Үзэсгэлэнтэй

71 12 0
                                    

A/N: 16, 17-с доош насныхан уншихгүй байхыг зөвлөе.


"Манайд амьдардаг болчихжээ."

"Өөрөө түлхүүрээ авахгүй байгаа юм байж."

Тэр над дээр ирэн духан дээр минь үнсчихээд угаалгын өрөө зүглэх аж.

"Чи бүр шалба норчихжээ. Өчигдөр би чамд бороотой гэж хэлсэн биз дээ."

"Надад дээрээ шүхэртэй мотоцикл байхгүй гэж хэлсэн биз дээ."

Тэр нэг өдөр уулзахдаа түлхүүрээ алга болгочихож магадгүй гээд миний цүнхэнд хийлгүүлчихээд явахдаа авахаа мартчихсан юм. Эхэндээ би үнэхээр л авахаа мартчихлаа гэж бодсон ч надад илүү түлхүүр байгаа юм байна, чамд байж байг гэсэн. Тэгснээ дараа нь чамд түлхүүр байгаа юм чинь манайх руу очоорой, манайд байж байх уу? манайд очоод өнжихгүй юу гэдэг болчихсон. Яахав, тэр надад санаатайгаар түлхүүрээ өгсөн ч гэсэн би нэгэнт л энд байх дуртай болчихсоноос хойш надад татгалзаад байх зүйл байхгүй л дээ.

Энд байх надад үнэхээр таалагддаг. Амар тайван бас тухтай.

Хааяа тагтан дээр суугаад гүн ойг, шувуудын жиргээ, горхины хоржигнох чимээг сонсохдоо би түүний ая хэрхэн бүтсэнийг мэдэх шиг болдог.

Тэгээд бүүдгэр тэнгэр, шиврээ бороо, нойтон навчсыг хараад түүний шүлэг хэрхэн бичигдсэнийг анзаарах шиг болно.

Зүгээр л энд ирэхээр бүтэн амьсгаа авч байгаа юм шиг санагддаг.

***

"Харанхуй болчихжээ."

Бид том өрөөний буйдан дээр кино үзэн хэвтэж байтал тэр гадагш харчихаад ийн хэллээ.

Би ч мөн өндийн цонх руу хараад "Хөөх, тийм удчихсан юм байх даа? Шөнөжингөө орох бололтой."

Тэр над руу харснаа "Байзаарай, чи бороотой гэдгийг мэдсээр байж ийшээ хүрээд ирсэн юм уу? Яаж буцаж харихаа бодолгүйгээр..."

"Би зогсчихно л гэж бодсон ш дээ."

Тэр огцом босон өөдөөс минь харан суугаад "Тэгээд яавал дээр гэж бодож байна?"

"Би бороонд нормооргүй байна."

Тэр эцэст нь томоос том инээмсэглэн гараас минь хөтлөөд "Нааш ир, харуулах зүйл байна." гээд 2 давхар луу зүглэх аж.

Тэр намайг суулгачихаад өөрөө гитараа аван эсрэг талд суулаа.

"Бэлэн үү?"

Guilty pleasureWhere stories live. Discover now