++PART12++

2.7K 138 6
                                    

Жонгүгыг явсны дараа юнги хэми дээр ирэн гайхсан гэхээсээ илүү багахан ууртай нүдээр түүнрүү харна
Юнги "чи түүнтэй болздог юм уу яагаад надад хэлээгүй юм" гэхэд хэми түүний чанга дуунаас цочин
үг дуугарч чадахгүй харцаа буруулан зогслоо
Юнги ахин илүү чангаар "хариулаач, чи үнэхээр түүнтэй болздог юмуу" түүний хоолой сүүлрүүгээ илүү гомдсон аястай болсон байх аж хэми арай гэж ам нээн "үг үгүй ээ" гэхэд юнги түүнд итгэээгүй бололтой гайхан
Юнги "гуйя надад битгий худлаа хэлээрэй" гээд доош харан зогслоо хэми түүнд үнэнээ хэлсэн байхад яагаад итгэхгүй байгаа талаар бас яагаад юнги уурлаад байгааг гайхна
Хэми "би худлаа хэлээгүй гэхдээ миний хэнтэй болзох чамд хамаагүй юмсан яагаад ингэж уурлаад байгаа юм??" гээд хэми уурандаа бачууран зогсож байхад түүний хүлээгээгүй хариулт ирлээ
Юнги түүний бэлхүүсээр гараа оруулан тэврээд хэмигын зөөлхөн уруул дээр үнсэн нөгөө гараараа түүний хүзүүнээс барин өөртөө илүү ойртуулав
Удаан хугацааны дараа тэдний үнсэлт зогсоход хэн хэн нь амьсгаадаан нэгнээ ширтэнэ
"Чамд хайртай болохоор, чамайг харамласандаа галзуурах гээд байгаа болохоор би ууртай байна"
Тэд одоо ч хоорондоо ойрхон байх бөгөөд хэми хариулт хэлэлгүй юнгигын хүзүүгээр гараа оруулан түүний буцан үнсэж эхэллээ

Хэми "тэгээд надад үерхэх санал тавихгүй юм уу" гээд хэми чин сэтгэлээсээ инээмсэглэлээ
Юнги "би ийм газар ийм байдалтайгаар гуйж чадахгүй ээ би хамгийн гайхалтай үерхэх санал тавих болно" гээд хэмигын гараас хөтлөн хамтдаа алхаж эхлэв
Тэдний хэн нь ч үг дуугаралгүй явсаар үе үехэн бие биенрүүгээ харан инээмсэглэнэ

Хэми тольны өмнө зогсон олон янзын хувцас барьж үзээд
Хэми "ахх хувцас сонгох яагаад ийм хэцүү юм бэ" гээд шүүгээнээсээ ахин нэг даашинз гаргаж ирэн урдаа бариад "зза энийг өмснөө" гээд өнөөх даашинзаа орон дээрээ тавин усанд орохоор угаалгын өрөө орлоо
Ванндаа анхилуун үнэртэй сарнайн дэлбээ цацаад лаа асаан усандаа ороод өөрийгөө шоолон хэсэг инээв
Хэми "би хэзээдээ ийм эмэгтэйлэг болчихоо вэ" гэж өөрөөсөө асуун толгойгоо сэгсэрлээ
Уснаасаа гарж ирээд хэми нүүрээ хөнгөхөн будан даашинзаа өмсөн өөрийгөө толинд ахин хараад гарахдаа бэлдлээ тийм өндөр биш багахан өсгийтэй цагаан өнгийн өндөр өсгийтөө бүдэг цэнхэр өнгийн даашинзандаа зохицуулан өмсөөд гэрээсээ гарлаа

Хэми яг цагтаа юнгигын хэлсэн газарт ирэхэд жижигхэн кафе байх нь тэр хэми түүнийг тансаг ресторанд урих байх гэж бодсон өөрийгөө багахан шоолон инээгээд дотогш орлоо гаднаа жижигхэн харагдах ч дотроо том зайтай тохилог нэг л гайхалтай дулаахан уур амьсгалтай байх нь хэмид ихэд таалагдав уянгалаг эгшиг яван зарим хосууд босон бүжиглэж байхад зарим нь зүгээр л хоорондоо юм ярин сууна нэгэн дүрэмт хувцастай эмэгтэй ирэн түүний нэрийг асуугаад цаана байх жижигхэн ширээнд хүргэж өглөө
Хэми суун бусад хүмүүсийг ажиглан юнгиг хүлээж байтал хөгжим зогсон танхимын голд байх жижигхэн тайзан дээр гэрэл тусах нь хэмигийн сонирхолыг ихэд татжээ гэрэл доор цааш харан зогссон залуу эргэж харахад хэми шууд л юнги гэдгийг нь таниад багахан догдлон инээмсэглэхээ больж чадсангүй
Юнги микрофоноо урдаа барин уянгалаг хоолойгоороо хэмид зориулан шүлэг уншиж, сэтгэлийн үгсээ хэллээ кафед байсан бүх хүмүүс алга ташин юнги хэмиг тайзанд урив хэми тайзан дээр гарч ирэн юнгиг тэврээд "чи үнэхээр гайхалтай байлаа" гэж чихэнд нь шивнэн холдон зоглоо
Юнги гэнэт л өвдөг дээрээ сөгдөн араасаа нэг ширхэг улаан сарнай гаргаж ирэн урдаа бариад "Гү Хэми энэ бол дөнгөж бидний эхлэл цааш илүү удаан амьдрах эхлэлээ хамтдаа эхэлцгээе чи миний найз бүсгүй болох уу?? Хэдий энэ сарнайн баглаа миний хайрыг бүрэн илэрхийлэхгүй ч чиний үзэсгэлэнд гайхалтай зохицно" гэхэд хэми түүний ганц ширхэг сарнайг хараад хаана цэцгийн баглаа байгааг гайхаж байлаа удалгүй хүмүүс бүгд босон хэмид нэг нэгээрээ улаан сарнай бэлэглэсээр тэднийг тойрон зогсоцгоов
Хэмигийн бяцхан зүрх цээжиндээ багтаж ядан хурдтай цохилон хэми гараа цээжин дээрээ тавиад "мм, би чамд хайртай Мин юнги" гэхэд бүх хүмүүс дуу нэгтэйгээр үнсэлцээрэй гэж орилолдоно
Тэднийг үнсэлцэхэд бүгд алгаа ташлаа
Хэми энэ бүхнийг зүүд биш байгаасай гэж ахин дахин хүсэх ч энэ бодит гэхэд хэтэрхий гайхалтай санагдана

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now