8. Би удахгүй ээ Сэхүнаа, жаахан л хүлээгээрэй...

633 24 0
                                    

Сэхүн : хоёулаа хамт амьдарцгаая гэж байна. Манайх рүү нүүгээд ирж болохгүй юм уу?... Үнэндээ үүнийг би бодож үзээгүй биш үзэлгүй л яахав. Хичнээн тэр ингэж нүдрүү минь эгцлэн харж чухалчлан хэлж байсан удаагүй ч түүнтэйгээ хамт байх цаашдын ирээдүйгээ төсөөлөхдөө хэрвээ энэ залуутай хамт амьдарвал яах бол гэх зэргээр тунгааж л байсан. Цаашлаад намайг дотуур байранд байлгахыг тэр тийм ч ихээр хүсдэггүй, гэрлүү минь явуулах хүртэл дургүй, хоёр биендээ баяртай гэж хэлээд өөр өөрсдийн гэрлүүгээ орцгоох дургүй бид, тэр тусмаа Сэхүнаас ийм үг төд удалгүй гарна гэдгийг гадарлаж байсан болохоор түүний хэлсэнд тэгтлээ балмагдаж гайхсангүй. Гэхдээ одоо хүртэл гэрийн минь гадаа хүргэж ирэн духан дээр минь үнсээд баяртай гэж зөөлөн инээмсгэлэн орохыг минь харах тийм даруухан зүрх сэтгэлт харилцаа надад таалагддаг хэвээр ч хэт удаан хүлээлгэсэн түүн дээрээ очих цаг нь болсон мэт санагдаж байлаа. Гэхдээ л угт минь хараахан бэлэн биш ч юм шиг хэлбэлзээд байх юм...
Би түүнрүү харсаар нэг доошоо харан эргэн Сэхүнрүү хараад : м-мм...м-мм... "үл ялиг инээх" Сэхүн зөөлөн инээмсгэлсээр : хариулт нь хараахан гарж ирэхгүй харагдаж байна
Би : хэхэ... "улмаар би зүгээр л түүнрүү ойртон тэврээд авлаа, мөн багагүй гүнзгий амьсгаа аван гаргасаар инээмсгэлэнэ"
Сэхүн : ойлголоо. Бодож үзээд дараа нь
Би толгойгоо зөөлөн дохисоор : ммм
Сэхүн тэврэлтээ улам чангалсаар : аягүүү
Би : хөөе намайг шалчийлгамаар байгаа юм уу "ийш тийш болон тэврэлтийг нь зөөллөх гэж оролдох"
Сэхүн хальт инээсээр : шалчийж болдог эмэгтэй юм уу "хаха ярьж байгааг нь"
Би инээсээр : чвв, "түүнээс хөндийрөх гэж оролдтол тэр ч хариу тэврэлтээ зөөллөн надаас хөндийрлөө"....
гэхдээ чи манай ээжээс зөвшөөрөл авсан уу? Сэхүн төв царайлсаар : ямар зөвшөөрөл?
Би : хамт амьдрах хэхэ
Сэхүн бахдалтай гэгч нь : яа, өнгөрсөн хугацаанд бид хичнээн дотноссон гэж бодно. Ярих ч юм биш
"тиймдээ, урт хугацаанд ээжид минь түшиг тулгуур болон эмнэлэгт сахиад л, хамт зовлон шаналалаа хуваалцаад л, нэг нэгэндээ дэм болж ирсэн нь ойлгшомжтой шүү дээ"
Би хэсэг дуугаа хураан чимээгүй зогслоо.
Сэхүн : яасан бэ, тавгүйрхчихсэн үү
Би даруй инээмсгэлсээр : ани, яалаа гэж... ашгүй дээ. Харин би жаахан тиймхэн бололтой
Сэхүн : юу тэр?
Би : ээжтэй чинь тийм ч дотно биш, барагтаа л уулздаггүй...
Сэхүн : өнгөрсөн хугацаанд ээж минь зүрх сэтгэлээрээ чамтай хамт байсан шүү дээ, тиймэрхүү зүйл дээр санаагаа битгий зовоодоо, "чихний минь ардуур үсийг минь хийсээр" тэгэж байгаад хамт хоололцгооё
Би : ммм "толгой дохих"
Сэхүн : угаасаа л их завгүй хүмүүс. Надтай хүртэл цаг гарган уулзахгүй байхад "инээх"
Би : чвв, харин чи л очиж уулзахгүй маягладаг юм биш үү
Сэхүн : өөхөө, юу ярьж байгааг нь хараачээ, би яалаа гэж—
Би амыг нь дарсаар инээн : чимээгүй бай. Явцгаая "гараа аван түүнээс сугадан чирсээр алхах"
Сэхүн : чвв хаха
Салхи хүртэл зөөлнөөр үлээгээд л, аргагүй л хаврын урин дулаан цаг агаар ирж байгаа нь мэдэгдэж байлаа. Тэр тусмаа өнөөдөр бид хоёрыг улам баясгах мэт...
Бид хоёр явсаар амралтын байшиндаа хүрж ирлээ. Нэг давхар дүнзэн хирнэ урт байшин биднийг хүлээж байлаа. Гадаа нь саравчтай, савлууртай гээд л маш тайван чимээгүй тав тухтай газар...Залуус ч хэзийнээ ирчихсэн товничихсон бас болоогүй ээ зугаацацгаасаар...

~You've Fallen For Me 2~Where stories live. Discover now