2. Энэ залуу тэс өөр ертөнцийнх мэт...

639 30 1
                                    

/Зохиогчийн талаас/

Эмч Хэсү-гийн гэрийнхэн, мөн найз нөхөдтэй нь түүний ослын талаар, цаашдын авах арга хэмжээн талаар ярилцаж байлаа.
Эмч : тэгэхлээр түүний хувьд хичнээн та бүхэн царайгаа харуулаад ч, аливааг яриад ч ой санамж сэргэхэд нь туслаж чадахгүй гэсэн үг. Ерөнхийдөө ойр дотны хүмүүс нь аль болох хурдан эргэн эрүүлэхийг хүсдэг учир тэд өөрийн мэдэлгүй хүнд цохилт өгчихдөг юм л даа. Санаандгүйгээр эсвэл албаар хуучныг сануулах гэж оролдох, ятгах нь өвчтний хувьд их хүндээр тусдаг юм. Үүнээс үүдэн өвчтөн утга учиргүй амьдарч буй гэж өөрийгөө бодох, эргээд өнгөрснөө санахгүй байгаад сэтгэл санаагаа хямрааж зожгирох, зан араншин нь өөрчлөгдөх, хүнд шатандаа ирвэл амиа хорлолт зэрэг үүсэх аюултай. Иймээс та бүхэн маш удаанаар түүнд ойртож, дотносох хэрэгтэй гэсэн үг юм. Ой санамжаа алдсанд нь эргэн тойронд байх та бүхэн гуниж гутарч байгаагаа аль болох үзүүлэхгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хичнээн өнгөрснөө мартсан ч гэсэндээ эрүүл эргээд ирсэнд нь талархаж, юу ч болоогүй юм шиг түүнтэй ахин шинээр эхлэх гээд үз. Үргэлж инээмсгэлэж, түүнд зүгээрээ чи санахгүй байсан ч зүгээр, одооноос эхлэхэд болно, зүгээр шүү дээ гэх мэтээр маш сайн ойлгуулж өгч чадах юм бол тэр хүн бага шаналж, өнгөрсөндөө баригдахгүй та бүхэнтэй халуун дулаанаар эхлэж чадах болно. Хэзээ эргэн ирэх нь мэдэгдэхгүй түүний ой санамжийг бид итгэж найдан хүлээх хэрэгтэй. Та бүхэн ойлгож байна уу?

Эмчийн үг бүрийг няхуур сонсож буй Хэсү-гийн ээж, ээжтэй нь сүүлд суусан ах, мөн найз охин нь болох Мёнхи, мөн түүнийг хайрлах залуу Сэхүн, тэдний найз нөхөд залуус бүгд дор дороо ойлгоцгоон авж байлаа.
Тэд : тиймээ...
Эмч : найз нөхөд нь ч тэр гэнэт увж цуван гарж ирээд би чиний найз байсан. Ийм тийм гээд л байх юм бол тэр яваандаа залхах үзэгдэл ч ажиглагдах болно. тиймээс түүнд маш удаанаар ойртох хэрэгтэй.
Тэд : ойлголоо...
Эмч : шантарч болохгүй шүү, бүгд хүчтэй байх хэрэгтэй. Тэд толгой дохисоор дуу муутайхан дуугарцгаалаа.

***
/Хэсү-гийн талаас/

Сэхүн үл ялиг инээмсгэлснээ : оддоор дүүрэн шөнийн тэнгэр байна. Үзэсгэлэнтэй юм. Хардаа
Энэ одоо юугаа яриад гэнэт гарж ирчихээд??!!!
Би гараа хүчтэй гэгч нь татаж аваад амандаа бувтнан : юу гээд байгаа юм бэ "өөр тийшээ харах"
Сэхүн муухан инээсээр: аиххх хараад байгаарай. Дараагийн удаа бид хаана сурдгаа мэдэлцэж авцгаая болж байна уу? "боссоор" тэгвэл өнөөдөртөө энэ хүрээд. "надруу харсаар малийх"
Би ч тэр түүнийг дагуулан гайхсан харцаар харлаа.
Сэхүн гараа өргөн : баяртай найз минь "уруулаа жимийн инээмсгэлэх"
Би ч тэр төв царайлсаар гараа өргөснөө болин буулгаад : би чамайг Луханаас асуух хэрэгтэй юу?
Сэхүн залхасан байртай : ахх Лухан Лухан л гэх юм. Чи ч бас надтай дотно байсан гээд байхад
Би хөмсгөө зангидсаар : хөөе би Луханаас өөр хүн санахгүй байгааг мэдээгүй юм уу? гэнэт гарж ирчихээд хүн давчдуулаад сонин хүн бэ "өөр тийшээ харах"
Сэхүн : аании, тэгээд л би хэлж байна шт. Би бид хоёр дотно гэж
Би санаа алдсаар өөр тийш харан : тэгээд ч би хүнтэй танилцмааргүй байхад
Сэхүн : чвв, харамсалтай нь чи аль хэдийн хоцорсон. Түрүүн надтай танилцсанаа марчтихаа юу?
Би түүнрүү муухай харсаар : яа
Сэхүн надруу юу гэсэн байртай харж байлаа. Гэхдээ энэ царай тэр анх намайг ухаан ороход өрөөнд минь байсан биш бил үү. Байзаарай...
Сэхүн : эегүү харж байгааг нь. Явлаа "эргэж харах"
Би ч тэр ардаас нь : хүлээ..н-нөгөө
Сэхүн даруй эргэж хараад : яасан хэзээний миний талаар мэдмээр санагдчихсан уу?
Би : чи анх өрөөнд минь байсан мөн биз дээ?
Сэхүн бодлогоширсоор : тийм билүү?
Би : биш юм уу?
Сэхүн : тиймээ тийм юм байна
Юу вэ тэр одоо, яахлээрээ ийм мартамхай байдаг юм... тэгэхлээр анхнаасаа л тэр миний дэргэд байсан гэсэн үг үү. Би түүнийг тод тодруун санаж байна. Эмч намайг өнгөрснөө санахгүй гэж хэлэхэд энэ залуу өвдөг сөгдөн нурж унаж байсныг. Итгэл найдвараа алдсан хүн шиг л... тэгэхлээр бид үнэхээр сайн найзууд байсан бололтой. Гэвч энэ сэтгэл зүрх юу ч мэдрэхгүй байдаг.
Би : чвв, хэдэн долоо хоногийн юмыг хэзээний мартчихаа юу? Тэгэхлээр чи эмнэлэгт намайг 6 сар сахисан юм уу?
Сэхүний нүүрэн дэх инээмсгэлэл бага багаар уусан алга болсоор : ю-юу
Би : үгүй юм уу, миний дотны найз гээ биз дээ хэрвээ чи 6 сар сахиагүй юм бол... "хоолойгоо зассаар залхасан байртай царайлсаар" чи үнэхээр миний дотны найз мөн юм уу? биш юм уу?
Сэхүн тэр надруу чимээгүй харсаар...
Би : юундаа ингэж хараад байгаа юм бэ, бас чи "хажуух сандалруу толгойгоо дохиод" энд суу. Толгойгоо дээшлүүлж ярих хэцүү байна.
Сэхүн ч тэр хажууд минь суун гэнэт дуу шуу болон : хэрвээ 6 сар сахисан бол юу гэж? амттай зүйл авж өгөх юм уу?
Би : чвв "инээх, тэр хүүхэд шиг гэдэг нь" зүгээр л, 6 сар гэдэг ямар урт хугацаа билээ дээ, тийм урт хугацаанд хажууд минь байж ирсэн юм бол "түүнийг дээрээс нь доош гүйлгэж харангаа" чамайг өөр өнцгөөс харах хэрэгтэй юм болов уу гэж бодоод л. Лухан шиг
Сэхүн залхасан байртай : бас л Лухан... "тэгснээ гэм зэмгүй царайлан" Ани тэгээд бас хаашаа хараад "цээж хэсгээ гараараа нуух"
Би : чи Луханд дургүй юм уу?
Сэхүн : хэн тэгэж байна?
Би ч тэр залхасан байртай хөмсгөө зангидсаар : Тэгээд намайг 6 сар сахисан юм уу үгүй юм уу? чи асуултыг их эргүүлж тойруулах юм гээч
Сэхүн : тэгсээн, осолд орох өдрөөс чинь хойш өнөөдрийг хүртэл болов уу?
Бас л зүрх минь булиглаад ирлээ, юу билээ...
Би : ...........
Сэхүн урдуур минь гараа савчуулаад : сонсож байна уу
Би ч тэр ухаан орсон мэт түүнрүү хараад : бид их дотно байсан бололтой. Ойлголоо. Ойлгосон болохоор... "би уруулаа хазлан доош харлаа"
Сэхүн : ойлгосон болохоор юу гэж?
Би түүний гарлуу нь цохиод : амттай зүйл аваад өг. Эмнэлгийн хоол үнэхээр амт муутай. Амттай хоол мм?
Сэхүн : нэ?
Би бантсаар : Лухан Хятадруу явчихсан болохоор–
Сэхүн ч тэр нүдээ анин тэвчсэн байртай шүдээ зуун : бас бас бас ЛУ-ХАН..
Би инээсээр : авж өгмөөргүй байгаа юм уу? "Би түүнрүү ойртон хүзүүгээр нь тэврээд нүдрүү нь эгцэлж харан" найз минь амттай хоол аваад өг "инээмсгэлэх"
Сэхүн ч тэр нүдрүү минь чимээгүй ширтэж байлаа.
Би : сонсож байна уу?
Сэхүн шүлсээ годхийтэл залгиснаа толгой дохин : мм
Бидний дунд зайгүй шахуу, хэтэрхий их ойртчихсон байлаа. Амьгал нь мэдрэгдэж, түүний нүдний давхраа ямар болох нь, хөмсөг нь ямар өнгөтэй хир өтгөн болох нь, хамран хичнээн өндөр болох нь, хар үст залуу хичнээн цагаан арьстай болох нь, уруул нь ямар хэлбэртэй мөн өнгөтэй болохыг би нарийн нягтралаар харах шиг л болж байв. Зүрх минь булгилж, нүүр минь шатаж эхлэх мэт мэдрэгдэж гэнэт яагаад ингэж ойртсондоо бантан даруй холдлоо.
Би ч тэр даруй холдоод юу ч болоогүй мэт : бид их дотно байсан гээ биз дээ. Э-эвгүй байна уу?
Сэхүн : чввв, түрүүхэн надад итгэхгүй хорвоо ертөнцийн аюултайг гайхаад байсан эмэгтэй хэзийнээ надаар хоол авахуулахаар дагаад явж чадах юм гэж үү?
Би : миний дотны найз юм бол би чамд итгэдэг байсан гэсэн үг. "доошоо харсаар" хэзээд, үргэлж...
Сэхүн ч тэр намайг татан босгоод : ахдаа итгээд дагаад явж дээ. Явцгаая, мөн "урууланд минь хүрэн дээш инээмсгэлүүлэх мэт өргөөд" ингэж урвайх нь эрүүл мэндэд чинь муу гэж эмч хэлсэн. Тиймэ болохоор инээ "мөрөөр минь тэврэн явах"
Би ч тэр үг дуугуй даган явлаа.

~You've Fallen For Me 2~Kde žijí příběhy. Začni objevovat