Гарах гарцгүй

78 12 1
                                    

Тэр өдрөөс хэд хоногийн дараа би нэг орой үнэхээр уйдаад байсан болохоор зүгээр л жаахан юм ууж суухаар шийдлээ.

Би өөр, гэртэйгээ арай ойрхон газар орж болох байсан ч зүгээр л PARADISE -ийг зорьлоо.

Энд ирээд 3 давхрын лоунжэд ямар нэг зүйл горьдон хэсэг суусан ч хоёр шил пиво ууснаас өөр онц зүйл болсонгүй. Сүүлдээ бүр уйдан ядаж бүжиглэхээр шийдэн нэг давхар луу орлоо. Энд дуу чимээ хамаагүй ихтэй учир сатаарахад ч дээр санагдах аж. Хүмүүсийн дундуур сүлжин явсаар би бараг л талбайн голд ирлээ. Би нүдээ анин аль болох хөгжмийн хэмнэлд тааруулан биеэ хөдөлгөн юу ч бодохгүйг хичээсэн ч юу ч дээрдсэнгүй.

"Миний амьдрал яагаад ийм новшийн юм болоо? Ганц хүн биш юмаа гэхэд ганц дуу ч миний амьдралд орж ирэхэд тийм хэцүү байдаг юм байх даа?"

"Чи л хэцүү болгоод байгаа болохоос тийм хэцүү биш ээ."

"Хараал ид. Чи өөртөө дандаа дуу намсгагчтай явдаг юм уу? Яахаараа дандаа ийм чимээгүй гараад ирдэг юм?"

"Чи өөртэйгөө ярихаараа space out (орчин тойрноо огт анхаарахаа болих) болчихдогоо мэддэггүй юм уу?"

Би түүнийг үл тоон үргэлжлүүлэн бүжиглэх бол тэр надад үл ялиг ойртон "Намайг харахаар ирээ юу?"

Би энэ удаад түүний нүүр лүү эгцлэн хараад "Би яахаараа тэгдэг юм?"

Тэр зүгээр л мөрөө хавчлаа. Би түргэхэн харцаа бурууллаа. Түүн рүү ийм ойроос харах нь буруу шийдвэр байсан юм байна. Энэ удаад тэр мөрнөөс минь барин өөр лүүгээ харуулаад хоёр гарыг минь мөрөн дээрээ тавихад би өлмийгөө өргөх шаардлагатай боллоо. Новш гэж, ямар өндөр юм бэ? Тэгээд өөрийнхөө хоёр гарыг бэлхүүсэн дээр минь тавиад "Аливээ, чи дургүй биш л байгаа биз дээ? Миний дууг сонссон цагаас хойш чамд буцах зам байхгүй болсон."

Надад одоо түүний дэндүү гүн бор нүд нь уруул руу минь ширтээд байгаа нь, бэлхүүсэн дээр  минь байх халуу төөнөсөн хоёр гар нь бага зэрэг чангарч байгаа нь, харийн гэмээр тааламжтай үнэр нь, амьсгал нь амьсгалд минь нөлөөлж, зүрх нь цээжинд минь цохилох нь гээд чухам бүгд биед минь байх алкохолтой холилдоод толгойг минь эргүүлж байлаа. Үнэхээр л гарах гарц үлдсэнгүй.

Түүн рүү харахад харц минь аль хэдийн түүнтэй орооцолдмоор байгааг хэлээд өгчихсөн бололтой тэр аажмаар тонгойн уруулыг минь чиглэх аж.

Тэгээд би нүдээ аньсан нь амьдралдаа хийсэн хамгийн амттай алдаа минь.

Үнсэх явцдаа түүний инээмсэглэх нь мэдрэгдэж байлаа. Тэгээд үнсэлтээ салган, гараас минь хөтөлсөөр "Эндээс гарцгаая. Хийх ажил байна." гээд үүд зүглэх аж. 


A/N: Сэтгэгдлээ үлдээгээрэй 😉

Guilty pleasureWhere stories live. Discover now