++PART19++

1.2K 77 4
                                    

"Юнги чи кино дууссанаас хойш нэг л сонин байх чинь" гэсээр хэми бодлогоширон алхах юнги рүү гайхан харах бол юнги түүнрүү хоосон харцаараа хуурамч инээмсэглэл тодруулна. Хэдий инээж байгаа ч түүний хоосон харц энэ бүхнийг хуурамч гэдгийг илтгэх бол хэми ийм зүйлд хууртсангүй дотроо түүнийг яагаад гэнэт ийм болчихсон тухай эргэцүүлэх аж.
Юнги хэмиг дотуур байранд нь хүргэж өгснөөр өнөөдрийн романтик болзоон төгсгөл болсон юм.
Юнги саянаас хойш чимээгүй сууж байсан ч гэнэтхэн хэми рүү харахдаа харц нь илүү шийдэмгий болчихсон байх нь тэр.
Хэми түүний ёроолгүй ангал мэт өөртөө бүхнийг уусгах харанхуй нүд рүү нь харахдаа зүрхэн дэх мэдрэмжиндээ хөтлөгдөн удаанаар урагшилж юнгигийн уруулыг амталж эхэлсэн юм. Чихэрлэг амт нь түүнийг улам л өөртөө уусгана. Энэ удаа тэд хязгаараа давах цаг нь болсон бололтой. Гайхалтай болзооны дараа ийм зүйл болох нь магадгүй энгийн үзэгдэл биз.
Хэми амталж байсан уруулнаасаа сая л нэг хөндийрөн түрүүнээс хойш тогтворгүй нэг л зүйлд санаа зовоод байсан найз залуугаа тайвширсан байхыг хараад хийх ёстой зүйлээ хийсэн мэт санагдана.
Юнги хэмид биеэ наан нэг гараа бэлхүүсээр нь оруулан өөрлүүгээ татаж "Баярлалаа хэми" гэчихээд дулаахан цээжиндээ наалаа. Хэмид одоо л энэ дэлхий дээр юу ч болж байсан энэ дулаахан залуутай л хамт байхад юуг ч давж болно гэсэн итгэл найдвар төрж байсан юм.

"Баяртай хэми, маргааш ахтай хамт зугаалцгаая" гэсээр сэтгэл нь хөнгөрсөн бололтой юнги нүүр дүүрэн инээсээр ийн хэлчихээд гарч одлоо.

Ганц хоёроор дуслах нулимс нь хэмигийн дэрийг норгох бол хэми ахиад л уйлсандаа өөрийгөө зүхэж сул дорой байж болохгүй гэж өөртөө ахин дахин сануулна. Жон у тэр магадгүй сахиусан тэнгэр байх, энэ хорвоо дээр дүүгээ аз жаргалтай болгохоор ирсэн сахиусан тэнгэр.

Юнги дотуур байрнаас гараад л хэмиг санах сэтгэл нь хоосрон хэн нэгнээр дүүргүүлэхийг хүсч буйг мэдрэх шиг. Өөрийгөө шоолон инээсээр машиндаа суун хурдлах юнги чанга чанга инээсээр "тэнэг юнги ингээд байвал хэмигээс алхам ч холдож чадахаа болих нь! Иймэрхүү зүйлсийг сурсан баймаар юм гэтэл хэмитэй хамт байх тусам илүү их шунаж холдохыг хүсэхгүй байна магадгүй дурласан залуугийн тэнэг үйлдэл байх. Бурхан минь ичиж үхэх нь ээ Мин Юнги би уг нь ийм хүн биш шдээ гэхдээ л Гу Хэми тэр эмэгтэй намайг нялх муужгай шиг болгоод байна!! ямар ичмээр юм бэ кяахх" гэсээр юнги час улаан хацартайгаа саянаас хойш хэмиг тэврэх үедээ түүний үнэрээр уушгиа дүүртэл амьсгалаад авсан тухайгаа бодон ганцаараа ярьсаар ичингүйрэн давхих аж. Томхон бөгөөд хүйтэн, амьгүй энэ харшийн өмнө ирэхдээ юнги хэзээ ч дуртай байгаагүй.

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now