5. Ганцхан минут...

590 29 0
                                    

Чихэн дээр минь маш олон зүйлс шаагиж шуугиж байна. Үүнтэй адилаар нүдээ аниастай байх миний зураглалд маш олон зүйл харагдангаа орж гарч байв. Ухаан орсон цагаасаа эхлээд хийж үзээгүй, болоогүй явдлууд харагдаж, яригдаж сонсож байгаагүй шинэ зүйлс хэзээний болчихсон мэт л зураглаастай байлаа. Үй түмэн хоолойн дундаас миний бас Сэхүний хоолой хамаагүй тодорч сонсогдоно. Бид инээлдээд л инээлдээд л, машин дотор нэгнээ илж таалан ноолон, нэгэндээ эрхэлээд л. Харин одоо байдал өөрчлөгдөөд эхэллээ, би асар их шаналж уйлж байна, Сэхүнээс ч тэр тэрхүү шаналлыг мэдэрч байна, бас өөр нэгэн эмэгтэй, царай зүсийг нь хэзийнээ таньдаг юм шиг. Гэнэт эмэгтэй Сэхүнтэй маргаж эхлэхэд үүнийг нь би хаанаас ч юм бэ маш ойроос хирнэ нууцаар сонсон сэтгэлээ түгшээж байлаа. Дахин нэг эрэгтэй хүний хоолой. Энэ Кёнсүү байна. Түүний байдал эрс шийдэмгий бөгөөд бухимдлаар дүүрсэн сонсогдоно. Тэр маргалдаж буй Сэхүн эмэгтэй хоёрын дундуур орон үг хаяхад балмагдсан миний бие нэг хаалгаар ороод авлаа. Энэ үед зүрх минь хэвийн хэмжээнээс хэд дахин цохилж сандарч орхижээ. Энэ хүрээд бүгдийг таслах мэт өрөөний хаалга тогшсоор "миний охин боссон уу" гэж ээжийн минь хоолой сэрээж орхилоо. Агшинд нүдээ таг хийтэл нээсэн ч би хаашаа ч хөдөлсөнгүй. Нүдээ хэд хэд завчлахын зэрэгцээ амьсгаагаа хурдан хурдан аван гаргана. Зүүд биш, энэ зүүд биш байсан. Би сайтар мэдэж байна, баталж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Зүүд биш байсан, тэгвэл юу юм? юу юм? төсөөлөн бодолт юм уу? өчигдөр Сэхүнрүү сэтгэл минь тэмүүлж буйг олж мэдэн, хүлээн зөвшөөрч, үүнээс үүдэн өөрөө өөрөө л гэгэлзсэнээс болоод одоо бүр түүнтэй ирээдүйгээ төсөөлж хэвтээ юу? Гэвч үгүй байлаа, хэзээ ч тэгж төсөөлөөгүй, ингэж төсөөлөхөд миний хүч түлхэлт хэрэгтэй атал түрүү болсон бүх явдал дур мэдэн сэрүүн байсан надад зураглагдаж орхисон. ТЭГ-ТЭГВЭЛ А-АРАЙ?... Ээж хаалганы цаанаас : охиооон. Боссон юм уу даа хичээлийн чинь цаг— Би таг гөлөрсөн хэвээр : тиймээ. БОСОЖ БАЙНА Ээж : заа... "цааш явах хөлийн чимээ сонсдоно" Би нүдээ аниад ахиад бодохыг хичээлээ. Оюун ухаанаа ингэж дайчилж байгаагүй би энэ удаад хүчлэх мэт эргэн санахыг хичээж байв. Ахиад л тэдгээр үйл явдал замбараагүй орж гарна, хэлж буй үгс, дуугарч буй дууны өнгө нь тодоос тод сонсогдож байлаа. Бороотой өдөр машинд буй Сэхүн бид хоёр тэгвэл ямар учиртай юм...эхлэлийг нь санахгүй гэнэт л тэр хэсэг санаанд минь бууж байсан тул ойлгоход бэрхшээлтэй байлаа. Гэсэн ч хамгийн түрүүнд санаанд минь бууж буй зүйл гэвэл арай Сэхүн бид хоёр үерхдэг байсан юм уу гэсэн бодол. Гэтэл тэр яагаад надад энэ бүгдийг хэлээгүй хэрэг үү? Б-байж болох уу?
Ээж ахин хаалганы гадаа ирэн : хөөе хичээлийн цаг чинь дөхөж байна гээд байхад "хаалга тогших"
Би ч ухасхийн боссоор : заа даа. босож байна. "гэсэн хэдий ч би ахин дахин үй түмэн зүйл бодсоор гөлийн суусаар"

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now