6. Хэзээ ч ... - Одоо би чиний хажуунаас хаашаа ч холдохгүй

661 30 0
                                    

Сэхүн хальт инээснээ : аль хэдийн хоцорчихсоон... "санаа алдан" байж бай...ганцхан минут... "нүдээ аних"
Юу билээ, юу билээ, тэр, тэр яагаад гэнэт бас түүний хэлсэн үгс нь, надад зөвхөн Сэхүн гэнэт яагаад ингээд, мөн түүний хэлсэн үгс ямар учир утга бүхий болоод, чимээгүй түүний энгэрт том нүдэлсээр зогсож байлаа. Гэсэн ч сэтгэл догдлуулам юм, түүний тэврэлт. Үүнийг ганцхан нууж чадахгүй бололтой. Хэтэрхий дулаахан түүний энгэрт ингээд тэврүүлэн зогсох нь их онцгой мэдрэмжийг өгөх юм. Гэхдээ л би ойлгохгүй байлаа, орж гарж байгаа оюун санаанаас би өөрөө илүү их зүйл мэдэхийг хүсэх шиг, түүний хэлсэн үгсэд хүртэл эргэлзэж тээнэглзэн гайхаж, хийх үйлдэлд нь хүртэл гайхширж байна. Үүнийг дагаад "бид арай өөр харилцаатай байсан юм биш биз дээ" гэж байж боломгүй бодол орж ирэх төдийд "үгүй байлгүй дээ, яаж дээ, тийм байх боломж байхгүй" гэх мэтээр үгүйсгэнэ. Тиймээ яаж дээ, хэрвээ тэр бид өөр харилцаатай байсан бол тэр ингээд өдийг хүртэл чимээгүй явах байсан гэж үү? эсвэл...эсвэл...эсвэл өөр юу гэж? Би эдгэрээд нилээд хугацаа ч өнгөрсөн байхад тэр чимээгүй байсаар байна гэж байхгүй. Энэ нь түүний хувьд хэтэрхий утгагүй санагдах биш гэж үү? үгүй ээ үгүй би чинь юу бодоод?? Бид зүгээр л их сайн найзууд гэсэн байхад би хэтрүүлж бодож байна. Гэсэн ч гэсэн ч ахиад л үгүйсгэх мэт тэр надад тэс өөрөөр ханддаг юм шиг л байдаг шүү дээ. Үүнийг юу гэж тайлбарлах болж байна? түүний хэлэх үгс "намайг хүлээх" гэсэн үү? бас энэ тэврэлт??? "о-о-ойлгохгүй нь...яасан ч...."
Тархи юунаас ч хурдан ажилладаг юм болохоор, энэ хэдэн бодол гэрлийн хурдаар л орж ирээд гарчихлаа. Энэ хугацаанд Сэхүн ч чимээгүй тэврэн зогссоор удалгүй надаас хөндийрөн бүрэн холдон нэг алхам хойшилж зогссон байлаа. Харин би гэж хүн том нүдэлсэн чигтээ түүний цээж хэсэгрүү нь таг гөлөрсөөр...
Сэхүн : Хэ—Хэс—
Би түүний царайруу удаанаар харлаа. Ингэхдээ түүний нүдрүү нь ээлжлэн чимээгүй ширтэнэ. Сэхүн : одоо ордоо. Маргааш ирж—
Би толгойгоо зөөлөн сэгсрэн : зүгээрээ, маргааш зүгээр явчих байх. За орлоо. Бол...бол... гоомжтой яваарай "шуудхан эргэж хараад орцруугаа хурдавтар алхасаар орчихлоо"
Лифтэнд сууж байхдаа ч тэр би зүгээр л ямар нэгэн зүйл ойлгохгүй аятай түм буман зүйл бодсоор гэртээ орж иртэл ээж санаа нь зовсон байртай над дээр хүрж ирэн "зүгээр үү" гэх мэт асууж байлаа.
Би ээжрүү харсаар : ээжээ
Ээж : за
Би : та Сэхүний талаар хэр их мэдэх вэ?
Ээж гайхсан шинтэй том нүдэлсэнээ : гэнэт...Сэхүн яасан?
Би доош харсаар толгой сэгсрээд : үгүй дээ. Амарлаа... "өрөөлүүгээ алхан орох"
Өрөөндөө орж ирсэн даруй хаасан хаалгаа хэсэг налж зогслоо. Энэ агшинд бидний өнгөрүүлсэн хөгжилтэй үйл явдлууд нүдний минь өмнүүр харагдах мэт. Анх эмнэлэгт танилцсан цагаас эхлээд л бүгд нэг нэгээрээ орж ирж байлаа. Түүнтэй анх эмнэлэгт танилцахад мэдэрч байсан зүйлс гээд л нэг л зүйлийг мэдэж байгаа хирнэ санаж чадахгүй байгаа мэт сонин мэдрэмж. Сэхүний надруу харах харц, надруу харан инээмсгэлэх түүний инээмсгэлэл, гарнаас минь атган хэзээний хоцорчихсон гээд хэлж буй үгс нь, сургууль дээр хааяа хааяа надруу харахдаа үл ялиг инээмсгэлэж буй дүр төрх, Илсанд байхад тэгтлээ санаа тавьж гайхан байж асууж байсан асуултууд нь тэгэхэд түүний гаргаж байсан царай, орой нь хамт архины мухлагт байхад шанаагаа тулан надруу малийж ядан харах харц, далайн эрэг дээр гүн гүнзгийгээр намайг үнссэн үнсэлт, өнөөдөр гэрт нь сэрэхэд надруу хараад суух түүний төрх, түрүүний тэврэлт, мөн санаа алдах түүний амьсгал гээд. Би зүгээр л найзууд шүү дээ гээд энэ бүгдийн хажуугаар үл тоон алхаж болох байтал нэг зүйл зуурах мэт чадахгүй байлаа. Бүгд энгийн зүйлс биш юм санагдан, үнэхээр Сэхүн тэр надад эсвэл сайн болчихсон юм уу?, үгүй бол бид анхнаасаа өөр харилцаатай байсан хэрэг үү? эсвэл би түүнд хэдийнээ татагдаад эхэлчихсэн болохоор зүгээр л энгийн болсон зүйлсийг тэс өөр өнцөгөөс харан үүндээ туйлшраад байгаа хэрэг үү
Би санаа алдсаар толгойгоо барин : ахх... "хөмсгөө зангидсаар" аххх... "доош суух" мэдмээр байна...гэхдээ юуг? Яг юуг? Бүгд эргэлзээтэй...
Тэр цаг нь болохоор гэсэн...ямар цаг үе...тэр бас юун тухай яриад...аххххх

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now