++PART7++

4K 160 8
                                    

Би түүний хэлсэн үгэнд таг хөшчихөв тэд үнэн зүйл хэлсэн байхад юнги намайг хамгаалж тэдэнтэй зодолдсон хэрэг үү би ахиж юу ч дугаралгүй түүний шархыг цэвэрлэж дуусгаад орондоо орон хэвтлээ гэтэл юнги орон дээр минь суугаад "тэд бүгд худлаа хэлж байсан тийм үү чи яг надад үнэнийг хэлээч хэми" гэж юнги сааралтсан хоолойгоор асуухад би хэдий үнэнг хэлэх ёстойг мэдэж байсан ч "үгүй дээ тэд буруугаар ойлгосон байх хусог бид хоёр зүгээр л найзууд" гэж аль болох тайван хэллээ би юнгид худал хэлсэн учир нь үнэн гэдэг хэтэрхий хатуу болохоор үнэн гэдэг биднийг өвтгөдөг тиймээс би юнгид худал хэлсэн...

"Чамайг бид бүгд буруугаар ойлгосон байх бас жонгүг та хоёрын харилцаа бол мэдээжийн хэрэг шүү дээ тийм зүйл болж болно заза унтдаа хэми" гээд үсийг минь илэн босоод яваад өглөө тэр жонгүг бид хоёрыг буруугаар ойлгосон хэвээрээ байгаа бололтой би өндийн суугаад "юнги чи үнэхээр жонгүг бид хоёрыг буруугаар ойлгочихож бид бараг л эгч дүүсийн харилцаатай жонгүг дүү шиг минь санагдаад байдаг юм тэгээд би түүнд итгээд бүх зүйлээ хэлдэг бид бол эгч дүүс тиймээс битгий буруугаар ойлгоорой" гэж өөртөө итгэлтэй чангахан хэлэхэд юнги зүгээр л инээмсэглэн толгой дохилоо би бушуухан шиг орондоо ороод хөнжлөө дээгүүрээ нөмрөн сандарлаа багасгахыг хичээлээ нэг мэдэхэд би гүн нойрондоо автан нам унтаад өгчээ
Өнөөдөр амралтын өдөр тул үд өнгөртөл сайхан унтлаа гэдэс өлссөн учир аргагүй эрхэнд босоход хоолны үнэр хамар сэтлэх шахам үнэртэн нойрмоглоод анилдаад байсан нүд минь хормын дотор бүлт үсрэх шахам том харлаа хэн нэгэн хоол хийж байгаа бололтой хэн нэгэн ч гэж юнгигээс өөр хэн байхав би босон гал тогооны жижиг өрөөрүү очиход юнги шорт өмсчихсөн дээгүүрээ нүцгэн дээрээ хормогч өмсөөд дуу аялангаа хоол хийж байсан юм 'ахх энэ дүр зураглалыг амьдралдаа ганц л харах байхдаа ийм халуухан тогооч залууг хардаг би ч азтай эмэгтэй юм даа'. "кххмм намайг харж болсон бол наад шүлсээ арчаад явж нүүр гараа угаагаад ирж хоолоо ид". үүлэн дундуур хөвж явсан намайг юнги бодит байдалд минь эргүүлэн авчирлаа би юнгиг хараад гоожуулж байсан шүлсээ арчаад ичин цааш яван угаалгын өрөөнд оров

Бид жижигхэн ширээндээ суучихсан хооллоод сууж байна энэ үед зүрх ачааллаа бараг дийлэхээ больж байсан юм юнгитэй нэг ширээнд өөд өөдөөсөө харчихсан суугаад хачираа авахдаа үе үе гар минь шүргэлцэж байхад яаж догдлохгүй байх билээ хацар ч бас помидор шиг улаан болчихоод их сандарч биеэ барин суусаар арай гэж хооллож дууслаа аяга тавгаа угааж ширээгээ цэвэрлэчихээд хичээлээ хийх санаатай ширээндээ суугаад дэвтэрнүүдээ гаргаж ирээд уншихыг хичээсэн юу ч ойлгосонгүй толгой минь бүр хоосроод амралтын өдөр гэсэн шиг амарч байгаа бололтой -_-  "хамт гадуур гарч толгойгоо сэргээх үү чи лав юу ч ойлгохгүй байгаа бололтой". гэж юнги-н дуу яг хажууд минь сонсогдоход сандарсандаа хойшоо унах дөхөв юнги цээж хэсгийг минь барьж аван сандал газар унах сонсогдлоо энэ үед зүрх минь цээжээ нэвтлээд гарч ирэх шахам цохилж бидний хэнд ч сонсогдохуйц цохилж байсан юм би ичэн хурдхан шиг босоод "мм тэгцгээе гарах хувцасаа өмсөөд ирье" гээд хурдан хурдан алхсаар очиж шүүгээгээ онгойлгон өмсөх хувцас аа харж байхад юнги ч бас очиж хувцасаа солилоо түүний булчинг нүднийхээ булангаар хараад золтойл ухаан алдаад уначихсангүй байнга хараад байх юм бол нүд минь ч алт болох нээ😏😂

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now