Сайн охин

85 13 0
                                    

Миний мэддэгээс гадна хоёр дуу дуулсны дараа түүнийг дараа дахин уулзахаа хэлээд тайзнаас буухад би бодит ертөнцөд буцан ирлээ.

Новш гэж, бичлэг хийж авдаг байж, дахиад сонсох боломж олдохгүй ч байж магадгүй шүү дээ.

"Чи л хүсвэл олдоно оо."

"Хараал ид. Цочоочих юм."

"Чи хараал сайн хэлэх юм аа."

Над дээр ирнэ гэж огт төсөөлөөгүй болохоор, за за арай ч ийм хурдан хүрээд ирнэ гэж бодоогүй болохоор би сандарсандаа бараг л улайж орхилоо.

"Уйлчихсан юм уу?"

Тийм шүү дээ. Би уйлчихсан байгаа. Яагаад ямар харагдаж байгаагаа огт бодоогүй байна аа. Тэнэг амьтан. Би усан гахай шиг л харагдаж байгаа байх даа.

"Үгүй ээ, уйлаагүй. Унтаж байгаад ирсэн байгаа болохоор л тэгж харагдаж байгаа байх."

"Яаж харагдаж гэж?"

"Айн? , уйлчихсан юм шиг."

"Аан, унтах болгонд энгэсгэн дээр чинь хацрыг чинь дагасан нулимсны мөр үлдээд, сормуусны будаг чинь буучихдаг юм уу? Үгүй ээ, унтахаасаа өмнө дандаа нүүрээ буддаг юм уу? гэсэн нь зөв асуулт юм байна."

Бурхан минь гэж, тийм ээ тэр дуу зохиодог хүн шүү дээ. Мэдрэмжтэй, ажигч, дээрээс нь хэл ам нь гүйцэгдэхгүй.

Би гацаж түгдэрсээр "Тэр чамд ямар хамаатай юм?" хэмээн ширүүхэн дуугарч орхилоо.

Тэр инээд алдсанаа түрүүхэн ирсэн дарсыг минь аваад залгилах аж. Хэрвээ тэр өмнө нь миний гаран дээр цусаараа дугаараа бичиж үлдээгээгүй бол би энэ удаад гайхах л байлаа. Гэсэн ч би түүнийг цоо эрүүл биш эсвэл жүжиглээд байдаг эсэхэд эргэлзэж байна. Ямартай ч түүний амьдрал дээр хийдэг үйлдлүүд нь түүний дуу, гитар, бие бас царай шиг нь үзэсгэлэнтэй биш.

Би хоолойгоо засаад "Дуудсанд баярлалаа. Надад маш их таалагдсан." түүний дууны хувьд гэвэл би худлаа ярих эсвэл магтахаас татгалзахыг огтхон ч хүссэнгүй. Би түүний дууг л сонсох гэж амьдарч эхлэсэн мэт санагдуулаад байдаг нь яалт ч үгүй үнэн.

"Дараа нь зөвхөн өөртөө л зориулж дуулуулмаар байна уу? Зөвхөн чи бид хоёр л байх үед."

"Энэ нь шууд утгаараа гэвэл би хэзээд таны дууг сонсохдоо дуртай байх болно."

"Хорвоо дээр үнэгүй зүйл гэж байдаггүй байх аа. Гэхдээ миний дуунууд бас үнэлж ч баршгүй зүйл байдаг."

"Юу гэх гээд байгаа юм?"

"Сайн охин байж миний хүссэнийг хийх үү? Би сайн дуучин байж чиний хүссэнийг сонсгоё. Хүсвэл чиний л өмнө дуулж байя."

"Яагаад би гэж?"

Тэр сандалныхаа түшлэгийг налан толгойгоо гэдийлгэсээр "Намайг анх олж ирсэн хүн нь чи өөрөө л байсан шүү."

"Би тийм ч сайн мэдэхгүй ч гэсэн олон цаг хүч хөдөлмөр зарцуулж зохиочихоод зөвхөн надад л сонсгоно гэж үү? Эсвэл -"

"Тэр хирээр чиний хийх зүйлс ямар байх бол гэж бодогдохгүй байна уу? Би ашиггүй зүйлстэй орооцолддоггүй л дээ."

Үнэндээ түүний яриад байгааг хийх бодол надад огтхон ч байсангүй. Энэ яав ч олигтой зүйл болохгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ үгүй гэдгээ хэлээд гарахаасаа өмнө жаахан сонирхоод байсан юм.

"Жишээлбэл?"

"Чи эхлээд зовлонгуудаа сонсож байгаад дараа нь сонгоод тэгээд зовдог юм уу?"

"Чи надаар зовлонтой зүйлс хийлгүүлэх юм уу?

Тэр мөрөө хавчаад "Чиний яаж харахаас л шалтгаална."

Би хажуудаа байх цүнхээ аван үүрээд "Өнөөдөрт баярлалаа. Цаашдаа өөртэй чинь биш дуутай чинь олон удаа тааралдах болтугай." гэчихээд тэндэхийг орхилоо.

Харих замдаа би түүний бичлэгийг нь хийхээ мартаж чадсандаа итгэж үл ядах бөгөөд түрүүн дуулсан дууных нь ая бас тайзан дээр байх дүр төрхийг нь мартахгүйг хичээн алхаж байлаа.

Ер нь л нам гүм байдаг миний амьдралд нэг өдөр маш их зүйл тохиолдчихсон болохоор гэртээ ирээд үнэхээр ядарснаа мэдрэн хурдхан шиг л хөнжилдөө шургалаа.

Guilty pleasureWhere stories live. Discover now