Төгсгөл

88 10 4
                                    

***

Биеийн үзүүлэлтүүд хэвийн гарсан. Өнөөдөртөө тайвшруулах дусал залгуулаад эндээ хоноод маргааш эмнэлгээс гарч болно.

"Уучлаарай, эмч ээ. Тэхён, тэр хүн яасан бол?"

"Одоохондоо олоогүй гэсэн. Цагдаа нар хайж байгаа болохоор санаа зоволтгүй ээ."

"Бас, надтай хамт байсан..."

"Ким Мина юу? Хажуу талын өрөөнд байгаа."

Ким Тэхён чи хааччихсан юм бэ?

***

Хөшгөө сайтар хаачихсан, хянах үзүүлэлтийн улаан гэрэл л асах өрөөнд орны хажуугийн шүүгээн дээр утасны чичиргээ мэдрэгдэж, дэлгэцнийх нь гэрэл аслаа. Унтаж чадахгүй хоёр тийш хөрвөөж байсан эмэгтэй утсаа аван харвал "Come here. I'm your paradise." гэсэн зурвас ирсэн байлаа. Түүний царайнд мишээл тодрон хувцсаа хурдхан шиг сольчихоод эмнэлгээс гарахад дуудлагын такси аль хэдийн ирчихсэн байх аж.

"Ахаа, Paradise клуб руу явъя."



Гал халуун энэ л үедээ
Үхэлд бид хайраа даатгачихвал
Гарцаагүй бидний хайр үүрд мөнх үргэлжилнэ.

Нарлаг зуны өдөр айлчлаад буцахдаа
Эцэст нь тэр миний үхэл байсан юм.

Төгсөв.








A/N: Энэ удаад уншигчаа зүгээр л уншигч байгаасай гэж хүссэнгүй. Аль болох бодож, таамаглаж, өөрсдийнхөө хүссэнээр төгсгөөсэй гэсэндээ та бүхнийг бичвэртээ багтаах орон зай өгөх гэж их хичээлээ. Энэхүү зохиолын төгсгөл зөвхөн таны гарт байна.
Эцэст нь сэтгэгдлээ үлдээвэл маш их баярлана шүү.

Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Дараагийн бичвэрээрээ уулзацгаая.

Хүндэтгэсэн: Бичээч TaeNol

Guilty pleasureWhere stories live. Discover now