15. Төгсгөлийн хэсэг

1K 55 7
                                    

Хүн ямар ч зовлон бэрхшээлийг даваад л туулдаг юм гэнэ лээ. Тэрүүхэн үедээ эцэж туйлдан бууж өгмөөр санагдаж, сэтгэлээр шаналдаг ч эргээд тэртээх хэцүү өдрүүдрүү өнгийхөд хамгийн дурсамжтай нь байдаг юм байна лээ. Аан тэр үед тэгээд л даваад гарчихсан шүү дээ, яаж байлаа даа өдөр шөнөгүй бодоод сэтгэлийн дарамт гэдгийг мэдрээд, үүнээсээ болоод ийм тийм юм хийж үзээд л тэгэхэд яагаав бас ингээгүй юу гээд л дурсамж дүүрэн шүү дээ, хичнээн бага зэрэг ярвайж хэцүүхэн ч юм шиг дурдах боловч цаанаа л нэг сэтгэл тайван жаргалтай инээмсгэлдэг юм даа. Үүнтэй адил Сэхүн бид хоёр ямар зовлонд унаж үзээгүй биш дээ, хэцүү зүйлтэй тулгарч үзээгүй биш дээ бүгдэнтэй нь л учирч үзлээ. Тэгээд хар л даа бид зүв зүгээр галзууртлаа дурлалцсаар байна. Гайхалтай биш гэж үү...
Нэг л романтик.... борооноор үнсэлцэн зогсоод л...Гэрэлтэй цонхоор биднийг хэн нь ч юм бэ хараад хичнээн их атаархах болдоо. Ингээд бодохоор юм бүхэн сайхан санагдаж, залуу нас минь бүр ч сайхан санагдах юм.
Түүнээсээ аажуухнаар хөндийрөн харан инээмсгэллээ.
Тэгээд хааяа нэг шивнэн хэлдэг үнэ цэнэтэй үгийг түүндээ хэллээ : хайртай юм шүү Сэхүнаа
Сэхүн ч зөөлөн инээмсгэлснээ жакетээ толгойн дээр минь нөмөргөн тавьчихсан байсан болохоор өөрөө нилээд норсон байртай : би ч бас чамд маш их хайртай
Би инээмсгэлсээр : би чамайг тэвэрмээр байгаа ч чи хэтэрхий норчихсон болохоор нойтон биенд чинь хүрэхээс жаахан—
Тэр хэлж дуусаагүй байтал өөрлүүгээ намайг хүчээр шахуу татан тэвэрчихлээ. Бурхан минь нойтон гэж жигтэйхэн, хүйтэн ч юм шиг сонин мэдрэмж гэсэн хэдий цаанаа л түүний анхилам үнэр үнэртээд л...
Би хөндийрөх гэж оролдон ярвайсаар : яа У Сэхүн ааа хүйтэн муухай байна шдээ, боль л доо ааа
Сэхүн улам чанга тэвэрсээр жиг жуг хийн инээн : хамаагүй ээ
Би : юу хамаагүй гэж, би ийм хачин нойтон юманд хүрэх дургүй ээ алив ээ чи ёстой нэг— Сэхүн : аан аан...анияа хүсэхгүй байна "гомдоллох мэт"
Би : орцгооёоо Хүүнааааа
Сэхүн : мм? Яг таарчихсан сайхан байхад эее мэдрэмжгүй гэдэг нь
Би : чвв хаха—
? : ХӨӨЕ ТЭНД БАЙГАА ХОЁР ЗАЛУУ ХОС ААН ГЭЖ БАЙДАА
Бид ч ийнхүү танил хоолойг сонсон хоёр тийш салан дуугарсан зүгрүү харвал Суо орцны үүдэнд шүхэр дэлгэчихсэн өөрөө доор нь мөн гартаа нэг шүхэр барьчихсан зогсож байлаа.
Би : Жүнмён?
Сэхүн инээсээр : юуу?
Суо : залуусыг ёстой нэг. Бороо орж байгааг ч анзаарах сөхөөгүй "нааш алхах"
Сэхүн : яасан атаархаад байгаа юм уу? хаха
Суо ч гартаа барьсан шүхрээ дэлгэн миний дээр барин Сэхүн ч хажууд минь орж ирлээ.
Суо харин тусдаа нэг шүхэртэй бид хоёрын урдаас харан зогссоор : атаархах гэнэ шив. Хэсү-д санаа зовоод тэр шүү дээ. Чи их юм бодох хэрэггүй дээ хаха
Сэхүн : хааа!
Би инээмсгэлсээр : баярлалаа. Ороод гарсан юм уу? явж байгаа юм уу?
Суо инээмсгэлсээр : мм, харих гээд л
Би : хоолоо идсэн үү?
Сэхүн ч надтай зэрэг шахуй дуугарсаар : хоолоо?
Суо бид хоёрлуу ээлжилж харснаа : үүү, "инээсээр" идчихсээн идчихсэн. Ахдаа санаа тавьж байгааг нь
Би инээмсгэлсээр : ммм
Сэхүн : чвв, явдаа бид хоёр орлоо
Суо : мм мм. Сайхан амарцгаагаарай
Би : мм болгоомжтой яваарай
Сэхүн : бая
Суо ч тийнхүү инээмсгэлсээр цааш алхан явахад Сэхүн бид хоёр ч тэр инээд алдсаар эргэж алхасаар гэрлүү нь орцгоолоо...

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now