11. Чи тэрийг мэдэх үү?

608 22 4
                                    

Жунхён урд зогсох таксинд намайг түлхэн суулгасаар, такси ч тэр дороо хөдөллөө.
Би арагш харсаар эргэн жолооч ахруу харан : ахаа энд зогсооч—
Жунхён : яа
Би байдлыг маш сайн ойлгож байгаа ч хамгийн чухал нь ард надруу харсаар хоцорсон тэр залуу болох Сэхүн. Юу ч болж байсан би түүн дээр эргэж очих ёстойгоо маш сайтар мэдэж байсан тул...би эхлээд түүнийг аваад зугатсан гэсэн ч, хэдий хувиа хичээсэн мэт боловч уучлаарай би явах ёстой. Бүх зүйл маш гэнэтийн байж болохгүйгээр эргээд байх шиг байна...
Жолооч : юу?
Жунхён : зүгээр ахаа чигээрээ яв
Би : би энд буучихья. Харин чи цаашаагаа яв. Баригдалгүй ахаа энд зогс
Жолооч ах ч дохиогоо өгсөөр замын хажууд зогсоод авлаа. Харин би зогссон даруй хар усан борооноор эргэн сургууль орох замруу гүйхээр завдтал
Жунхён бугуйнаас минь барьсаар зогсоогоод авлаа...
Би : И Жунхён
Жунхён : чи эхлүүлчихээд
Би буцах замруугаа яарсан байртай харсаар : о-одоо тэр чухал бишээ би—
Жунхён : битгий яв
Би гайхсаар сулхан дуугаар : яа
Жунхён : битгий оч гэж байна Би гараа татаж авахаар зэхтэл ардхан нэгэн машин хурдтай гэгч нь зогсох нь тэр. Харин удал ч үгүй тэр машинаас Сэхүн гараад ирэх нь тэр...
Би түүнрүү том нүдэлсээр харлаа...Тиймээ эцэст нь би андуураагүй байсанаа мэдэрч байна. Тэр үнэхээр мөн байна...
Тэр мөн байна, гэвч маш ширүүн харцтай, алхаа гишгээ нь галзууртлаа ууралсан байртай тэр эрчээрээ биднийг зүглэн ирсэн даруйдаа Жунхёныг газар унатал нь цохиод авлаа...
Би ч сандарсаар : Сэхүнаа
Сэхүн надруу уураа барьж ядсан байртай чухалчлан ширүүхэн харсаар : би юу гэж хэллээ
Би : ярилцацгаая—
Жунхён ч босож ирсээр инээд алдан : ахх, нисэж ирээд л цохилт өгч байгаа юм биз дээ, тэгвэл би ч бас хариу барьвал яаж байна "гэж хэлж дууссан уу үгүй юу Сэхүнийг цохиод авлаа" БУРХАН МИНЬ!!! ТҮҮНИЙ ЮМ ХӨДӨЛЧИХСӨН БОЛОЛТОЙ...
Сэхүн газар унасангүй цохиулсан даруй Жунхёныг цааш хүчтэй гэгч нь өшиглөн улмаар ахин нэг шанаа цохилт өгөхөөр ойртох гэхэд нь би Жунхёны урд буюу Сэхүний урд замыг нь хаан зогслоо.
Би аргаа барсан байртай : Сэхүнаа боль л доо. Зүгээр—
Сэхүн надруу ширүүхэн харсаар : миний хэлсэнийг мартчихсан юм уу? эсвэл "дуугаа өндөрсгөсөөр" МИНИЙ ЧАМД ХЭЛЭХ ҮГС ЮУ Ч БИШ БОЛЧИХСОН ЮМ УУ? БИ ТЭГТЛЭЭ ХЭЛЖ БАЙХАД, ЧИ ЗҮГЭЭР Л ЧИХНИЙХЭЭ ХАЖУУГААР ӨНГӨРӨӨГӨӨД ГАРГАЧИХСАН ЮМ У?
Жунхён эргэж босож ирэн ардаас : У Сэхүн "ёжтой гэгч нь хэлэх"
Би ч тэр Жунхёнруу эргэж харсар : И ЖУНХЁН ЧИ Ч БАС БОЛИОД ОДОО ЯВ
Бороо зогсоо зайгүй асгарч, үүний уршиганд хувцас минь тэр чигтээ норон аажмаар биеэнд минь хүртэл мэдрэгдээд л... хажуугаар нь уур хилэн уцаар, буруу ойлголтыг засаж залруулахыг хүсэх сэтгэл зэрэг зэрэг төрөн дотор бачимдаж хэцүүхэн байлаа.
Сэхүн хажуугаар минь нүд анивчих завдалгүй зөрөн ахин Жунхёныг газар унатал нь цохиж аван дээр нь суух нь шахуй заамдан авч зогссоор : Би хэлсэн биз дээ, түүнд ойртоод үзвэл тэр үед чи яахыг!!!
Би даруй Сэхүнийг татах гэж оролдсоор : У Сэхүн... "Жунхёныг харах нь ээ тэр үнэхээр энд тэндгүй шалбарсаар цус нь газар дуслан урсах төдийд борооны дусалтай хамт холилдож газраар урсаж байлаа"
Жунхён : бии...түүнд ойртоогүй чи буруу бодож байна
Сэхүн улам чанга заамдсаар : юу гэсэн юм? Жунхён : харин л дээ, юу гэсэн юм бол
Сэхүн : энэ новш—
Би ч Сэхүнийг татсаар дуугаа өндөрсгөн : ОДОО БОЛНО, ХАНГАЛТТАЙ У СЭХҮН СОНСОЖ БАЙНА УУ? И ЖУНХЁН БОЛЬЦГОО ГЭХИЙГ МИНЬ СОНСОХГҮЙ БАЙГАА ЮМ УУ?
Сэхүн үнэхээр уур хилэн нь өндөрт хүрсэн мэт тэр амьсгаадаж ядсаар нүдэнд нь оч үсрэх шиг л, тэр хүчтэй гэгч нь гараа татаж аван босож зогссоор надруу нэг харснаа цааш замруу харлаа.
Би Жунхёнруу хартал тэр арай ч хийн ярвайсаар босож ирлээ...
Жунхён надруу харснаа үл ялиг инээмсгэлэн : дараа тааръя
Сэхүн ч сонссон даруй : энэ новш чи яагаад дараа таарна гэж "хэлсээр түүнрүү ойртоход би Сэхүний өмнө зогссоор "У СЭХҮН" гэж түүний нэрийг дуудлаа...
Жунхён ч тоосон шинжгүй цааш алхасаар тэрхүү таксины хаалгыг татан, удал ч үгүй хөдөлсөөр яваад өгөх нь тэр...
Ингээд энэ агшинд бид хоёул үлдэх шив...
Би ууралсаар хөмсгөө зангидан борооны шаагих чимээнээр дуугаа өндөрсгөн : эхлээд хүний үгийг сонсож сурах хэрэгтэй биз дээ. Чи юу юуг нь ч мэдээгүй хирнэ ингэтлээ-
Сэхүн ийш тийш харсаар надруу аргаа барсан байртай харж ядан : үйлдэл хамгийн түрүүнд байдгийг чи ч мэдэж байгаа. Сургуулиас тэр новшид хөтлүүлээд гараад гүйхийг чинь хараад би очоод эхлээд тайлбарлахыг чинь чимээгүй сонсох байсан уу? юу ч болоогүй юм шиг тайвнаар яриаг чинь сонсож чадах юм шиг байна уу?
Хэсү би чиний найз залуу. Чи миний хайртай хүн, хайрлаж байгаа эмэгтэй минь чи. Энэ үгсийн ард хичнээн олон зүйлс байгаа гэж бодож байна? МИНИЙ ХАЙРЛАЖ БАЙГАА ЭМЭГТЭЙ БОЛОХООР ХЭН БҮХНЭЭС ХАРАМЛАЖ ХАМГААЛАХ НЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХЭНИЙ Ч ТОЛГОЙД БОДОГДОХ ЗҮЙЛЭЭС ГАДНА ОЙЛГОМЖТОЙ АСУУДАЛ. ТЭР ТУСМАА ТЭР ХАЧИН ЗАЛУУ. ИЙМ БАЙХАД БИ ЯАХ БОЛЖ БАЙНА? ТАЙВАН БАЙХ ЮМ ШИГ БАЙНА УУ?
Би шүлсээ залгилсаар хэлэх үггүй болсон мэт доошоо харснаа эргэн Сэхүнрүү хараад : тэгвэл одоо сонс. Жунхён сургуулийн эрчүүдийн ариун цэврийн өрөөнд хэн нэгэн дээрэлхүүлэн зодуулж байхыг хараад хүнлэг сэтгэлийн үүднээс түүн дээр оччихсон юм. олон залуус байсан болохоор хамт зугатахаас аргагүй байдалд орсон юм. тэгээд л болоо өөр зүйлгүй. Чи ч гэсэн зодуулаад хэвтэх хэн нэгэн дээр очих л байсан . ердөө тэгээд л л гүйцээ...
Сэхүн : би чамд итгэж байгаа ч түүнд итгэхгүй байна. Яагаад? Тэр чинь эрэгтэй хүн, харагдаж байгаа шигээ байх уу үгүй юу гэдгийг чи бодоод үз. Хэрвээ ямар нэгэн зүйл чамд тохиолдсон бол чи яах юм? оройтож очсон би ч тэр яаж ч чадахгүй тийм биз дээ. Тиймээс л урьтаж чамайг хамгаалахыг хүсэж, анхааруулан байж хэлж байхад чи үнэхээр...
Би ч хэлэх үггүй доошоо харан зогсож байлаа.
Сэхүн : И Жунхён....чи үнэхээр анзааргагүй юм Хэсү. Тэр..  Тэр залуу чамайг зүгээр ч нэг найзын хувиар бодохгүй байгааг хүртэл надаар хэлүүлэх юм гэж үү... "аргаа барсан байртай надруу харж байлаа"
Гэнэт түүний өрөөндөө дагуулж орж ирэн, бүдэг гэрэлд харсан хөөрхөн харагдаж байна, Сэхүний дуудлагыг битгий ав гэх мэт хачин үгс нь санаанд минь бууж байлаа. Би Сэхүний нүдрүү ээлжлэн харсаар чимээгүй зогсож байв..
Сэхүн : хэрвээ зүгээргүй байсан бол тэр энэ хүртэл анхнаасаа явахгүй байх байсан гэдгийг чи мэдэх үү?
Би : юу?
Сэхүн : чиний ой санамж эргэж ирээгүй байхад над дээр ирж тэр надаас өөрийгөө яагаад чамд
чиний найз залуу гэдэгээ хэлэхгүй байгаа талаар асууж, болоо ч үгүй тэр... "амьсгаа аван гарган ийш тийш харсаар" зүгээр л харахад тэр тэгтлээ чамайг өөр өнцөгөөс харж байхад чи тэнэг юм шиг... ахххх
Надад үнэхээр хэлэх үгс байсангүй, ердөө би түүнийг галт тэргэнд харсан сайн залуугийн үүднээс, мөн найзын хувиар, хүнлэг сэтгэлийн үүднээс л харж байсан болохоос...
Сэхүн байж ядсаар ийш тийш харна..
Би : И Жунхён тэр надтай хамт осолд ороод сэтгэцийн өөрчлөлттэй болчихсон
Сэхүн : юу?
Би нэг доошоо харан эргэн Сэхүнрүү харсаар : хааяа юу ярьж хэлж байгаагаа мэддэггүй тул галзуу хүн шиг үйлдэл хийнэ. Утга учир шалтгаангүй инээх үе ч бий. Хоолны газарт намайг газар унаагаах тэр үед тэр ухаанаа алдчихсан байсан. Харж байгаачлан сая ч тэр.
Тэр миний хувьд зүгээр ч нэг хажуугаар нь зөрөөд өнгөрөх хүн биш Сэхүнаа. Би галт тэргэнд бараг л үхэж байсан, "нүдэнд минь нулимс цийлэгнэсээр" тэгэхэд би чиний тухай, гэр бүлийнхээ тухай бодоход ингээд ийм хурдан явж байгаадаа хэтэрхий их харамсаж, амьдрахыг маш их хүсэж байсан ч бие минь цааш дийлэхгүйг мэдэрч байсан. Тэгэхэд хажууд минь байсан ганц хүн бол И Жунхён. Тиймээс хэлэхийг хүссэн бүх үгсээ хэлж аваад Жунхёнд заавал тэднийг минь олж уулзаад дамжуулаад өгөөч гэж гуйсан. Бүх зүйлийг минь сонсох тэр, цаг үргэлж зүгээрээ, удахгүй зүгээр болно, одоо жаахан жаахан л.. "нулимс хацрыг минь даган урссаар" жаахан л хүлээчих гээд л. Энгийн үед эдгээр үгс хүчгүй юм шиг хирнэ тэр үед хичнээн хүч өгсөнийг чи мэдэхгүй. Тэр намайг сатааруулах гэж зогсоо зайгүй олон зүйлс яриад л, биелэхгүй тэр амлалтуудаг амлаад л...зүгээр л аймшигтай тэр үед тэр байсан болохоор энд "цээжрүүгээ цохин уйлсаар" энд мартагдахааргүй хүн болоод үлдчихсэн. Тэр намайг мөн энэ хүртэл хайж ирсэн. Тийм л хүн, гэлээ гээд би түүнийг өөр талаас нь харах ч юм уу, оролдох ч юм уу тийм зүйлгүй. Би яагаад тэгнэ гэж, учир нь сэтгэлийн минь ихэнхийг чи эзэлж байхад, хэзээ ч хувирашгүй чиний хайр эзэлж байхад. Чамд хайртай байхад...
Тийм болохоор У Сэхүн зүгээр л... "ихэр татан уйлсаар" зүгээр л...зүгээр л надад итгэ. Би чамаас хэзээ ч холдохгүй, юу ч болж байсан эргээд заавал очно, хажууд чинь байж өгнө. Хар л даа би энд зогсож байна...
ИНГЭЭД...мм?
Сэхүн ч намайг өөрлүүгээ татан тас тэврэн авлаа
Би уйлсаар Сэхүнийг ч тэр хариу тэвэрсээр : тэр...тэр...зүгээр л...
Сэхүн улам чанга тэврэн : өнгөрсөн хугацаанд чамайг галзууртлаа санасан Хэсү-яа...эмнэлэгт чамайг өдөр бүр сахихад надад...надад... ахх... "нусаа татах"
Би ч уйлсаар : мм..
Сэхүн : тэгээд л...ингээд эцэст нь эргээд ирсэн чамд тэгтлээ галзууртлаа ухаанаа алдтал шунаж байна...би ахх...аххх... "тэр амьсгаагаа авж гарган нулимсаа тэвчин ядаж байлаа"
Би : уучлаарай... "уйлсаар" үнэхээр уучлаарай Хүүнаа
Сэхүн : ани..ани...одоо ингээд байгаа нь хангалттай. Хангалттай...

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now