++PART6++

4.2K 182 3
                                    

Нарны тусгал нүүрэн дээр минь тусахад хүчээр нүдээ нээлээ орноосоо босоход би нүцгэн байсанд гайхан өчигдөр шөнө юу болсноо ахин нэг бодлоо. "Ээхх ичмээр юм аа би өөрөө түүнийг хийсэн бүр жоохон хүүхэдтэй би чинь яачихаа вэ тт.тт". Нүүрээ дарсаар доош суун өөрийн хийсэн үйлдэлдээ ичин сууж байхад хаалга онгойх чимээ гарахад хэн нэгэн ирж байгааг мэдэн хажууд байсан нэг том цамцыг авч өмсөөд байж байтал ард нэг зүйл унагаах чимээ гаран сандран эргээд харвал юнги утсаа унагаачихсан намайг таг гөлөрцөн зогсож байлаа "Ю.юн.юнги ч.чи". Би итгэж чадахгүй нь тэр байхгүй байж байгаад ирэхдээ яагаад заавал одоо ирдэг байна аа би жонгүгын том цамцыг өмсчихсөн жонгүг орон дээр нүцгэн шахуу унтаж байхад би юу гэж хэлэхээ мэдсэнгүй зүгээр л доош харан уруулаа хазан зогсоно би яг одоо түүнд яг юу гэж тайлбарлах ёстой вэ "ю.юн...". Хоолой зангираад үг хэлж чадалгүй нулимсаа дуслуулан зогсож байхад юнги инээснээ. "Хаахх одоо бүр энэ байранд уу?? чи ч бүр я*хан болчихож тийм үү" гэж хэлснийхээ дараа хаалга саван гарч одлоо
Зогсоо зайгүй нулимс минь урссаар сая болсон зүйлийг жинхэнээсээ болоогүй гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ
"Яагаад энэ бүхэн худлаа биздээ яагаад?? Би ийм зүйл хүсээгүй ". дотор минь давчдаж амьсгалахад хүртэл хэцүү болж байв би юнгид хайртай гэтэл миний хийсэн энэ бүх үйлдэл намайг түүнээс холдуулж байна гэхдээ юнги чиний зүрх сэтгэл өөр хэн нэгэнд байхад би юу хийж чадна гэж
Амаа даран уйлсаар өөрийгөө харааж байхад араас дулаахан зүйл мэдрэгдлээ
"Намайг уучлаарай хэми". жонгүг намайг тайвшруулахыг хичээж байсан ч огтхон ч тайвширсангүй
"Юнги ахад хайртай юм уу?". жонгүг намайг эргүүлж харуулан миний нүдрүү харж байгаад асуухад би үг хэлж чадалгүй зүгээр л толгой дохин уйлсаар байлаа
"Тэгвэл яагаад ийм үйлдэл хийж байгаа юм бэ?". гэж хэлээд нулимсыг минь арчиж өгөөд. "Тэгвэл бидний хооронд юу ч болоогүй гэж бодоцгооё" гэхэд арай тайвширч байлаа
Бид маш удаан ярилцсан яагаад ч юм жонгүгт итгэж болохоор юм шиг санагдлаа би түүнд зарим зүйлсийн тухай хэлсэн юм тэгээд бид бүх зүйлийг шинээр эхлэх болсон

Өнөөдөр бол шинэхэн өдөр бүх зүйлийг шинээр эхлэх өдөр анх энэ сургуульд ирэхдээ ямар байсан яг түүн шигээ байх болно
Сургуульдаа ирэн анги руугаа явж байхдаа би айж бас сандарч байв ангид юнги байгаа байх гэж бодохоор л дотор давчдаад уйлмаар санагдаад ирлээ
гэхдээ одоо би анх байсан шигээ байж түүний найзуудтай энгийн харилцаатай болох болно
Ямар ч аргаар хамаагүй юнгитэй буцаад найзууд болж түүнийг өөртөө дурлуулах болно доо😏
Ангидаа ороход тэр миний хажуугын ширээнд суусан хэвээрээ ширээгээ дэрлээд хэвтэж байлаа
Би түүний хажууд очоод ширээндээ суухад тэр надруу эргэж харахад зодолдсон бололтой нүүр нь хөхөрчихсөн уруул нь сэтэрчихсэн байв хэн чамайг ийм болгосон юм бэ? Яагаад нүүрээ ийм болтол зодолдсон юм бэ? гэж асуухыг хүссэн ч чадсангүй "Сайн уу? Юнги" гэж инээмсэглэн юу ч болоогүй юм шиг хэлчихээд өөр тийш харан нулимсаа тэвчих гэж хичээлээ "мм сайн уу". юнги хариулахад итгэж чадсангүй би багахан ч гэсэн баярлаж байна
Хичээл орсоор юнги зүгээр хичээлээ хийж байгаа боловч дотроо их шаналж байв яагаад гэвэл түүнд их хэцүү байгаа учир нь түүнд хэмиг гэх сэтгэл байдаг хэмиг жонгүгтай байхыг харсан бас тэр нэг л өөр болчихсон болохоор
Завсарлагааны хонх дуугаран багш гарж явсны дараа"Хэми гадаа чамайг нэг царайлаг залуу дуудаад байна" гэж урд талын ширээний охин хэлэхэд хаалга руу харвал жонгүг инээмсэглэн зогох ажээ "Сайнуу жонгүг аа" тэр одоо миний маш сайн найз болсон бас сургууль нь манай сургуультай их ойрхон байдаг болохоор надтай уулзахаар ирж "сайн за байдал ямархуу байна юнги ах зүгээр харьцаж байна уу" гэж надад сонсодох төдий шивнээд их л чухал царай гарган миний хариултыг хүлээнэ "гарж байгаад ярилцая" бид хамт сургуулиас гарч ундаа аван нэг сандал дээр суун ярилцлаа
би нэг санаа алдчихаад "бид зүгээр л нэг танилууд шиг байгаа өглөө мэндэлснээс хойш юу ч яриагүй бас надруу ахиж хараачгүй" сүүлийн үгээ хэлэхэд их л гунигтай сонсогдлоо гэтэл жонгүг намайг тэвэрч аваад "зүгээрдээ тэр заавал тантай эвлэрч бүх зүйл сайхан болно за юу одоо ахиж битгий гунигла" ингэж хэлэхдээ намайг чангаас чанга тэврээд үсийг минь зөөлөн илэв
Бид ярилцаж дуусаад би сургуульруугаа орж жонгүг гэрлүүгээ явлаа
Намайг ороод ширээндээ суухад "Жонгүг та хоёр ч сайхан хосууд болжээ" юнгиг түрүүлж ярихад их баярласан боловч тэр буруу ойлгочихож "ү.үг.үгүй ээ бид хосууд биш" хоолой минь чичрэн зүрхний минь цохилт түргэсээд ирлээ би айж байна үнэхээр буруугаар ойлгоод жонгүг бид хоёрыг хос гээд бодчихвол яана аа "мм" гэж их тайвнаар хэлэхэд нь буруугаар ойлгоогүй болотой гэж бодон арай тайвширлаа

Гэхдээ юнги одоо хүртэл буруугаар ойлгосоор байсан юм... тэр жонгүг хэми хоёрыг харьцаагаа нууж байна гэж бодож байгаа...

Дотуур байрандаа ирээд шууд л орон дээрээ тэрийн хэвтлээ гэтэл хаалга онгойх чимээ гарж хэн нэгэн орж ирэв би энд ирдэг бас хаалга онгойлгодог карттай надаас өөр хэн байдаг билээ гэж бодсоор өндийн харвал О.О "Ю.юн.юнги ч.чи э.энд юу хийж байгаа юм..." гэж гайхсаар асуувал "хэрвээ чи санаж байгаа бол би чиний өрөөний хамтрагч чинь". Гэхэд би сая ямар тэнэг асуулт асууснаа ойлголоо
Юнги усанд орж байхад би юу хийхээ мэдэхгүй сандран сууж байлаа гэнэт энэ тухай жонгүгт хэлэх хэрэгтэй гэж бодон утсаа аваад жонгүгрүү залгавал хэсэг дуудаж байгаад тэр утсаа авлаа

Би:Байна уу жонгүг а хэлэх чухал юм байна

Жонгүг:мм юу болоов??

Би:юнги буцаад ирсэн бас надтай юу ч болоогүй юм шиг харьцаад байна

Жонгүг:"мм би түүнийг буцаж очих хэрэгтэй гэж хэлсэн юм аа одооноос эхлээд ах наана чинь дандаа байх болно за тэгээд амжилт баяртай"
Гэсээр шууд утсаа таслалаа

Би:ЖОНГҮГ хөөе
Намайг ярьж дуусаагүй байхад жонгүг утсаа тасласанд уурлан хашгиртал. "жонгүгтай утсаар ярьж байсан юм уу" гэж хойно минь юнги дугарлаа энэ хоолой үнэхээр хүйтэн хөндий юм

Юнги-н талаас

Хэми чи энэ бүхнийг хийснийхээ дараа зүгээр байж чадаж байна гэж үү...

Хэми чи яагаад жонгүг та хоёрын хоорондох харьцааг нуугаад байгаа юм бэ? би бүгдийг нь мэдэж байна чамайг ийм байхыг харах яагаад ч юм сонин санагдаад байх юм жонгүг та хоёрыг хос гэдгийг мэдэхэд ч бас их сонин байсан зүрхийг минь зүүгээр цоо хатгаж байгаа мэт их өвдөж байсан
Намайг уснаасаа гарж ирэхэд хэми жонгүгтай утсаар ярьж байсан бололтой уур хүрээд л явчихав тэгээд хэлсэн үг минь үнэхээр хүйтэн сонсогдлоо

Миний талаас

Яагаад надтай ингэж харьцаад байгаа юм бэ хэцүү байна

Энгийн л өдрүүд хичээлдээ яваад л хаяа жонгүгтай уулзаад л ойрд юнги их сонин байна их даруухан ч гэх юм уу нөгөө сонин сонин үдэшлэг рүүгээ явахгүй байгаа бас надтай энгийн л харьцсаар байгаа дотуур байрандаа дөнгөж орж ирээд зогсож байтал яг ардаас юнги ороод ирлээ түүнийг харахад ахиад л зодолдсон бололтой "юнги нүүр чинь...би цэвэрлээд өгье". гээд бушуухан шиг эмийн хайрцаг авчиран юнгиг суулгаж байгаад нүүрийг нь цэвэрлэв тэр юу ч дугарахгүй байсан болохоор би түрүүлж юу болсныг асуухад. "би найзуудтайгаа жоохон муудалцаад". гээд надруу инээмсэглэхэд. "юунаас болж". гэж болгоомжтойхон асуулаа "тэд чамайг хусогтой унтсан я*нхан гээд байсан тэгээд л" гэсээр юу ч болоогүй юм шиг надруу инээмсэглэж байлаа гэхдээ энэ бүхэн үнэн шүү дээ...

Yohh ene bur zambaraagu bolchloo Yu ch bolod baigaa ym neeh sonin blod bhin😞

++SAY I LOVE YOU++Opowieści tętniące życiem. Odkryj je teraz