++PART18++

1.7K 115 8
                                    

Хэми тас анисан нүдээ удаанаар нээхдээ газар дусал дуслаар буух цусыг харан балмагдаж орхилоо. Жон уд тэврүүлэн зогсохдоо тэр сая л нэг юм ойлгов бололтой "жон у та зүгээр үү?" гэсээр сандран түүний гар луу харвал хуруунуудыг нь даган урсах цус хэмиг сандаргана

"Зүгээр л шүргэсэн төдий" гэчихээд жон у юу ч болоогүй юм шиг инээх ч тэр дүүгийнхээ төлөө өвдөлтөө тэсэж байсан юм

Ахиад буун дуу...

Чанга дуунаар хэмигийн нүд томрон өнөөх залуус руу харахад энэ удаа жимин хамгаалсан бололтой бадриун залуугын гарт байх бууг газар луу чиглүүлэн зогсоо харагдана. Жон у-гын зөөлхөн дуу гарсаар "явцгаах уу удахгүй онгоц буух нь байна" гэчихээд хэмиг түлхэн бүхээгтэй машин руу алхлаа гэхдээ хэми жиминд санаа зовохгүй байж чадсангүй хэд хэдэн удаа эргэн харсаар машинд суухдаа жиминий хэлсэн үгэнд таг гацчихав

"Болгоомжтой байгаарай, Сэхи эрүүл ухаанаа алдчихсан түүний сэтгэцэд өөрчлөлт орчихсон" ийн хашхирах шахам хэлэх жиминий үгс хэмиг хөлдөөчихсөн аятай л хөдөлгөөнгүй болгон бодолд дарагдуулах аж. Машинаа хөдөлгөн буцан давхихад араас нь буудах чимээ хэд хэд гарсан ч тэд тэр газраас хангалттай холдож чаджээ. "Сэхи" гэх үг л толгойд нь эргэлдэж бусдыг нь анзаарах сөхөөгүй явсан хэмигийн гарт нэг зүйл хүрэхэд эхэндээ цочсон ч дараа нь жон у руу нулимстай нүдээрээ харан "айж байна, энэ бүхэн дуусахад юнги бид хоёр хамтдаа байсаар байх болов уу??" гэчихээд жон у гаас зууран уйлж эхэллээ. Энэ удаа жон у хөнгөн санаа алдан хэмигийн нулимсыг нэг гараараа арчиж нөгөө гараараа жолоогоо барин явна. Тэр үе үе хэми руу харан дулаан инээмсэглэлээрээ түүнд итгэ гэсэн шиг инээн "амлаж байна та хоёр энэ бүхний төгсгөлд хамтдаа аз жаргалтай төгсгөлийг хийх учир, надад итгэ" гэх үгсийг сонссон хэми арай тайвширан нусаа татсаар толгой дохив. Хэми жон у гын гар руу дараа нь түүн рүү санаа зовсоор харахдаа энэ бүхэнд зөвхөн өөрийгөө л буруутгана. Учир нь жон у нөгөө гараа хөдөлгөх бүртээ багахан ярвайж өвдөлтөө тэсэж байсан юм. Энэ бүх тэсвэр тэвчээр, эр зориг, хайр гэх зүйлсээ зөвхөн 'юнгигын төлөө' зориулж зөвхөн дүүгээ аз жаргалтай байлгахыг л юу юунаас илүү хүснэ. Тэр дүүдээ хэнээс ч илүү хайртай гэдгийг та бүхэн харж байгаа байх гэхдээ ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй нь...
Хэми жон уг ажиглан явахдаа юнгигээс үнэхээр өөр царайтай болохыг харан яагаад өмнө нь анзаардаггүй байсан юм бол? Гэх асуултыг өөрөөсөө асуусаар жон угаас харцаа салгасангүй. Тэр юнгиг бодвол их өндөр өргөн мөртэй, жижигхэн ч өөрт гайхалтай зохих давхраатай алаг нүдтэй мөн юнгитэй ганц төстэй зүйл нь уруул нь, инээхээрээ юнги эгдүүтэй болдог шиг гоё инээдэг. Жон у том нүдлэн "яасан?? Би аймар харагдаж байна уу" гэж багахан тоглоомоор асуун инээсэн ч удалгүй хөмсөг нь атирч зүүн гараа хөдөлгөлгүй өвөр дээрээ тавьлаа. Нар аль хэдийнэ мандчихсан өглөө болчихсон байгааг анзаарсан хэми "юнги арван цагт онгоцноосоо бууна тийм ээ" гэхэд жон у хурдаа нэмэн "тиймээ бид хурдлахгүй бол амжихгүй нь" энэ удаа тэд хурдны замаар явж байсан учир чөлөөтэй хурдан давхиж байв

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now