++PART21++

1.9K 94 32
                                    

Хэдэн өдөр юнги өрөөнөөсөө гараагүй бөгөөд хоол ч олигтой идээгүй юм. Хэми ахиад л түүний өрөөний гадаа хоол идэхийг гуйн хаалгыг нь налан сууж байлаа. Жонгүг хоёр тавагтай хоол барьсаар тэнд ирэн "эгчээ та ч бас хоол ид, ахаа та үнэхээр ахынхаа оршуу--" түүний үгийг гүйцээлгүй юнгигийн цөхөрч барагдсан гунигтай хоолой гаран "Амаа тат жонгүг!! Эндээс яваад өг намайг зүгээр л ганцааранг минь байлга гуйя" ингэж хэлмэгцээ юнги багахан авиа гаргасаар уйлж эхлэв. Хэтэрхий үнэ цэнэтэй хүн нь шүү дээ. Одоо юнгид бүх л дурсамж нь тодрон эвдэрсэн дуу хураагч аятай ахин дахин давтагдах шиг л болно.

Хэми одоо ч бодол болон суусаар, яагаад заавал жимин түүнд болгоомжтой бай гэж анхааруулсан өдөр ийм зүйл тохиолдож байгаа тухай олон зүйл ургуулан бодох ч үнэндээ баттай хариултаа олсонгүй.

Жонгүг хурдтай гүйсээр хэми дээр ирмэгцээ амьсгаагаа дарж ядан "Эгчээ юнги ахыг харсан уу?, тэр байхгүй байна" гэчихээд санаа зовсон янзтай ийш тийш харж байлаа. Хэми юнгиг тэр бөглүү өрөөнөөсөө гарсанд нь баярлах сэтгэл төрөх ч санаа нь нилээдгүй зовж байсан юм. Хэми сулхан инээмсэглээд "Жонгүг аа, юнгид хугацаа өгцгөөе харин ч тэр өрөөнөөсөө гарчихсан байна шүү дээ тиймээс зүгээр л орхичих юнги нас биенд хүрсэн хүн" түүний энэ хариултын дараа жонгүг толгой дохиж гарахаар хаалга зүглэв. Жонгүг гарахад хэми сандарсаар утсаа гаргаж ирэн юнги рүү залгах ч холбогдохгүй байв. Сэтгэл нь тайвширах бус улам л түгшээд байсан хэми одоо өөрөө өөрийгөө тайвшруулахыг хичээнэ. Жонгүгт тийм үгс хэлчихээд өөрөө ингээд байж болохгүй шүү дээ.
Бүтэн өдөржин хэл сураггүй байсан юнги сая л нэг дотуур байрандаа ирэхдээ аль хэдийнэ хоосорч цөхөрсөн харцаараа хэми рүү харан инээмсэглэлээ. Дургүй нь хүрсэн, уураа барьж ядсан тийм инээмсэглэл. Энэ удаа хэми түүний энэ төрхийг хармагц өөрийн мэдэлгүй хойш ухарч орхив. Юнги хэмид улам л ойртсоор, хэми хойш алхсаар, тэд хананд тулахад хэми айсандаа булиглан цохилох зүрхээ тайвшруулж ядан "юнги? Яагаад ингээд байгаа юм чи намайг айлгаад байна" гэхэд юнги чанга чанга инээсээр "Гү Хэми! Би чамаас ганц л зүйл асууя. Энэ цаасан дээрх зураг баримтууд худлаа гээд надад өөрийн амаар хэлээд өгөөч?" юнгиг дугтуй болон хэдэн зурагнууд гаргаж ирэхэд хэми гайхаж байсан ч удалгүй амаа даран дуу алдаж орхив. Нүд нь томорсоор гар нь салганаж түүнийг ямар их цочирдсоныг илэрхийлнэ. Зургууд дээр хэмигийн бүх алдаа илхэн харагдах ба энэ зүйлийг л болохоос айж байсан хэми болоод байгаа бүх зүйлсд итгэж ядан "Энэ, энэ... Юнги намайг сонсооч би тайлбарлаж чадна би ..." түүнийг ийн бувтнаж юнги рүү нулимстай нүдээр ширтэхэд бүх зүйлс аль хэдийнэ дууссан байх ажээ. Юнгигийн нулимс урсан толгойгоо сэгсэрч үсээ зулгаах нь харагдана. Чичэрхийлэх хоолой нь арай ядан амаар нь гарж "Хэми гуйж байна, яг одоо миний амьдралаас бүр мөсөн алга болоод өгөөч?" энэ хэдхэн үгсийн дараа хэми хөл дээрээ тогтож ядан доош унаж юнгигээс уучлалт гуйх ба харин юнги эвхрэн хэвтээд уйлахаас өөрийг хийсэнгүй. Хэдхэн хоногийн дотор амьдрал чинь оронгоороо эргэхэд чи яг одоо яах ёстой юу хийхээ эрүүл ухаанаар сэтгэж чадна гэж үү? Хайртай хүнээ алдаж зүрх чинь урагдан бутарч унах тэр мэдрэмж хэтэрхий аймшигтай, гэхдээ үүгээр ч зогсохгүй итгэж хайрлаж явсан хүнээсээ урвалт хууралтыг ахин мэдрэхэд ... чи үхнэ. Сэтгэл зүрх чинь ахин өвдөлтөө тэсэлгүй үхдэг юм. Өвдөлтийг намдааж чадахгүй ч нулимс унагахаас өөрийг хийж чадахгүй байхад яах ёстой гэж. Юнги хаалга зүглэн алхахдаа эргэж харалгүй "хэми, өөрийн хийсэн бүх хэргээ аваад миний сэтгэлээс, амьдралаас минь бүр мөсөн яваарай би энэ удаа тэвчээр гэдэг зүйлийг өөрөөсөө хайгаад олохгүй нь бас миний найзууд гэж бодож явсан хүмүүсийг минь таниулж өгсөнд баярлалаа" энэ түүний сүүлчийн үгс байсан юм. Ганцхан алхам, тэр хаалгаар гараад явчихлаа. Хамтдаа өнгөрүүлсэн аз жаргал уй гунигаар дүүрсэн тэр л дурсамжуудаа хаалганы өмнө орхин бүх зүйлсийг хаяад явчихлаа. Хэми тэр эрч хүчтэй энгийн амьдралтай охин байсан. Юнгитэй уулзахдаа тэр аз жаргалтай дурласан охин болсон харин цаг хугацаа явах тусам тэр нулимс унагахаас өөрийг чаддаггүй нэг болжээ. Бүх зүйл ингээд л дуусчихлаа. Долоо хоногийн дотор хэми үнэ цэнэтэй хүмүүсээ ингээд л алдчихлаа.

Нулимс дуусдаг болов уу? Чи нулимсаа дуустал нь уйлж үзэхээс нааш үүнд хариулж чадахгүй. Хэми, түүний нулимс дууссан уу эсвэл сэтгэл нь хоосорч юуны төлөө уйлж байгаагаа мартаж орхив уу гэлтэй ямар ч хөдөлгөөнгүй хий гөлрөн хэвтэх аж. Үхсэн хүн шиг л хөдөлгөөнгүй хэвтэх бөгөөд тэр одоо ч юнгиг хаалгаар гаран явж буйг нүдэндээ буулган "үлдээ ч" хэмээн амандаа бувтнасаар байсан юм. Өвдөлтийн хязгаарыг давсны дараа тэр мэдрэмж гэх зүйлийг бүр мөсөн умартаж орхижээ. Түүнд сэтгэл хөдлөл гэх зүйл юу ч мэдрэгдсэнгүй. Үүрд тэр байрандаа хэвтэн үлдэхийг хүснэ.

Долоо хоног өнгөрөхөд хэми дотуур байрандаа хаалга ширтэн юнгиг буцаад ороод ирэх болов уу хэмээн найдлага тавьсаар л. Ахин хоёр хоног өнгөрөхөд хэми бодит байдалтайгаа эвлэрсэн юм. Хөнжилдөө биеэ ороон эвхэрч хэвтээд "тэр явчихсан, тэр явчихсан, тэр явчихсан" гэж ахин дахин шивнэх нь яг л өөртөө үнэнг ойлгуулах гэж хичээж байгаа мэт харагдана.

Гү Хэми
Түүний амьдрал ингээд л дуусчихсан.
Сургууль гэх зүйлийг байдаг гэдгийг ч мартаж орхисон гэлтэй
Сүнс нь юнгиг дагаад явчихсан аятай амьгүй бие өдөр хоногийг өнгөрөөнө
Яс нь хэрдийтэл турж эцжээ
Түүний ертөнц бүхэлдээ сүйрсэн юм

Мин Юнги
Архи гэдэг зүйлээс өөр юу ч түүнд алга
Согтох бүртээ хэмиг харж түүнийг санасандаа нэрийг нь дуудсаар зүүднээсээ сэрнэ
Одоо түүнд тэхён л үлдэж
Өөрийн биений талыг алдчихсан мэт тэр л мэдрэмж түүнийг бүрхэнэ
Тэр аль хэдийнэ үхчихсэн
Сэтгэл зүрхгүй амьд үхдэл
Аавынхаа шаардлагаар юнги шинэ өв залгамжлагч болсон
Зөвхөн ажилд бүх зүйлээ зориулж өөр юуг ч үл анзаарна

Тэд ингээд л дууссан.
Төгсөв.

:Би үнэхээр бичих чадвар гэдэг зүйлийг энэ насандаа олж авахгүй бололтой

Тэд ингээд л дуусчихлаа
::Урт удаан олон жилийн настай энэ бичвэрээ дуусгахаар эргэж ирлээ. Бушуухан дуусгахын хүслэн байсан юм.
Сэтгэл хоосорчихлоо бүр,

Богинохон...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 30, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now