3. Намайг үнсээч

709 32 0
                                    

Сэхүн : ч-чи а-арай...
Би том нүдэлсээр түүнээс холдон : а-анияа, "толгой сэгсрэн" зүгээр л гэнэт гэнэт... "толгой эргэж эхлэх чинь"...
Сэхүн сандарсаар ахин мөрнөөс минь бариад : Хэсү-яа хаана чинь өвдөж байна? эмнэлэг явцгаая–
Толгой минь задрахын даваан дээр хатгуулж өвдөхийн зэрэгцэээ нүд минь харанхуйлаад л ирэх чинь... Цаашлаад ямар ч эрч хүчгүй мэт, доош унаж байгаагаа мэдэрлээ...

***
Ухаан санаа минь эргэн орж ирж байна. Эргэн тойрон чимээ шуугиангүй амгалан тайван байна, мөн анхилам сайхан үнэр үнэртэж байлаа. Хамгийн сүүлд Сэхүний өмнө ээрч гацан зогсохдоо толгой минь эргэж газар унангаа алдсан санаанд бууж байв. За юутай ч гэсээр нүдээ нээтэл бас л тааз, бурхан минь ингэж тааз харж сэрэх нь их ядаргаатай, түгшүүртэй, залхамаар юм. Иймээс ч шуудхан хажуу тийш хартал хэн нэгэн орны минь хажууд сандал чирж ирэн суухдаа толгойгоо яг хажууд минь тавиад хэсэг үүрмэглэж байгааг харлаа. Сэхүн???
Түүний тайван унтаж буй дүр түрх надад маш тод харагдаж байв. Ахиад л түүнийг ширтэх нь ээ тэр мэдрэмжүүд дагаад ирж байгаа нь...байгаа нь мэдэхгүй ээ хэлж мэдэхгүй нь...их онцгой юм...энэхүү мэдрэмжтэй хавсран хэдэн цагийн өмнөх мэдэрч байсан зүйлс дагаад л ирэх мэт.
Их сургуулийн хичээллэдэг байрны үүдэнд зогсож байсан хирнэ миний бие тэрүүхэн агшинд тэс өөр газарт байгаа мэт мэдрээд авсан. Одоо бодох нь бүх зүйл хоромхон агшины дотор болоод өнгөрсөн байхаас гадна тэдгээр хачирхалтай зүйлс эмх замбараагүй байсан юм байна. Юу гэдгийг нь хэлж мэдэхгүй юм болохоор, өөрөө ухаж олоод мэдчихэж чадахгүй юм болохоор ер бусын жигтэй явдалд сэтгэл санаа минь бэлэн биш байсан учир тавгүйрхэх аятай, амьсгал минь тавчдах шиг...
Энэ бүхнээс гарахыг хичээсэндээ анхаарлаа шилжүүлэхийг оролдон Сэхүнрүү харлаа. Ширтээд л, мөн ахин ширтээд л...гэвч ийнхүү ширтэхдээ түүний нүдний өмнүүр байх үсийг жаахан ч болтугай хойшлуулж өгөхийг хүссэн мэт гар минь аажмаар хөдөлж эхэлж байв. Сэрээчихгүй гэсэндээ зөөлөн гэгч нь хүрч, нүүрэндээ үл ялиг инээмсгэлэл тодруулна. Гэтэл тэр нүдээ нээн өөрт нь хүрж буй намайг харчихлаа.
Би бантсандаа гараа бушуй аваад : и-им..
Сэхүн ч тэр удалгүй босоод : зүгээр үү
Би бүрэн босож суугаад : тиймээ. Би хаана? "эргэн тойрноо харах"
Сэхүн : манай гэр
Би том нүдэлсээр : нэ?
Сэхүн : би хэдэн долоо хоногийн өмнө хэлсэн шиг санагдаж байх юм. Ганцаараа амьдардаг гэж. Тиймээс санаа зоволтгүй дээ
Би : яа би тэрийг санаж байна!
Сэхүн төв царайлсаар : тэгээд юундаа гайхаад байгаа юм? "намайг дууриаж дуугарсаар" нэ? "эргэн өөрийнхөө хоолойнд ороод" гэнэ шив.
Би ч тэр хальт инээн : хаха.чввв
Сэхүн : Кёнсүү ах цутан хийгээд явсан идээд яв Би : аан...гэхдээ шууд гэрлүү минь аваачихгүй– Сэхүн духруу минь хуруугаараа түлхээд : эегүү тэнэг гэдэг нь. Ээжийн чинь санааг зовоохийг хүсээгүйдээ авчирж байхад
Би : а-аан... "доошоо харах"
Сэхүн жуумалзсаар : арай...арай?
Би түүнрүү харсаар : арай юу гэж?
Сэхүн инээж ядсаар : арай ямар нэгэн өөр зүйл бодсон–
"тэр яаж ийм зүйлийг надтай ингэж мяглаж хэлж чаддаг байна аа, тэр ичдэггүй юм байхдаа??"
Би түүний хэлсэнд итгэж ядан хачин царайлсаар : аа яаа
Сэхүн юу ч болоогүй мэт гэмгүй царайлсаар : түрүүн миний үсэнд хүр—
Би ч тэр бантсаар : тэр чинь юм наалдчихсан байсан болохоор—эееее "хөнжлөө тийрэн босоод" би явлаа "өрөөнөөс нь гарах"

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now