++PART20++

1.2K 109 12
                                    

Та нар парт 19 өө уншихгүй бгаам биш биз??
    Хамт байж чадна уншина гээд байсан хүүхдүүдэд би итгээд оруулж бгаа

"Новш гэж энэ бол зөвхөн бид хоёрын дунд байх нууц шүү өөр хэнд ч хэлэхгүй" гэсээр юнги хувцасаа өмсөнгөө хэлэх бол орон дээр сууж байсан нь нэг эвшээгээд "чи л өөрөө согтож надруу ярьсан, бас чи өөрөө миний өрөөнд орж ирж хувцасаа галзуу хүн шиг л тайлж шидээд ор луу минь дайрсан биз дээ тэгчихээд миний буруу юм шиг ярихаа больж үз бас би чамайг өрөөнөөсөө гаргах гэж нилээн үзсэн харин чи намайг дарж аваад унтаа биз дээ" гэчихээд тоосон шинжгүй жуумалзсаар хэвтэнэ. Юнгиг дотроос нь нэг л жихүүцэм мэдрэмж бүрхэж огиулсаар "гэхдээ намжүүн чамайг шалдан унтах дуртай гэж хэн мэдэх юм бас би согтуу өөрийн ухаангүй байсан тэгээд дулаахан зүйл тэврээд унтсан л төдий, яаа бодохоос заваан юм" гэчихээд огиулсаар хурдхан нойл руу гүйлээ.
Намжүүн босож хувцасаа өмсөнгөө хэмид хэлэх тухай бодсоор ганцаараа инээн баясана.

Жон у юнги хоёр намжүүний гэрээс гараад машиндаа суун яах тухайгаа ярилцав. Жон угаас бүх зүйлийг сонссон юнги одоо ч очоод сэхиг алчихмаар санагдах ч одоо бүх зүйл өнгөрсөн бас тэр сэхид байгаа хэмигийн үнэн төрхийг илчлэх зүйлс гэж яг юу болохыг одоо ч гайхсаар. Жон у юнгигийн гарнаас атгаад "ах нь чамайг намжүүнтай унтсан талаар хэнд ч хэлэхгүй амлаж байна" гэсээр инээд алдах үед нь юнги сандран "ахаа та болилдоо наадах чинь муухай сонсогдоод байна" гэж ярвайсаар гомдоллоно.

"Ах нь ажилтай болчихлоо, гэрээт компани маань асуудал тарьсан бололтой. Юнги, хэмиг юу ч болж байсан хайрлаж хамтдаа хэцүү хүнд бүх зүйлийг туулж гараарай эцэст нь хамт байх л чухал одоо ор доо" Жон у эдгээр үгсийг яагаад заавал одоо хэлж байгааг юнги гайхсан ч жаргалтайгаар инээмсэглэсэн юм.

"Бид төгсгөлд нь хамт байж чадах болов уу?? Би үүнд хариулж чадахгүй байна. Хичнээн хамт байхыг хүссэн ч бурхан бол хэрцгий догшин нэгэн. Биднийг үнэхээр хамт байлгах эсэхийг мэдэхгүй нь" юнги ийн хариултаа хэлсэн ч жон у зөвхөн машиныхаа саарал утааг үлдээн нисэн одсон байв.

Юнги энэ уулзалт сүүлийнх гэдгийг мэдээгүй юм.

                                •••
Өдөржин хэми ,юнги болон жон у-г хүлээсэн ч тэдний хэн нь ч ирсэнгүй. Хэмид өнөөдөр өглөөнөөс хойш тэнгэр бүрхэг байсан ч бороо огтхон ч ороогүй нь тийм ч таатай бус санагдана. Хэтэрхий түгшүүртэй гэж хэлж болох юм. Том цонхоороо гадаахыг ширтэн суух нь хэмид аятайхан санагдсан тул хөнжлөөрөө биеэ ороон суугаад уйтгартай хотын амьдралыг ширтэн бодолд орон сууна. Чив чимээгүй орчинд гэнэтхэн утасны чанга дуу хангинасанд хэми цочин дуу алдаж орхив.

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now