++PART10++

3K 131 3
                                    

Миний талаас

Ойрдоо хэтэрхий их жаргалтай байна магадгүй юнги бид хоёрын шийтгэлээс болсон байх яг л жинхэнэ хос шиг гэхдээ энэ шийтгэл дуусах хугацаа ойртсоор байгаад үнэхээр айж байна үүрд энэ хэвээрээ үлдэхийг хүсч байна
Өдөр өнгөрч байхад хийх юм олдохгүй энэ тэрүүгээр элийрч өнгөрөөсөөр бас юнгиг хаана байгааг мэдэх юм алга өглөөнөөс хойш харсангүй гэтэл удахгүй бидний шийтгэлийн хугацаа дуусах нь байна

Зохиолчийн талаас

"Чи үнэхээр надад хайргүй болчихож тийм үү? Чи нөгөө хамт байдаг охиндоо дурлачихаа юу" гэсээр сэхи аль болох эгдүүтэй царайлах гэж хошуугаа унжуулан хэлэхэд юнги түүнрүү харалгүй "ү.үг.үгүй ээ чи хэмиг яриад байгаа юм уу" гэж гацаж түгдрэн хэлчихээд хэмиг төсөөлөн багахан инээмсэглэлээ түүний энэ байдлыг анзаарсан сэхи дэлбэрэх нь үү гэлтэй улайн гараа чанга атган уурлахгүй байхыг хичээн урт амьсгаа аван гаргаад "үгүй ээ чи худлаа яриад байна...   Чи надад өмнөх шиг ээ хайртай байхаа больчихож" сэхигын хоолой зангиран уйлахгүйг хичээн ахиж дугарсангүй юнги түүнрүү харан урссан нулимсыг нь арчаад "сэхи юу гэж тийм зүйл байхав дээ би чамдаа ха... уучлаарай..." гэж хэлчихээд юнги гэм хийсэн хүүхэд шиг доош харан дуугаа хураалаа тэдний хэн нь ч ахиж дугарсангүй хэсэг хугацаанд анир чимээгүй байсны эцэст юнги түрүүлж ам нээн "би явыдаа" гэж сулхан хэлчихээд явахаар хаалга руу зүглэвэл сэхи "юнги битгий яв лдаа чи намайг ахиад шархлуулахыг хүсээ юу" гэсээр гүйж очин араас нь тэвэрлээ
Юнги "маргааш хичээлээ тараад ирнэ ээ би чамайг ямар их зовоосноо мэднэ уучлаарай..." гэж хэлчихээд гарыг нь тавиулан тэндээс гаран одлоо
Сэхи"АаааАааааа Гү Хэми би чамд хэн болохоо харуулна чам шиг өлөгчин байгаагүй бол юнги явахгүй байсан" сэхи уурлан үсээ зулгаан хашхирсаар яг л галзуу хүн шиг амандаа үглэн хэмиг харааж байлаа

Миний талаас

"Юнги чи ёстой муухай за шийтгэлийн маань хугацаа дуусах гээд байхад хэд хоног хаашаагаа алга болоод байгаа юм тэр бүх болзоон дээрээ надад тийм мэдрэмж төрүүлчихээд надад хайртай юм шиг догдолж ичээд байсан энэ бүхэн чинь худлаа жүжиглэлт байсан юм уу муухай би чамайг өнөөдөр өөрийн гараар ална" гэсээр хэми юнгитэй адилхан гөлөгний чихмэлээ зодож багалзуурдах гэж оролдсоор сууж байтал хаалга хаагдах чимээ гарав

"Х.хэ.хэми юу хийгээд байгаа юм    зүгээр үү" гээд юнги яг л галзуу хүн харж байгаа юм шиг хачин харцаар харчихсан гайхаж байснаа "Хөөе наадах чинь миний дуртай чихмэл байна шдээ яаа хэми битгий хоолойг нь боогоод бай" гэсээр гүйж ирэн 'жижигхэн юнги'-г булааж авах гэж оролдоход би түүнээс бултан "яаа энэ чинь миний чихмэл би чихмэлийг алах эрхтэй хүн нь" гэж хэлтэл юнги намайг шоолох мэт чанга инээсээр "ххах алах эрхтэй хүн нь гэнэ ээ" гэж инээдээ барин хэлчихээд  ахин чихмэлийг минь булаах гэхэд би бултан түүний орон дээр гартал юнги чихмэлийг авах гэж байгаад намайг дараад уначихав

++SAY I LOVE YOU++Where stories live. Discover now