Нэг цагийн хугацаа

101 11 0
                                    

"Өөрийгөө юу гэж бодоо вэ? Чам шиг охин миний найзыг ингэж хэлэх болоогүй, ойлгосон уу?"

"Чам шиг охин гэсэн үү?"

"Яасан? Өөрийгөө тийм онцгой гэж бодоо юу? Олигтой бие хаа ч үгүй юм байж бас унтахг-?" Амьдралдаа анх удаа хүн алгадсан минь тэр байсан юм. Анхны минь алгадалт тэр өөдгүй новшийн хацарт харин ч аятайхан хүчтэй буусан нь сайн хэрэг. Эхлээд багтартлаа уур минь хүрч байсан ч, гэрийнхээ эсрэг зүг алхаж эхлэхдээ би үл ялиг улайж, халуу дүүгэх алгаа харангаа өвдөлт мэдэрч байлаа. Гарандаа биш сэтгэлдээ... Өөрөө итгэсэн харилцаанд асар их урам хугаралт л үлддэг бололтой. Үерхээд нэг улирал ч болоогүй гэсэн түүний тухай арай их бодож, жижиг сажиг үйлдлүүдээс нь хараад түүнийг бараг л сайн хүн гэж бодож эхлэж байсан юмсан. Гэтэл зүгээр л найзуудынхаа дунд худлаа догь болж харагдах гэсэндээ хэнийг ч хамаагүй доромжилдог, үнэнээрээ байхаас, хэн нэгэнд үнэнч гэж хэлэхээсээ айдаг хөгийн арчаагүй амьтан байсан байна. Тэр зүгээр л тэнэг найзууд нь олон хүнтэй унтсанаараа гайхуулсаны төлөө найз охинтой, тогтвортой харилцаатай гэдгээсээ ичих хэмжээний тэнэг нэгэн байж шүү дээ.

Тэрнээс дор зүйл гэвэл би тэднээс холдох гэсэндээ буруу зүгт алхчихсан дээрээс нь тэрхэн зуурт өөр юм бодох сөхөөгүй байсан болохоор одоо хаана яваагаа ч мэдэхгүй байна. Би өмнө нь ийшээ ерөөсөө явж байгаагүй юм байх даа. Уг нь буцан алхсан ч нэг л биш байлаа. Би хэсэг алхсаар цэцэрлэгт хүрээлэн бололтой газрын сандал дээр ирэн суулаа.

Амьдрал яагаад ийм төвөгтэй юм болоо?

Жаргал нь жаргалаараа

Зовлон нь зовлонгоороо хүрээд ирж болдоггүй юм уу?

Заавал жаргал нь зовох шалтгаан болж, зовлонгоосоо жаргах шалтаг хайх ёстой байдаг юм уу?

Такси дуудчихаад хүлээн суутал утсанд зурвас ирлээ.

Одоо ч миний дууг сонсохыг хүссэн хэвээрээ байгаа бол ийшээ ирээрэй. Чамд нэг цагийн хугацаа байна.

Өөрийгөө гэмт хэрэгт кинонд тоглож байна гэж бодсон юм байх даа. Нэг цагийн хугацаа байна гэнэ шүү.

Тэр явдлаас хойш аль хэдийн нэг сар гаран хугацаа өнгөрчихсөнийг би сая л анзаарлаа. Үнэндээ саяхан салсан найз залуугаа зөвшөөрөхгүй байж байгаад тэр өдрийн маргааш нь хэрэв найз залуутай болчихвол ганц дууны араас хөөцөлдөөд, хэрэгтэй хэрэггүй юм хийгээд байхгүй байх гэж бодоод үерхчихсэн юм байна.

Хүрээлэнгийн хаалгаар гарахтай зэрэгцэн шар өнгийн такси урд минь ирэн зогслоо.

"Ахаа PARADISE клуб руу явъя."

Guilty pleasureWhere stories live. Discover now