Tenol 50 mg

66 8 0
                                    

This drug (tenol) is used to treat mild to moderate pain.

Энэхүү эм нь бага болон дунд зэргийн өвдөлтийг намдаах үйлчилгээтэй болно.


Чи байхгүй эсвэл чи ирээгүй 10 дах өдрийн өглөө

Хүрэх төдийд л арьсанд өргөсөө зоочихоод байдаг модон цонхоор өндөр уулын оройд зай завсаргүй өтгөн манан суунагласан нь харагдана. Өчигдрийн тэнгэр нүргэлэх дуу, аянга цахилах гялбаа хоёрыг ардаа дагуулсан хар усан бороо айлчлаад явснаас л болсон бололтой.

Арав хоногийн турш энд миний цорын ганц гаргууд хийсэн зүйл бол тоос арчиж, шал угаах байсан боловч эргэн тойрноо харахад бүх зүйл тоосонд дарагдсан мэт бүрсийнэ. Би зүгээр л тэр шигүү ойг бүрхчихсэн байгаа манан манайхыг бол ядах юмгүй ангуучилчихсан байгаа хэмээн бодлоо.

Даагдахгүй байгаа мэт зовиуртай цээжин биеэ өндийлгөхөд орны урд байх цэцгэн хүрээтэй бор толинд сүүмийсэн дүрс туслаа. Толь яг урдаас минь харж байгаа болохоор энэ тусгал минийх байх ёстой ч огтхон ч тэгж харагдсангүй.

Өнөөдрөөс бие болон сэтгэл минь зогсолтгүй шархирч байснаа болиод дунд зэргийн өвдөлт рүү шилжиж байгаа. Үнэндээ хаа сайгүй лугшин, хэзээ ч мэдрэхийг хүсээгүй мэдрэмж эд эс бүрт минь очин хутгалдаж буй мэт дотор муухайрах,
тархи минь хэзээ ч ухамсаргүй болон зориудын үйлдлийг минь хянах үүрэгтэй байгаагүй мэт эсвэл мэдрэлийн эсийн холбоосууд маань тасарчихсан мэт зогсолтгүй уйлах, хашгирах, инээх, унтахгүй байх гээд бүгд өчүүхэн ч атугай дээрдээгүй. Гэхдээ би ядаж л тэгж бодохыг хүссэн юм.

Flashback

Чи ирээгүй эсвэл чи байхгүй 5 дах өдөр

Шөнө дунд би буйдан дээр сэрлээ. Ам минь аймшигтай хатаж, дусал ч шүлсгүй болжээ. Гараа өргөн уруулан дээрээ авчирхад хатсан зомгол шиг л мэдрэгдэнэ.

Биеийн хамаг нүх сүвэнд ус нэвчиж буй мэт хөлөрч, халуу шатсан бие минь дагжин чичирч байлаа.

Энэ л шөнө хоолойны махаа тасартал хашгирч, хоёр нүдээ ширгэтэл уйлсан эрээн арьс, эмтэрхий зүрхтэй би ийнхүү хэвтэхдээ чамгүй амьдрах нь байтугай хэвийн амьсгална гэдэг хүртэл нэгэнт боломжгүй болсон гэдгийг ой тоондоо, яс махандаа тултал ойлгосон юм.

Guilty pleasureWhere stories live. Discover now