7. Зүүд биш ээ , Хамт амьдарцгаая

684 29 0
                                    

Аз жаргал гэдэг миний хувьд сэтгэлийн амар амгалан тайван байдлыг л хэлэх байх. Хүн аливаад санаа зовнихгүй, сэтгэл тайван амьдарна гэдэг тэр өөрөө аз жаргал юм болов уу. Өнгөрсөн хугацаанд дутагдах зүйлгүй эрүүл саруул амьдарч буйдаа талархаад барахгүй ч гэлээ сэтгэлийн минь гүнд нөгөөх л нэг түгшээсэн жижиг сажиг асуудал байсан хэвээр байсан тул тэр бүгдэд баригдан шөнө олигтой нойртой хонож байсан удаагүй, тайван гэгч нь санаа амар сууж байсан удаагүй юм шиг. Харин яг одоо тэрхүү гарцгүй нүхэнд байх ээдрээтэй зүйлсэд гарах зам гараад ирсэн мэт л үүнийгээ даган бүгд байх ёстой байрандаа орчихсон бололтой. Сэтгэл минь тайвшрахын дээдээр тайвширч, амар амгалан байдлыг хүчтэй мэдрэх шиг л болж байв.
Сэхүн бид хоёул түүний орон дээр өөд өөдөөсөө харан хэвтэцгээж байлаа. Энэ залууг ингээд харах нь ээ сэтгэл минь түүнийг маш сайтар ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд тэр минь ямаршуу байж ирсэн нь бодохоос ч аймшигтай санагдаж, цаашлаад энэ хүртэл тэсвэр тэвчээр гарган надад итгэж ирсэн энэ залууд асар ихээр талархах ч хангалтгүй. Би хорвоо дэлхийн хаанаас ч ийм хүн олохгүй байх. Юу ч болж байсан ингээд одоог хүртэл хажууд минь байх...
Би Сэхүнрүү харсаар түүний хацарт гараа хүргэн : баярлалаа, зүгээр л хоосон хэлж байгаа юм биш, энэ үгэнд маш олон зүйлс багтаж байгаа юм шүү. Баярлалаа бүх зүйлд
Сэхүн надруу тайван харсаар зөөлөн инээмсгэлэн гарнаас минь атган : би өмнө нь хэлж байсан. Бид нэгэндээ иймэрхүү зүйл хэлэхгүй байцгаая гэж. Яагаад гэвэл угаасаа л хийх ёстой юм шүү дээ
Би санаа алдсаар : би...сайн ойлгож байна. Надад яагаад анх хэлээгүйг чинь
Сэхүн : би чамайг сайн мэддэг болохоор л тэр юм шүү дээ. Зугатна гэдгийг чинь мэдэж байсан болохоор...
Би зөөлөн толгой дохин : тиймээ, тэгэх байсан.
Сэхүн хальт инээн : гэхдээ би одоо хүртэл итгэж өгөхгүй байгаа юм шиг
Би : зүүд биш ээ, үнэхээр...үнэхээр... "инээмсгэлэх"
Сэхүн : намайг хараад инээх энэ инээмсгэлэлийг дахин харах сайхан байна
Би инээмсгэлсээр : ммм
Сэхүн : "зөөлөн инээмсгэлэх"
Би : хайртай юм шүү Хүүнаа
Сэхүн зөөлөн инээмсгэлсээр : дахиад ганц удаа Би : мм?
Сэхүн : дахиад ганц удаа хэл л дээ...надад хайртай гэж
Би инээмсгэлсээр : хайртай гэж байна. маш их... Сэхүн инээмсгэлээ барьж ядсаар : ммм. "үсээр минь оролдон" хайртай шүү
Би : би мэднэ ээ
Сэхүн : тийм үү
Би : ммм. Би дэндүү хэтэрхий бүр маш сайн мэднэ. Хэзээд үргэлж мэдэрдэг.
Сэхүн : тэгсэн хирнэ-
Би : тэгсэн хирнэ тэр бүр хариу чамайг хайрлаж чаддаггүй юм шиг байдаг биз дээ би...
Сэхүн : гэнэт...
Би : зүгээр л. Чи миний юу бодож байгаа талаар мэдэх үү?
Сэхүн : яасан би бодол уншдаг юм шиг харагдаж байна уу? "инээх"
Би инээснээ : одооноос эхлээд чамайг минут...бишэээ бүр секунд тутам хайрлах төлөвлөгөөтэй байна. Чамд бүгдийг хийж өгч, өдөр бүр халамжилж хайрлаж, хамгаалж, чамд хичнээн их хайртайгаа мэдрүүлмээр байна.
Сэхүн : вуаа, янзтай эмэгтэй байх нь ээ "инээх"
Би инээсээр : харин тиймээ. "инээх"
Сэхүн : чвв, гэхдээ чамайг зүгээр л миний хажууд инээмсгэлээд ингээд надруу харахад чинь л би мэдэрдэг юм штээ тэнэгхэн минь "духруу минь хуруугаараа зөөлөн түлхэх"
Би : чввв...
Сэхүн : нээрэээ
Би : ойлголоо, тэгвэл маргаашнаас хийгдэх байсан бүх зүйлээ цуцаллаа
Сэхүн инээсээр : яа
Би : яасан
Сэхүн : эегүү хараад байгаарай
Би : эегүү эегүүү
Сэхүн инээсээр надруу ойртон тэвэрсээр : жолооч ахыг иртэл дахиад жаахан л
"учир нь би ээждээ ч хэлэлгүй энэ хүртэл гүйгээд ирсэн, тиймээс эргээд гэртээ харьж тэдэндээ дуулгах хэрэгтэй, иймээс ч төд удалгүй Сэхүний жолооч ахыг ирэхээр буцаад явах гээд л"
Би : мм...гэхдээ байна аа
Сэхүн : мм
Би : залуусд маргааш хэлэхэд тэд их баярлах байхдаа
Сэхүн : тэгээд уурлах юм уу
Би : ании...зүгээр л...тэдэн дээр ч тэр хурдан очмоор санагдаж байна
Сэхүн : ммм "тэр нойрмогдуу дуугарч байлаа"
Би түүний энгэрээс холдоход тэр нүдээ нээсээр надруу харлаа.
Би : унтдаа. Би жолооч ахыг ирэхээр ганцаараа-
Сэхүн босож суусаар : эегүү ярьж байгааг нь хараад байгаарай "утас нь дуугарсаар тэр утсаа харан" ирчихсэн гэнэ ээ. Гарцгаая
Тийнхүү Сэхүн намайг жолооч ахтайгаа цуг гэрт минь хүргэж өгчихөөд тэр эргээд харьчихлаа. Би ч тэр нүүр дүүрэн инээмсгэлсээр гэрлүүгээ орж одлоо

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now