Дурлачихсан

81 11 1
                                    

Тэр гар луу минь ойртсоноо уруулаа шивээснээс минь хэдхэн сантиметрийн зайд байлгаад л байлаа. Тэгснээ "Сайн эдгэж байна, явцгаая" гээд мотоциклондоо мордох аж.

"Чи уруулаараа хардаг юм уу?"

Тэр мотоциклноосоо буцан бууж ирээд нүдэн дээр минь үнсчихээд буцаад мордлоо. Би түргэхэн шиг нүдээ арчсаар "Яаж байгаа юм?" гэхэд "Нүд рүү чинь ширтсэн юм." гээд мотоциклоо асаан суухыг дохив.

"Гэхдээ хаашаа явах юм?"

"Өчигдөр сайн байсны чинь төлөө чамайг шагнацгаая."

Би араар нь суун түүний бэлхүүсээр нь тэврэх агаад өөрийн эрхгүй нүүрэнд минь мишээл тодрох аж.

***

Бид цаг орчим явсны эцэст модны захад ирсэн байлаа. Хотоос гарч эхлэхэд нь би бага зэрэг айж эхлэсэн ч түүний шагнал гэснийг нь санан үг дуугарсангүй.

"Эндээс цааш хоёулаа мотоциклоор явахад бага зэрэг аюултай болохоор жаахан алхвал зүгээр үү?"

"Аюултай хүн аюулаас айдаг болоо юу даа?" тэр наргих хүсэлгүй байгаа бололтой чимээгүй ширтсээр л байсан болохоор би зүгээр л толгойгоо дохисонд бид мод руу орон алхаж эхлэлээ. Үнэхээр жаахан л алхсны эцэст бид үлгэрт л гардаг ойн цоорхойн байшинд ирлээ.

Үгүй ээ, орчин үеийн үлгэрт гэх ёстой юм болов уу?

Бүрхэг, манантай ойн дунд сүндэрлэсэн гурвалжин дээвэртэй, үнэхээр том цонхтой сүрлэг модон байшинг хараад би уулга алдахгүй байж чадсангүй. Том цонхнуудынх нь тусгалд шигүү ой бидний араас ширтэх нь үзэгдэнэ. Харин дотогш ороход түүний дуу шиг л танил, дулаахан мэдрэмж намайг угтлаа.

Зөөлөн буйдан, дулаахан хивс, камен зуух, уран зургууд, тасалгааны цэцгүүд зэрэг нь энд орж ирсэн хэн ч энэ тухтай байдлаас салмааргүй, эндээ шигдээд үлдчихмээр санагдуулна. Тэр гадуур хувцсыг минь аван өлгөчихөөд буйдан дээр суу хэмээн заалаа. Харин өөрөө "Даарсан уу? Халуун уух юм аваад ирье." гээд гал тогоо руу эргэх аж.

Тавилгууд нь бүгд модон болоод ч тэрүү бор шаргалдуу өнгө түлхүү байх бөгөөд зурагтны доод талын тавиур дээр давхарлаад тавьчихсан пянзнууд нүдэнд тусна.

Төд удалгүй тэр хоёр аяга халуун цай барьсаар хажууд минь ирэн суулаа.

Цай оочилхоос өөр чимээ гаргалгүй хэсэг суусны эцэст намайг цайгаа ууж дуусан ширээн дээр аягаа тавихтай зэрэгцэн "Харуулах юм байна. Үүний чинь хариуд." гээд шивээс рүү минь заах аж.

Guilty pleasureWhere stories live. Discover now