++PART16++

2.2K 124 11
                                    

Юнги болон хэми хувцасаа өмсөн гарч ирэхэд жон у тэднийг хүлээн машиндаа сууж байлаа жон у түүний өөдөөс гайхан харцгаах хоёрт "суучих" гэж цонхоороо толгойгоо гарган хэлээд машинаа асаан явахад бэлэн болов

Хотын төвөөр хурдтай явах тансаг үнэтэй машин явсаар өндөр барилгын урд ирэн зогсоход дотроос нь гурван хүн бууж ирнэ
Жон у барилгын зүг заагаад "хамт эндээс гоё хувцаснууд авцгаая" гэсээр тэр хоёроос илүү баярлан гүйх нь холгүй юм барилга руу орлоо

Тэд хамтдаа явсаар олон олон үнэтэй брэндийн хувцаснууд үзэж байв жон у өөрийн зүгээс бэлэг болгон тэр хоёрт хос цамц хос малгай авч өгөөд өмсөхийг шаардсаар нэг юм өмсгөн тэндээс гарлаа

Яг л урьдаас захиалсан мэт тансаг ресторанд захиалга өгчихсөн байх агаад жон у тэр хоёртой хамт сууж байгаад "за миний өнөөдрийн бэлэг ингээд боллоо би одоо явах хэрэгтэй та хоёр ганц амралтын өдрөө зугаатай өнгөрөөгөөрэй" гэчихээд хариу хэлэхийн завдалгүй гараад гүйчих нь тэр

Юнги хэми хоёр хоолоо идчихээд гарч ирэхэд аль хэдийн нар жаргачихсан байх ба хэзээдээ цаг ийм хурдан өнгөрчихөв гэмээр харанхуй болж гудамжны гэрэлнүүд ассан байв
Юнги хэмиг хөтлөн "бид машингүй учраас алхах нь дээ" гэхэд хэми инээд алдан "би ч бас алхахыг хүсч байсан юм нөгөө хамт ирээдүйгээ яриад алхах ч гоё шүү"

                     ===========

"Яагаад намайг муу хүн болгох гээд байгаа юм би ердөө ганцхан зүйлд л чамд тусалсан" гэж залуу уцаарлангуй хэлэхэд эмэгтэй дасал болсон муухай инээдээрээ инээн "гэхдээ бид аль хэдийнэ хамтрагчид болсон чи зүгээр л надад туслахад болно" гэчихээд эмэгтэй тавиур дээрээсээ нилээн үнэтэй дарс аван хоёр хундганд хийн "зүгээр л хэлснийг минь хийгээд хараад сууж бай би тэр Гү Хэмигийн бүх нууцийг дэлгэчихээд хүссэн бүхнээ авна харин дараа нь чамайг бодолцох болохоор чи зөвхөн үүнд л тусалчих жимин аа" гэсээр тас тас хийтэл муухай инээлээ харин жимин дарсыг буцаан ширээн дээр тавьчихаад хариулт хэлэлгүй өрөөг орхив

                       =========

Юнги "бид ирээдүйд хуримаа хийвэл хамгийн үнэтэй газар хамгийн гайхалтай хурим хэзээ ч мартагдахааргүй хийх болно" гээд жоохон хүүхэд мөрөөдлөө ярьж байгаа мэт гараараа дүрслэн жаргалтайгаар ярина хэми үүнийг сонсоод баяртай байсан ч бас айж байсан юм хэрвээ юнги бүгдийг мэдээд түүний хажууд үлдэхгүй бол яах вэ?? Бодохоос ч айж байсан хэми толгойгоо сэгсрэн амандаа "үгүй ээ хэми тэр чамайг орхихгүй" гэж бувтнасаар харин юнги түүнийг амандаа аяархан юм бувтнаад байгааг харчихаад эгдүү нь хүрэн хацрыг нь хоёр талаас нь шахаж байгаад уруул дээр нь шоб хийтэл үнслээ

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now