14. Бүх зүйл.... Зүгээр биздээ?

473 23 2
                                    

*Хоёр долоо хоногийн дараа*
Цаг хугацаа аясаараа өнгөрсөөр, бид хэдэн долоо хоногийг ардаа өнгөрөөсөн байлаа. Хичээл ч хаагдах дөхөж ахин шинэлэг зунтай золгохоор яваад л байна. Эргээд нэг харах нь ээ өнгөрсөн өдрүүд ард минь инээмсгэлэн үлджээ.
Сургуулийн гадаах талбайн сандал дээр модны сүүдэрт ганцаар зөөлөн инээмсгэлсээр сууж байлаа. Элдвийг тунгаагаад л...
Бид нэг жилийн өмнө дөнгөж л нэгэндээ дасаж эхэлсэн үе байжээ, нэгнээрээ тоглоом шохуу хийн, ам уралдан ярьж нэгнээ няцааж, уурлуулж , инээлгэж, гомдоож, гунирхуулаад л...гэвч одоо хирнэ өөрчлөгдсөн зүйл бий гэж үү? бид одоо ч гэсэн тийм шүү дээ. Бусад хосуудаас тэс өөр мэт санагддаг юм. Илүү адал явдалтай, илүү сонирхолтой, илүү хөгжилтэй...илүү ч их зүйлийг туулаад гарсан байх...
Энэ бүх бодлын хажуугаар утасны чичрэх дуу чимээ дуугарсаар тасалдуулж орхилоо. Харвал энэ Сэхүний ээж байв...

Би утсаа авсаар : сайн байна уу та хэхэ
Ээж нь : аягүү, нээ. Сайн сууж байсан биз дээ?
Би : тиймээ, та өнгөрсөн хугацаанд сайн байсан биз дээ?
Ээж нь : тиймээ. Хэсү-яа өнөөдөр орой завтай юу? Би : тиймээ
Ээж нь : ашгүй дээ. Тэгвэл орой хамтдаа хоололцгооё яаж байна?
Би : вуаа сайхан сонсогдож байна. тэгье ээ. Гэхдээ би хамт хоол хийлцэе
Ээж нь : аягүү анияа, чи шууд л Сэхүнтэй—
Би : яалаа гэж дээ, би очиж туслалцая. Сэхүнийг оройхон дуудчихья
Ээж нь инээсээр : ёстой нэг, тэгвэл өөрөө мэддээ Би : тэгье ээ би хэдийд яваад очих уу?
Ээж нь : за одоо цаг....умм....хоёр цагийн дараа хүрээд ирвэл яаж байна?
Би инээмсгэлсээр : тэгье ээ яваад очиё
Ээж нь : заа тэгвэл тэр үед уулзацгаая
Би : зааа...
Ээж нь ч инээмсгэлсээр утсаа тасаллаа
Би ч нүүр дүүрэн инээмсгэлэн урагшаа хартал ардаас танил дуугаар "ам чинь задарчихвий дээ" гэж хэлэх нь сонсдлоо. И Жунхён??
Би эргэн харвал тэр сандал тойрсоор хажууд минь ирэн суулаа.
Би : чвв, чи ч бас амаа задартал инээ л дээ "түүнрүү ойртон хацарт нь гараа хүргэн уруулнаас нь дээшээ инээмсгэлүүлэх мэт татлаа"
Тэр ч нэг хүчээр инээмсгэлэх аятай урууландаа автсаар : яаа
Би инээмсгэлсээр гараа аваад : юу?
Жунхён надруу нэг харснаа эргэн урагшаа харсаар : бии...явлаа
Би түүнрүү бага зэрэг гайхсаар харан : хаашаа?
Жунхён мөрөө нэг хавчснаа надруу харан : ммм....магадгүй чиний мэдэхгүй газар
Би : юуу?
Жунхён хальт инээмсгэлснээ : зун цаг ирж байна шүү дээ. Энэ зуныг энд биш өөр газар
Би : өөр газар?
Жунхён ч надруу хачин харан урагшаа харсаар : чи жаахан тэнэг байх аа
Би : яа
Жунхён : аххх...мартдаа. Март март
Тэр энэ зун хаа нэг тийшээ л явж амрах санаатай байгаа бололтой. Ойлгож л байна шүү дээ ойлгож байхад тэнэгээр дуудаад л...ингэж хэлмээр байгаа боловч амнаас минь гарж өгсөнгүй дээ...
Би ч чимээгүй урагшаа харлаа.
Жунхён надруу харан шивнэсээр : яа
Би түүнрүү харлаа
Жунхён шивнэсэн хэвээр : тэгэж байгаад хоол хамтдаа идэцгээе
Би юу ч болоогүй мэт царайлсаар толгой дохин : тэгье ээ. Гэхдээ яагаад шивнээд байгаа юм? хүн айлгаад л..
Жунхён ийш тийш харснаа эргэн надруу харан шивнэсээр : Чиний найз залуу сонсчих юм бол "инээмсгэлэх"
Би инээсээр : чввв. Та хоёр хамт хооллосон гээ биз дээ өнгөрсөн баасан гаригт
Жунхён эргэн зүгээр ярьсаар : тэгээд?
Би : юун тэгээд гэж? Тийм байхад юундаа маяглаад—
Жунхён боссоор : чшшш. Чимээгүй. Би явлаа ярина аа
Би ч түүнийг дагуулан харсаар : м.ммм...яв яв "гараараа цааш яв гэж хөдөлгөх"
Жунхён ч хальт инээмсгэлчихээд цааш алхан яваад өглөө.
Би амандаа бувтнасаар түүний ардаас харан : эее ёстой нэг. Хачин амьтан. Маягтай амьтан, сонин...сонин...

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now