байна.

Хурим эхлэх цаг болсон ч тэр ирсэнгүй...

"Исыл аа. Одоо наанаа зогсохоо болиод хүрээд ир"

Ээж сүмийн танхимд орж ирээд намайг дуудсан ч би эргэж харсангүй. Зөвхөн өмнөх загалмай руугаа харан зогссоор байлаа. Ээжийн санаа алдаад буцаж явах сонсогдож би үргэлжлүүлэн түүнийг хүлээв.

Нэг хэсэг минь Хисыныг ирэхгүй гэдгийг хэдий нь мэдэж байсан ч нөгөө нэг хэсэг минь ирнэ гэж найдаж байв.

Учир нь буруу гэдгийг нь мэдэж байсан ч би Хисынгүй амьдралыг төсөөлж ч чадахгүй нь. Тэр хүн байхгүй бол би үргэлжлүүлэн амьдарч чадахгүй. Төрсөн ах минь байсан ч хамаагүй.

Би гаран дахь цэцгээ чанга атгаад бурхнаас хичээнгүйлэн гуйж байв. Ганцхан энэ насандаа түүнтэй жаргалтай амьдарчихаад үхсэнийхээ дараа тамд очиж нүглийнхээ төлөөсийг төлье.

Энэ л миний одоо мэдэрч байгаа зүйлс. Огтхон ч эрүүл ухаанаар сэтгэхгүй байгаагаа мэдэж байсан ч тэр газраас хөл минь огт хөдөлсөнгүй. Аажим аажмаар цаг хугацаа өнгөрч нэг мэдэхэд сүмийн гялтганасан болор цонхнуудын цаанаас улбар туяа тусаж эхэллээ. Нар жаргах гэж байгаа байх нь.

---

Энэ үеэр Жонвон нэг гартаа гутлаа, нөгөө гартаа Исылийн шуудангаар илгээсэн хуримын урлигыг барисаар далайн эргийн элсэн дээгүүр алхаж байлаа. Хаашаа ч харсан улбар өнгийн тэнгэр үзэсгэлэнтэй харагдаж байсан ч сэтгэл санаа нь дагаад дээрдсэнгүй.

Цагаан цамцан дээрээ хар өнгийн хослол өмссөн ч анхнаасаа тэр хуримд очих бодол байгаагүй. Хайртай хүн нь аль хэдий нь өөр хүний эмэгтэй болсон байх гэсэн бодолтойгоор урсан ирэх далайн давалгааг ширтэж зогсно. Эрэг дээрээс толгод дээрх сүм тэрэнд тод харагдаж байв.

The Paper Boat  [Completed]Where stories live. Discover now