Энэ чинь ...

76 8 0
                                    

PARADISE-с гараад бид зогсоол дээр байх мотоциклийг чиглэн алхлаа. Арай ч үгүй байлгүй дээ хэмээн бодож амжихаас өмнө тэр аль хэдийн надад дуулга өгөх аж. "Чи ч жинхэнэ утгаараа муу залуу болох гэж хичээж амьдардаг бололтой."

Тэр дуулгыг минь шалгачихаад "Таалагдаж байгаа биз дээ?" хэмээгээд мотоциклондоо мордлоо.

***

"Тоглож байгаа биз дээ?" бид хотын гудмаар салхи татуулан давхисаар нэг саарал байшинд орж ирээд хананд өлгөсөн зурагнууд болон хаягыг нь хараад би уулга алдахгүй байж чадсангүй. Тэр баруун гарыг минь атгаад эрхий хуруугаараа зөөлхөн илсээр "Өвдөхгүй ээ, амлая. Би ч бас хамт хийлгэнэ."

Би чихэндээ ч, нүдэндээ ч бас итгэсэнгүй. Байзаарай, би түүний нэрийг мэдэх бил үү? Тэгсэн мөртлөө ингээд хамт шивээс хийлгэнэ гэж үү? Би ч галзуурчихжээ.

Тэр шууд л гадуур хувцсаа тайлан өлгөөд, цааш явсаар хөргөгчнөөс ус аван уух нь хэзээний л энэ газрыг сайн мэддэг нь илт. Нэг эмэгтэйд шивээс хийж буй бүлтгэр нүдтэй залуу түүн рүү харан толгой дохисноо харцаа над руу шилжүүлэн сонжингуй инээмсэглэлээ.

***

"Бурхан минь, энэ чинь..." би баруун гаран дээрээ байх жижигхэн шивээсээ харахад одоо ч эргэн тойрон нь улайсан харагдана. Түүний зүүн гаран дээр мөн дөнгөж саяхан дууссан минийхтэй адил шивээс байлаа.

Би хийлгэхээсээ өмнө миний бие болохоор ядаж хийлгэх шивээсээ өөрөө сонгож болно биз дээ хэмээн асуухад тэр 'санаа зоволтгүй ээ, чамд их үнэ цэнэтэй зүйл байгаа' гээд л орон дээр хэвтүүлчихсэн. Тэгээд хийлгэх явцдаа харсны хэрэггүй гээд хөшиг татчихсан болохоор одоо л харж буй минь энэ. Энэ шивээс бид анх уулзахад түүний утасны дугаарынхаа ард зурсан хошоонгор байлаа.

"Гэхдээ энэ яагаад надад үнэ цэнэтэй гэж?"

"Санаж байгаа байх нь ээ." тэр амандаа аяархан шивнээд инээмсэглэх аж.

Тэр шивээс хийсэн залуутай хэдэн үг сольсны эцэст бид тэндээс гарч ирлээ.

Зогсоол руу явах замдаа би шивээснээсээ харцаа салгаж чадахгүй байлаа. Би амьдралдаа хэзээ ч шивээс хийлгэх тухай бодож байгаагүй шүү дээ. "Таалагдаж байна уу?" тэр дуулгаа авангаа ийн асуух бол

"Яахав ээ, хохимой толгой байгаагүй нь ашгүй дээ."

Тэр "Дараагийн удаа хохимой толгой хийлгэцгээе." хэмээгээд мотоциклондоо мордлоо. Би хажууд нь очин зогсоод "Хаашаа явах юм?"

Тэр дээш өндийн эгц суугаад "Харьмааргүй, хамт баймаар байгаа юм уу?"

" Чи яахаараа дандаа асуултанд асуултаар хариулж байдаг юм?"

"Тэгвэл чамтай илүү удаан ярьж чадах болохоор."

"Бурхан минь, чи ч ..."

" Гайхалтай юм аа гэж үү, мэднэ ээ."

Би нүдээ эргэлдүүлсээр араар нь мордон "Хурдан гэрт хүргээд өг." гэчихээд ингээд л арьсны минь нэг хэсэг болчихсон шивээсээ зөөлхөн илнэ.

Guilty pleasureWhere stories live. Discover now