1. Оддоор дүүрэн үзэсгэлэнт тэнгэр

2.1K 43 0
                                    

Хэсү-гийн талаас/

=Монголруу буцахаас 2 сарын өмнө=

Мёнхи : за бичлэг явлаа шүү
Хэсү : миний үс зүгээр байна уу? царай царай?
Мёнхи яарсан байртай камерныхаа ард эхлэх товчийг дарахаар бэлдэн : хөөрхөн байна аа хөөрхөн байна. Заа гурав хоёр нэг яваад!

Камер эхэлсэн бололтой улаан гэрэл анивчиж эхэллээ. Энэ нь намайг ярьж эхлэ гэсэн дохио байв. Гэхдээ иймэрхүү бичлэгэнд анх удаа орж, цаашлаад тодорхой хэмжээгээр Мёнхи-гийн асуусан асуултанд хариулах гэж байгаа тул багагүй сандарч байгаагаа мэдэрлээ. Аан энэ юун бичлэг юм бэ гэж үү. Тэр томоохон сайн дурын аянд оролцож байгаа бөгөөд нэгэн арга хэмжээний хүрээнд хүмүүсд хүргэх онцгой зүйл бэлдэж байгаа юм л даа, иймээс ганц надаас ч гэлтгүй хэд хэдэн хүмүүстэй хамтарч бичлэг бэлдэж байсан юм. Ердөө бичлэгэнд ганцхын миний л дүр төрх гарх төдий бөгөөд
Мёнхи камерны ардаас надруу том нүдлэн амандаа "алив ээ" гэж хэллээ.

Би ч тэр ухаан орсон мэт зөөлөн инээмсгэлэж аваад камерлуу харан суудлаасаа бөхийн : сайн байна уу. Соган их сургуулийн оюутан Хэсү байна.

Мёнхи камерны ардаас : Хайр. Энэ үгийг сонсоод хамгийн түрүүнд таньд юу мэдрэгдэж байна?

Би зөөлөн инээмсгэлсээр : ммм...ммм....Аз жаргал? "үл ялиг инээсээр толгой дохин" Хайр гэдэг зүйлээс аз жаргалыг ойрд хэтэрхий их мэдэрч байгаа болохоор хамгийн түрүүнд үүнээс өөр зүйл мэдрэгдэхгүй байх шиг байна. хэхэ. Мэдээж бид хайраас төрөл бүрийн зүйл мэдрэх боловч тэр дундаас...магадгүй аз жаргалыг мэдрэх тэр мэдрэмж хамгийн хурц, бас бидний дурсамжинд сэтгэл хоногштол үлдэж чаддаг болохоор тэр юм болов уу. "инээмсгэлэх"

Мёнхи : нээ, тэгвэл хайр гэдэг үгийн сонсоод хамгийн түрүүнд таньд хэн бодогдож байна?

Би инээмсгэлсээр : мэдээж ээж минь, бас...аав минь...мөн "нүүр дүүрэн инээмсгэлсээр" миний найз залуу, найзууд минь "хацар минь халуу шатаж байсан тул өөрийгөө сэвсээр" хамгийн түрүүнд юм бол нэг л хүн бодогдох ёстой биш биз дээ "инээх" миний хувьд их олон хүн зэрэг бодогдчихлоо хэхэ

Мёнхи : Бид бүгд хүн бүрээс төрөл бүрийн хайрыг мэдэрдэг шүү дээ. Эцэг эхчүүд биднийг энхрий үрээр хайрладаг, энэ бол хэзээ ч мөнхийн хувирашгүй хайр. Харин хүн бүрийн сонирхдог асуулт бид найз залуу эсвэл эмэгтэйгээ үнэнчээр мөнхийн хувирашгүй хайраар хайрлаж чадах болов уу? та үүний талаар юу гэж боддог вэ?

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now