Both

66 10 0
                                    

Тэр хоёр хальтхан харахад их адилхан ч яг сайн ажиглах юм бол ялгаатай зүйлс олон бий. Хөгжмийн фестиваль дээр олон хүн дунд ганцаархнаа миний дууг даган дуулж байхад нь би Минаг анх олж харсан юм. Түүний арьс нь цав цагаан бөгөөд үс нь цайвар бордуу, их туяхан. Тэр маш даруухан, зөөлхөн нэгэн шиг харагддаг ч ямар ч галзуу үйлдэл хийж чадахаар зоригтой нэгэн дотор нь оршин байдаг.

Харин хоёр жил үерхэж, нэг жил хамт амьдарсан миний Ина бол бага зэрэг бор арьстай, хэн ч харсан эрүүл чийрэг, хүчирхэг эмэгтэй. Гэвч тэр ямар нэгэн аюул эрсдэлд дургүй. Ядаж л Мина шиг харанхуй шөнө танихгүй эрэгтэйн дуудсан газар ирж, шивээс хийлгэх зориг түүнд огтхон ч байхгүй.

Тэд хэнийг нь ч орхиж болмооргүй дэндүү адилхан ч хэнийг нь ч орлуулж болохооргүй тэс өөр.

Хоёулаа хөшгөө сайтар гэгч нь хааж байгаад өчүүхэн ч гэрэлгүйд унтдаг атлаа Ина өглөө сэрэнгүүтээ л энэ нь алдаа байсан мэт хурдхан шиг хөшгөө бүтэн нээгээд нарны илчийг арьсан дээрээ мэдрэн хэсэг зогсоно. Тэр дандаа л нар дагуулдаг. Гэрэлтсэн бас дулаан.

Харин Минаг дандаа л бороо дагадаг. Тэр өглөө сэрээд хөшгөө багахан дээшлүүлж байгаад цонхоо онгойлгочихоод борооны чимээг өрөөндөө айлчлуулан буцаад хөнжилдөө шургах дуртай. Түүнтэй байхад тайван бөгөөд тэр дандаа л нэг зүйл рүү шигдмээр санагдуулаад байдаг.

Хөнжил, буйдан, түүний энгэр лүү...

Ина бол миний хайр, миний дурлал.

Харин Минад бол эхлээд Инатай адилхан болохоор л татагдсан байж магадгүй ч тэр надад юутай ч зүйрлэшгүй мэдрэмжүүдийг өгч, намайг хөгжимд минь ахин дурлуулсан нэгэн.

Би хэнийг нь ч алдаж чадахгүй.

Тэд хоёул минийх.

Зөвхөн минийх.

***

NEWS: Чөлөөт уран бүтээлч Ким Тэхён гэх эрэгтэй нь хорин хоёр настай иргэн И, М хэмээх хоёр эмэгтэйг өөрийн зуслангийн байшиндаа арван хоног хорьсон байсныг цагдаагийн байгууллагынхан олж илрүүллээ. Уг хоёр эмэгтэй нь төөрөлдсөн ихрүүд байсан бөгөөд цагдаа нарыг очих үед бие махбодын ямар нэгэн гэмтэлгүй боловч сэтгэл зүйн гүн цочролд орсон байсан хэмээн холбогдох албаныхан мэдээллээ. Хэрэгтэн Ким Тэхёныг эрэн сурвалжилж байгаа бөгөөд үзсэн, харсан хүн байвал иргэний үүргээ биелүүлж, цагдаагийн ерөнхий газарт яаралтай мэдэгдэхийг хүсч байна.

Дараагийн мэдээ ...





A/N: anh ug n BTS "Pied Piper" -s sedevlen bichij bsn ch bichih yvtsd tugsgul n shal uur bolood utga n uurchlugdchihsun ch gsn yr n ene duunaas sedevlesen shuu.

Guilty pleasureWhere stories live. Discover now