++PART15++

2.2K 159 4
                                    

Хэми өглөө сэрээд ахиад л уртаар санаа алдлаа. Өчигдөр юнги ирээгүй болохоор хэми шөнө дунд хүртэл түүнийг хүлээгээд өглөө эрт ирэх байх гэж найдан унтсан ч тэр энд алга юнгид ямар нэг зүйл болсон юм биш байгаа?? Гэх бодол үргэлж л толгойд нь эргэлдэн үнэхээр санааг нь зовоож байв.

Хичээл дээрээ таарна гэж найдсан ч түүний найдвар талаар нэг болох шиг боллоо юнги бас л ирсэнгүй. Хэми хичээлээ эрт тарсан болохоор номын санд сууж хичээлээ хийх гэтэл яагаад ч юм нэг л сонин зүйл мэдрэв түүний эргэн тойронд байгаа бүх л сурагчид найзуудаараа эсвэл нийлдэг хүүхдүүдээрээ сууж байхад харин хэмид хамт суух нэг ч найз алга тэр үнэхээр өдийг хүртэл ганцаараа бусдаас тусгаарлагдсан мэт байдаг байсан гэж үү?? Гайхалтай нь тийм!!
Хэми санаа алдан уншиж байсан номоо хаагаад гадаах хөлбөмбөг тоглож байгаа охидыг цонхоор хэсэгхэн зуур ажлаа саяхан шинээр байгуулагдсан эмэгтэй хөлбөмбөгийн баг бэлтгэлээ хийж байх бөгөөд хоорондоо нэг л ойлголцохгүй алдаа гаргах болгондоо хоорондоо үг хаялцан нэг нэгнийгээ буруутгаж байхад нэг л охин хэмигын анхаарлыг татаад амжсан юм бусдаасаа арай өндөр ахлагч нь болов уу гэмээр охин бусад охидоос илүү сайн тоглох ба хоорондоо маргалдах охид руу нэг харахад л тэд дуугай болж байв хэми зүгээр л харж суухаас илүүтэй тэдний тоглохыг ойроос харахыг хүссэн бололтой цүнхээ шүүрэн номын сангаас хурдтай гэгч нь алхалсаар хөлбөмбөгийн талбайг зүглэлээ

Хэмиг очиход тэд үргэлжлүүлэн бэлтгэлээ хийсээр байх бөгөөд түүнийг очсоныг хэн ч анзаарсангүй үүнд ч хэми баярлан үзэж суухад тохиромжтой суудалд суухаар явж байгаад гэнэтхэн толгойндоо хүчтэй доргилт мэдрэн толгой нь манарч цааш алхаж чадалгүй газар суулаа хэсэгхэн хугацаанд чих нь дүнгэнэж нүд нь харанхуйлан юу болсоныг ойлгож ядан сууж байхад хэн нэгэн ирэн үг хэлэх шиг болсон ч хэми сайн сонсож чадсангүй тийм ч удалгүй өвдөлт нь багасан  толгой нь өвдөхгүй арай дээр болсон хойноо босон эргэн тойрноо харвал бөмбөг барьчихсан өнөөх өндөр охины санаа зовсон харцтай тулгаран сая л өөрийгөө бөмбөгөнд оногдсоноо ойлгов тэр охин нэг бөхийгөөд "биднийг уучлаарай гэхдээ талбайн хажуугаар явж байж жоохон анхааралтай байх хэрэгтэй" гэчихээд цааш эргэж хараад гүйчихэв хэми хэсэгхэн зуур дотроо бачимдан хэлсэн үгийг нь толгойдоо эргэлдүүлсээр амандаа хараал урсгасаар сургуулийн гарах хаалга руу явлаа

Юнги буудалд хоносон бөгөөд маргааш нь тэндээсээ гарах ч хүсэл төрөөгүй юм зүгээр л хэвтээд өөртөө тохиолдож байгаа ядаргаатай асуудлуудаа бодолгүй амар тайван байхыг хичээнэ түүний утас дуугарахад юнги багахан сандран хэмиг залгаж байвал яах талаар бодлоо орой нь очиж хоноогүй бас утсаар ч яриагүй түүний санааг зовоочихсон байгаа даа гэж бодсоор утсаа харсан ч өөр хүн байсан юм зүрх нь хэвийнээсээ арай түргэн цохилж сандралд автаад байсан юнги арай тайвшран тасрахаас нь өмнө дуудлагыг авав юнги утсаар ярьж эхлэхдээ энгийн хоолойгоор ярьсан ч сүүлдээ уурандаа багтрах шахсан хоолойгоор"гэхдээ ахаа та аргалчихаж болохгүй гэж үү... За ойлголоо ямар ч байсан би аавтай ярилцаад үзье" гэчихээд утсаа таслан уртаар санаа алдлаа

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now